Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Дээрхийн гэгээн Далай лам Д.К.Шивакумарт Карнатака мужийн амбан захирагчаар сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж, захидал илгээжээ. Дээрхийн гэгээн захидалдаа...
"Карнатака бол Энэтхэг дэх төвөд цагаачдын хамгийн том төвлөрөл болох 30,000 гаруй төвөд иргэний эх орон юм. Бид мужийн Засгийн газар болоод уугуул түмэн бидэнтэй бат бөх нөхөрлөж, өгөөмөр дэмжлэг үзүүлж байгаад машид талархаж байна. Эртний Энэтхэгийн сэцэн ухааны Наландагийн уламжлалд үндэслэсэн манай сургалтын гол төвүүд Карнатакад байр сууриа олсон нь бидний хувьд асар их бахархал билээ.
Энэхүү боломжийг ашиглан тэнд суурьшсан төвөд иргэдэд халуун дотноор хандаж, зочломтгой зан гаргасан Карнатака мужийн Засгийн газар болон уугуул түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм таныг цаашид тохиолдох олон сорилтыг амжилттай даван туулж, Карнатакагийн ард түмний, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн иргэдийн амьдралд бодитой өөрчлөлтийг авчран, тэдний итгэл найдвар, эрмэлзлийг биелүүлэхэд арвин их амжилтыг хүсье" хэмээжээ.
Дээрхийн гэгээн Далай лам тус баярын захидлаа өөрийн залбирлаар төгсгөжээ.










