Зураг. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн хотод Морокот хар салхины улмаас үүссэн их хэмжээний хөрсний нуралтад өртсөн хүмүүс болоод алтан амиа алдагсдад зориулсан ёслолд оролцох үеэрээ нарны малгай өмсөн, хурц гэрлийн талаар тайлбар хэлж буй нь... Зургийг Волли Сантана (Associated Press).
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн хотод 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Морокот хар салхины улмаас амьд үлдсэн болон алтан амиа алдагсдад зориулсан ёслолыг удирдан явуулах үеэр нэгэн эмэгтэй нулимс унагаж буй нь... Зургийг Волли Сантана (Associated Press).
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Тайвань улсын Гаошюн хотод Морокот хар салхины улмаас амьд үлдсэн болон алтан амиа алдагсдад зориулсан ёслолын үеэр залбирч буй нь... Зургийг Волли Сантана (Associated Press).
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр Гаошюн хотод Морокот хар салхины хохирогчдод зориулсан залбирлын үеэр ном айлдаж буй нь... Зургийг Taiwan News.
Зураг. Өчигдөр олон мянган сүсэгтэн Гаошюн хотод Морокот хар салхины хохирогчдод зориулсан залбиралд оролцож буй нь... Зургийг Taiwan News.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр Гаошюн хотноо Морокот хар салхины хохирогчдод зориулсан залбирлын үеэр ном айлдаж буй нь... Зургийг Taiwan News.
Тайвань, Тайбэй. 2009 оны 9 дүгээр сарын 4. Дээрхийн гэгээн Далай лам Морокот хар салхинд нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилгоор Тайваньд 6 өдрийн айлчлал хийж, Баасан гарагт тус арлыг орхижээ. Төвөдийн шашны тэргүүнийг Тайванийн Таоюань олон улсын онгоцны буудлаас олон сүсэгтэн болоод хилийн чанадад амьдардаг төвөдүүд үдэн гаргаж, “Төвөд улс тусгаар тогтнох болтугай” хэмээн уухайлан, маани уншиж байлаа.
Дээрхийн гэгээн буцан мордохынхоо өмнө албан ёсны үг хэлээгүй ч Төвөддөө буцаж очих төлөвлөгөө буй эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Тэрбээр “Төвөд хүн бүр эх нутагтаа буцахад үргэлж бэлэн байдаг” гэж хэлжээ.
Дээрхийн гэгээн Далай лам одоо Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсалад хотноо амьдарч байгаа билээ. Тайваньд хийсэн энэ удаагийн айлчлалынх нь гол зорилго бол Морокот хар салхинаас үүдсэн уйт үйл явдалд зориулан Гаошюн хотноо зохион байгуулсан шашны арга хэмжээнд оролцох явдал байв. Тайванийн өмнөд хэсэгт хар салхинд нэрвэгдсэн, сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намын удирдлагатай орон нутгийн захиргааны 7 тэргүүн түүнийг урьжээ.
Дээрхийн гэгээн айлчлалынхаа үеэр Тайванийн католик шашны тэргүүн Кардинал Пол К.Х.Шантай ярилцан мөн хилийн чанадад амьдардаг 1000 гаруй төвөд хүн болоод, төвөдийн буддизмыг баримталдаг нутгийн иргэдтэй уулзсан байна. Гэвч Хятадыг нэгтгэхийг дэмжигч хэсэг бүлэг идэвхтэн түүний айлчлалын эсрэг хэд хэдэн жагсаал зохион байгуулснаар уг айлчлалын улс төрийн бус шинж чанарт багахан сэв суужээ.










