Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай лам Лос Анжелес хотод айлчлав 2010 он 2 дугаар сар 21

Түгээх

Өнөө өглөө 9 цагт Дээрхийн гэгээнийн хөтөлбөр Лос Анжелес хот дахь айлчлалыг нь зохион байгуулж буй, өнчин хүүхдүүдийн асрамжийг сайжруулахад чиглэсэн буяны байгууллага болох "Элэг Бүтэн Хүүхэд Олон Улсын Байгууллага"-ын гишүүдийг Монтаж зочид буудал дахь өрөөндөө хүлээн авч уулзсанаар эхэллээ.

Дараа нь 9:30-11:30 цагийн хооронд Дээрхийн гэгээн тус зочид буудалд зохион байгуулагдсан "Энэрэл нигүүлсэл ажил хэрэгт: Дэлхийн даяар эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотно халамжийг сайжруулах нь" сэдэвт цомхон хэмжээний хэлэлцүүлэгт оролцов. Энэ хэлэлцүүлэгт Элэг бүтэн хүүхэд ОУБ-ын төлөөлөгчид, хүүхэд асаргааны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, буяны үйлстнүүд зэрэг арван тав орчим хүн оролцсон байна. Тэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа асрамжийн газруудын халамж үйлчилгээг хэрхэн сайжруулах мөн үүний хажуугаар өнчин хүүхдүүдэд илүү сайн халамж үзүүлэхийн тулд төрийн болон байгууллагуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын дунд АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны ахлах гишүүн Нилмини Рубин, Дэлхийн хөгжлийн төвийн Рут Левин, АНУ-ын Засгийн газрын Өнчин ба эмзэг бүлгийн хүүхдүүдийн асуудал хариуцсан тусгай зөвлөх Гэри Ньютон, Питтсбургийн Их Сургуулийн Хүүхдийн хөгжлийн албаны хамтарсан захирал Роберт Макколл нар байлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам ярилцлага өгч байх үедээ дохиж буй нь. АНУ, Калифорни муж, Беверли Хиллс. Бямба гараг, 2010 оны 2 дугаар сарын 20. (Зургийг Ройтерс)

Элэг Бүтэн Хүүхэд Олон Улсын Байгууллагын үүсгэн байгуулагч хатагтай Карен Гордон өнчин хүүхдийн асрамжийг хурд, үр ашигт бус харин хайр, энэрэлд голлон анхаардаг болгосноор дэлхий даяарх өнчин хүүхдүүдийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажиллаж буй байгууллагаа танилцууллаа. Хатагтай Гордон өнчин хүүхдийн асрамжийн төвүүдийн үйл ажиллагаан дахь өөрчлөхийг зорьж буй гурван зүйлийг тодорхойлсон нь менежмент, асран хамгаалагчийн өнчин хүүхэдтэй харилцах харилцаа, хүүхдийн амьдрах орчин байв. Тэрбээр Элэн Бүтэн Хүүхэд байгууллага орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, академик орчны хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр мэргэшил бий болгох, албан ёсны журам, зохицуулалтаар хүүхэд асрамжийг тогтвортой сайжруулахыг эрэлхийлдэг хэмээн нэмж ярилаа.

Хатагтай Гордоны танилцуулгын дараа хүүхдийн асрамжийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнөж, хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн халамж чухал үүрэгтэйг харуулсан судалгааны талаар дурдав.

Дээрхийн гэгээн ярианыхаа эхэнд "Нэгдүгээрт, хүүхдүүд ч бас хүн [тиймээс хүний эрхийг эдлэх ёстой]. Хоёрдугаарт, сайн сайхан ирээдүйн төлөөх бидний итгэл найдвар бүхэлдээ залуу үеэс шалтгаална" гэж онцоллоо. Тэрбээр цааш нь энэрэн нигүүлсэхүй зэрэг дотоод үнэт зүйлс дутагдахад хүмүүс бие биенээ ашиглаж мөлждөг учраас бид илүү энэрэнгүй нийгмийг бий болгоход анхаарах ёстойг тэмдэглэв. Тэрбээр "Бид дараагийн үеэ илүү энэрэнгүй үе болгон төлөвшүүлэх хэрэгтэй" гээд, хүүхдүүд өсөж торниж байхдаа илүү их хайрлуулж халамжлуулах тусмаа илүү сайн хүн болж өснө гэж хэллээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам зургаа авахуулж байна. АНУ, Калифорни муж, Беверли Хиллс. 2010 оны 2 дугаар сарын 20. (Зургийг Ройтерс)

Үдээс хойш Дээрхийн гэгээн хэд хэдэн хувийн уулзалт хийсний дараа 14:00 цагт зочид буудлын хурлын танхимд "Бага насны хүүхдийн дотно харилцаа - Энэрэнгүй сэтгэлийн үндэс" сэдэвтэй үдийн цайны хүлээн авалтад оролцов.

Үдийн зоогийн үеэр хатагтай Карен Гордон анхны "Элэг Бүтэн Хүүхэд Олон Улсын Байгууллагын Хүмүүнлэгийн Шагналыг” хүлээн авна уу хэмээн Дээрхийн гэгээнийг тайзан дээр урилаа. Шагналыг Элэг Бүтэн Хүүхэд Байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Жоржтауны Их Сургуулийн Гадаад Харилцааны Сургуулийн дарга асан ноён Жорж Ландеггер гардуулав.

Залгуулаад Дээрхийн гэгээн, телевизийн сэтгүүлч Жизель Фернандес нарын хооронд 45 минут үргэлжилсэн асуулт, хариулт явагдлаа. Жизель Фернандес ээжгүй хүүхдүүдийг асран халамжлах тал дээр бид бүгдэд ямар үүрэг хариуцлага ногдож байгааг Дээрхийн гэгээнээс асуув. Дээрхийн гэгээн үүнд хөхтөн амьтад дундаас хүмүүс том тархитайгаараа ялгардаг шүү дээ хэмээн хариуллаа. Хэт их сэтгэл хөдлөл бидний харах өнцгийг бүдэгрүүлж, том дүр зургаар харах чадваргүй болгодгоос үүдэн бид өөрсдөө ихэнх асуудлыг үүсгээд байдаг талтай хэмээн Дээрхийн гэгээн тайлбарлав. Тайван амгалан, илүү энэрэнгүй сэтгэл чухал байдаг тул Дээрхийн гэгээн хүүхэдтэй гэр бүлүүдийг хүүхдүүдээ илүү энэрэнгүй болгож хүмүүжүүлэхийг уриалаад, "Хэрэв гараг дэлхий маань илүү энэрэнгүй болвол олон асуудал аяндаа зогсоно" гэж онцоллоо. Хүн төрөлхтөн эрүүл саруул байхын тулд дараагийн үеэ эрүүлээр хүмүүжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр хэлэв. "Бидний бүх итгэл найдвар тэдэнтэй хамт. Тэд бол XXI зууны хүн төрөлхтөн." хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа. Үдийн цайны хүлээн авалтад 280 орчим хүн оролцсон байна.

Үдийн хүлээн авалтын дараа Дээрхийн гэгээн Ассошиэйтед Пресс, Ньюсвийк, Ройтерс, Лос Анжелес Таймс, Үндэсний Олон Нийтийн Радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй дараалсан товч ярилцлагууд хийлээ.


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт