Зургийг Кашмир.
Энэтхэг, Ладак, Лех. 2009 оны 8 дугаар сарын 10. Дээрхийн гэгээн Жамму, Кашмир мужийн Ладак нутагт хийх 20 хоногийн айлчлалаа эхлүүлэхээр энэ өдөр хүрэлцэн ирлээ.
Төвөдийн удирдагчийг мужийн ерөнхий сайд Омар Абдулла болоод танхимын гишүүд, төрийн албан хаагчид угтан авчээ. Ерөнхий сайд өөрөө жолоочийн үүрэг гүйцэтгэж, Дээрхийн гэгээнийг Бакула нисэх онгоцны буудлаас Чогламсар дахь өргөө болох Шивай Гацэл хүртэл машинаар хүргэж өгсөн байна.
Төвөдийн удирдагчийг харж, мэндчилгээ дэвшүүлэхээр буддист, мусульман, хиндү шашинтнууд замын хоёр талаар цугларчээ. Тэд гартаа цэцэг, хүж, ерөөл бэлгэдсэн уламжлалт хадаг барин зогсож, Дээрхийн гэгээн Далай ламыг өргөөндөө хүрэх замд нь угтан авлаа.
Дээрхийн гэгээн өргөөндөө хүрэлцэн ирснийхээ дараа өөрийн муждаа халуун дотноор хүлээн авч, зочломтгой зангаар хандсан ерөнхий сайдад талархал илэрхийлжээ. Мөн Омар Абдуллагийн өвөө, Үндэсний бага хурлыг үндэслэгч Шейх Мохаммад Абдулла, эцэг Фарук Абдулла нартай машид найрсаг харилцаатай байснаа дурссжээ.
Дээрхийн гэгээн Далай лам Ладакийн Занскар зэрэг хэд хэдэн бүс нутагт авшиг хүртээн, айлдвар айлдах аж. Түүний айлчлал 8 дугаар сарын 29-нд өндөрлөх юм.










