Испани улс, Мадрид хот. 2007 оны 9 дүгээр сарын 9. Төвөдийн шашин, төрийн тэргүүн, хилийн чанадад буй Далай лам Испанийн Барселона хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Төвдөд шийдвэр гаргах арга хэлбэрийн хувьд ардчиллыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Испанид “Tibet House Foundation” сангийн шинэ төв байрны нээлтэд морилон саатсан тэрбээр “Тус улсын бүс нутгийн асуудлуудаа шийдвэрлэх нь испанийн ард түмний өөрсдийн хэрэг” хэмээн айлджээ.
Испанийн бүс нутаг өөртөө засах эрхээ хэрхэн хамгийн сайнаар хэрэгжүүлж болох тухай асуултад Далай лам "Энэ бол та бүхний шийдэх асуудал гэж би бодож байна. Тийм биз дээ? Ардчилал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улс төрийн намуудыг сонгох сонгууль явуулах боломжийг олгодог. Төвөдийн ард түмний их хувь заяа өөрсдөөс нь хамаарах билээ. Далай ламын ирээдүй төвөдийн ард түмний хүсэл зоригоос шалтгаалах болно" хэмээн айлдсан юм.
Данзанжамц хэмээх алдартай Дээрхийн гэгээн Далай лам 1959 онд Хятадын эрх баригчид бослогыг дарж, Төвөдийн засаг захиргааг гартаа авсны дараа тэрбээр Төвөдөөс дүрвэн гарсан юм. Төвөдөд одоо ч түүнийг гүнээ хүндэтгэн дээдэлдэг бөгөөд тэрбээр Дарамсала хотод төвлөн амьдардаг билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Хятадын ерөнхийлөгч Хү Жиньтаод Далай ламд илүү сайн хандахыг уриалсан гэж үзэж байна.










