Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Лех хотын “Жамьян” сургуулийн хамт олны хамт Дагва (нүүдэлчин) овгийн уламжлалт малгайг өмсөн зургаа татуулж буй нь... Зургийг Дашноров.
Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех. 2009 оны 8 дугаар сарын 14. Дээрхийн гэгээн Далай лам Лех хотын “Жамьян” сургуулийн хамт олны хамт Дагва (нүүдэлчин) овгийн уламжлалт малгай өмсөн зургаа татуулжээ. Ладакийн нийгмийн эмзэг бүлэгт хамаарах Дагва овгийн хүүхдүүдэд тусгайлан зориулсан тус сургуулийг Далай ламын санаачилга, санхүүгийн дэмжлэгээр байгуулжээ. Тэрбээр хүүхдүүдэд орчин үеийн боловсрол олгохын зэрэгцээ төвөдийн буддизмын сургаал олгохыг сургуулийн удирдлагуудад зөвлөжээ. Дээрхийн гэгээнийг сургуулийн нээлтийн ёслолын үеэр нутгийн хүүхдүүд, эцэг эхчүүд машид хүндэтгэн угтан авсан байна.










