Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2008 оны 10 дугаар сарын 25. Дээрхийн гэгээн Далай лам 10 дугаар сарын 25-нд Дээд Дарамсала дахь Төвөдийн хүүхдийн тосгоны сургуулийн 48 жилийн ойн баярт оролцохоор морилжээ.
Тэрбээр олон нийтэд айлдвар айлдахдаа их сургуулиа төгссөний дараа тодорхой мэргэжлийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцахын ач холбогдол, Хятад, Төвөдийн харилцааны өнөөгийн байдал болон сүүлийн үеийн эрүүл мэндийнхээ талаар ярьжээ.
Зургийг Данзанчойжор (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).










