Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 12 дугаар сарын 22. Дээрхийн гэгээн Далай лам Монгол улсын Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Намжил дацангийн Зүлэгхан дуганд монголын төлөөлөгчдөд зориулан айлдвар айлдав.
Дээрхийн гэгээн Далай лам 12 дугаар сарын 22, 23-ны өдөр Ямандаг бурхны авшиг хайрлаж, улмаар “Лам Жодов”-ын талаар 3 өдрийн айлдвар айлдах аж.
12 дугаар сарын 27-ны өдөр Дээрхийн гэгээн Далай ламын насны ерөөлд зориулсан Бат оршил өргөх ёслол болно.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Монгол улсын Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Намжил дацангийн Зүлэгхан дуганд айлдвар айлдаж буй нь... Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 12 дугаар сарын 22.










