Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам төвөд, монгол болон Хималайн бүс нутгийн буддын шашинтнуудтай уулзав. 2009 он 4 дүгээр сар 27

Түгээх

АНУ, Калифорни муж, Беркли хот. 2009 оны 4 дүгээр сарын 26. Дээрхийн гэгээн Далай лам АНУ-ын Калифорни мужийн хойд хэсгийн Беркли хотноо төвөдийн ард иргэд, Монгол болоод Хималайн бүс нутгийн төлөөлөгчдөд хандан үг хэлэв.

Дээрхийн гэгээн Далай лам АНУ-д хийх айлчлалынхаа 2 дахь хэсгийг эхлүүлэхээр Санта Барбара хотоос Сан-Франциско хотноо хүрэлцэн иржээ. Түүнийг Беркли хотын Олон нийтийн төвд Умард Калифорнийн Төвөдийн холбооны (TANC) удирдах зөвлөлийн гишүүд угтан авсан байна. Бяцхан хүүхдүүд Дээрхийн гэгээний тухай магтуу дууг өргөсний дараа тус холбооны ерөнхийлөгч Дэчинцэрэн холбооныхоо нэг жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулжээ. Тэрээр Төвөдийн төлөө тэмцэж яваад амиа алдсан олон хүний гавьяаг хүндэтгэх зорилготой “Хөнжил урлах төсөл”-ийн талаар Дээрхийн гэгээнд танилцуулж, төслийн хүрээнд урласан хөнжлийг үзүүллээ.

Дээрхийн гэгээн төвөд, монголчууд болоод Хималайн бүс нутгийн ард түмний оюун санаа, соёлын өвийн нийтлэг талыг онцлон айлдав. Тэрбээр төвөдийн буддын шашны соёлыг амьдралын хэв маяг хэмээн тодорхойлж, буддын шашин шүтдэггүй төвөдийн мусульманчууд ч энэхүү амьдралын хэв маягийг хуваалцдаг тухай дурджээ. Мөн буддын шашныг хоёр түвшинд авч үзэж болохыг тайлбарлав. Нэг нь олон нийтийн дунд дэлгэрсэн зан үйл, шашны уламжлалын түвшин бол нөгөө нь буддын гүн ухааныг гүнзгийрүүлэн судлах түвшин аж. Тэрбээр хүмүүст төвөдийн буддын шашин үүссэн Наландагийн уламжлалыг судлахыг уриалжээ. Дээрхийн гэгээн Далай лам энэ уламжлалыг судлахад төвөд хэл хамгийн тохиромжтойг онцлоод, төвөд хэлэнд анхаарал хандуулахыг холбогдох нийгэмлэгүүдэд зөвлөсөн байна.

Монголын ард түмний тухайтад тэрбээр XX зуунд монголчууд ихээхэн зовлон бэрхшээл туулсан ч эрх чөлөөгөө олж авч, өнөөдөр эх орондоо шашин шүтлэгийнхээ сэргэлтийг үзэж байгааг тэмдэглэв.

Непал дахь нийгэмлэгүүдийн хувьд төвөдийн буддын шашныг сонирхох сонирхол дахин нэмэгдэж буйг дурджээ. “Шерпа, таман болоод бусад ард түмэн Төвөдөөс уламжилж ирсэн өвөг дээдсийнхээ соёлын өвийг эргэн сонирхож эхэлж байна. Уламжлалт шашин шүтлэг нь тухайн ард түмний үндэсний болоод соёлын өвөрмөц байдлыг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг билээ” хэмээжээ.

Дээрхийн гэгээн орчин үеийн боловсролын ач холбогдлыг машид онцолж, өнгөрсөн үеийн Төвөдөд энэ талын хөгжил дутмаг байсан нь тодорхой бэрхшээл дагуулсныг дурдав. Тэрбээр төвөдүүдийг ард түмнийхээ сайн сайхан зан чанар, уламжлалыг хадгалан авч явахыг уриалжээ. Мөн төвөдүүд төвөдийн ирээдүйн талаар бодож, онцгой хариуцлага хүлээх ёстойг сануулав. “Бидний талд үнэн байгаа учир худал хэлэх шаардлага үгүй. Бидэнд төрийн нууц гэж үгүй. Харин нөгөө тал худал мэдээлэл тараах, хүчирхийлэлтэй дарангуйллын арга хэрэглэхэд хүрч байгаа нь хүч чадлын бус, сул дорой байдлын шинж юм. Иймээс төвөдүүд сэтгэлээр унах шаардлагагүй билээ” хэмээн айлджээ.

Тэрбээр төвөдүүдийг хамгийн сайн үр дүнд найдахын зэрэгцээ хамгийн хүнд нөхцөлд ч бэлтгэлтэй байхыг уриалав. “Хятад улс өөрчлөгдөж байгаа бөгөөд төвөдүүд хүнд хэцүү нөхцөл байдлыг туулж буйн адил хятадын коммунистууд ч хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна. Төвөдийн төлөөх хөдөлгөөний хариуцлагыг шинэ үеийнхэн хүлээн авч эхэлж байгаа нь төвөдүүдийн хүсэл зориг, тэмцлийн сүнс мөхөөгүйг харуулж байна” хэмээсэн юм.

