Канад улс, Бритиш Колумбиа муж, Ванкувер хот. Дээрхийн гэгээн Далай лам Канад улсын ерөнхий сайд Стивен Харперт захидал илгээн, өчигдөрхөн Оттава хотын Парламентын ордонд болсон халдлагын улмаас хүний алтан нас эрсдэн, олон хүн гэмтэж бэртсэн утга учиргүй энэ үйлдэлд нэн цочирдон харамссанаа илэрхийллээ.
Дээрхийн гэгээн Далай лам Бритиш Колумбиа мужийн Ванкувер хотод 3 өдрийн айлчлалын үеэрээ Канад улсын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, ойр дотнын хүнээ алдсан олон гэр бүл болоод гэмтэж бэртсэн хүмүүсийн төлөө залбирал үйлджээ.
Тэрбээр утга учиргүй энэ үйлдлийг машид буруушаан, энэ аймшигт явдал нь ихэд өргөн хүрээтэй, аюултай хүчирхийлэл мөнөөс мөн бөгөөд уг асуудлыг мэргэн ухаан, алсыг хараатай шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.










