Зураг. Дээрхийн гэгээн Далай лам айлдвар айлдахаар явах замд нь нэгэн хүн хадаг барин мэндчилж буй нь
Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 10 дугаар сарын 1. Төвөдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Далай ламын айлдах буддын шашны 5 өдрийн айлдварыг сонсохоор Солонгосын 200 гаруй сүсэгтэн, барууны хэдэн зуун хүн цуглараад байна.
Дээрхийн гэгээн Далай лам энэ өдөр Намжил дацангийн Зүлэган дуганд цугласан солонгосчуудын хүсэлтийн дагуу Нагаржунай гэгээний “Бодь сэтгэлийн тайлбар” болоод Камалашилагийн “Бясалгалын дунд шат” зохиолын талаар айлдаж эхэллээ.
Айлдвар 08:15-11:30 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд сонсогчид төвөдийн буддын шашны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Дарамсала хот нь Дээрхийн гэгээн Далай ламын тэргүүлдэг Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газрын төв оршдог газар билээ.