Дээрхийн гэгээний айлдварын дараа “Чаксампа” хамтлагийнхан төвөдийн уламжлалт дуурийн зарим хэсгээс дуулж, түүнийг магтан өргөмжилсөн байна. Үүний дараа Далай лам зочид буудалдаа буцсан юи.

Дээрхийн гэгээн Төвөд, Монгол болон Хималайн бүс нутгийн буддын шашинтнуудтай уулзахаасаа өмнө Америкийн Хималайн сангийн (AHF) зохион байгуулсан өдрийн зоогт оролцжээ. Тус сан нь Хималайн бүс нутгийн ард иргэд болон байгаль экологийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллага юм.

Жүжигчин, AHF-ийн удирдах зөвлөлийн гишүүн Шэрон Стоун хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлж, тус сангийн Төвөдөд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсан байна. Тэрээр 1995 онд Далай ламын санал болгосноор тус сан Төвөдөд хөгжлийн төслүүд хэрэгжүүлж эхэлснээс хойш 33 сургууль, 24 гүүр барьж, өнчин хүүхдүүд, ахмад настнуудад тусалсан тухайгаа танилцуулжээ. Тухайн үед тус сан нэн яаралтай хэрэгжүүлэх 3 төсөлтэй байв. Үүнд сургуулийн дотуур байр барих, тосгоны 3000 орчим иргэнд зориулсан гүүр байгуулах, 2000 орчим төвөд хүний ундны усны системийг бий болгох төслүүд багтаж байжээ. Үүний дараа тэрээр төвөдийн ард түмэнд туслах бусад төслийн талаар өгүүлсэн дүрс бичлэгийг танилцуулсан байна. AHF-ийн ТУЗ-ийн дарга Ричард С.Блум дараа нь үг хэлж, төвөдийн ард түмэнтэй холбогдсон үйл ажиллагааныхаа талаар ярив. Тэрээр 30 жилийн өмнө гэргий, тухайн үеийн Сан-Франциско хотын дарга Дайан Файнстайны хамтаар Дээрхийн гэгээн Далай ламыг урьж, АНУ-д хийсэн анхны айлчлалынх нь үеэр Сан-Францискод угтан авч байснаа дурсжээ. Түүнээс хойш AHF нь Непалд амьдардаг төвөдүүд болоод төвөдийн ард түмэнд тусалж ирсэн билээ. Ричард С.Блум Дээрхийн гэгээнийг үг хэлэхийг урьжээ.

Дээрхийн гэгээн Далай лам Хималайн бүс нутагт тус сангийн хэрэгжүүлж буй үр өгөөжтэй үйл ажиллагаанд машид талархаж буйгаа илэрхийлэв. “Хималайн бүс нутгийн ард түмэн Энэтхэг, Непалын иргэн байж болох ч төвөдийн соёл, оюун санааны өвийг нийтлэгээр өвлөн авсан билээ. Өнөөдөр төвөдүүд эх нутгаасаа дүрвэн, нутаггүй болсон хэдий ч Энэтхэгт үйл ажиллагаа явуулж буй төвөдийн олон сүм хийд Хималайн бүс нутгийн лам, хуврагуудыг найрсаг дотноор хүлээн авсаар байна. Мөн угсаа гарлаа төвөдтэй холбодог Хималайн ард түмэн өвөг дээдсийнхээ үндэс угсаа болон оюун санааны өвийг танин мэдэх сонирхол улам ихээр илэрхийлэх болжээ. Төвөдөд цаашид нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол төвөдийн соёл, үндэсний оршин тогтнол устаж болзошгүй ч төвөдүүдийн хүсэл зориг, оюун санаа хүчтэй хэвээр үлдэх юм. Мөн Хятадын нийгэм дэх төвөдийн ард түмнийг дэмжих дэмжлэг нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хятад зохиолчдын эх хэлээрээ бичсэн төвөдийн асуудал болоод Хятадын Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн 400 гаруй нийтлэл хятад хэлээр хэвлэгджээ. Үүнээс гадна Хималайн бүс нутгийн ард түмэнд төвөдийн буддын шашны соёлыг хадгалан үлдэхэд туслах нь тэдний өөрсдийнх нь ч хариуцлага мөн. Учир нь энэхүү соёл тэдэнд ч мөн ач тустай юм” хэмээн айлджээ.

Тэрбээр Америкийн Хималайн санг эдгээр нийгэмлэгтэй хамтран ажиллаж, төслүүдээ үргэлжлүүлэхийг уриалжээ. Төвөдөд хэрэгжүүлэх төслүүдийн тухайтад боловсрол, эрүүл мэндийн салбарт үзүүлэх аливаа тусламжийг үргэлжид талархан хүлээн авдгаа ч мөн илэрхийлэв. Томоохон хотуудад эдгээр салбарын тодорхой үйлчилгээ байдаг ч төвөдийн алслагдсан бүс нутгууд орхигдож буйг дурдаад, тэнд үзүүлэх тусламж дэмжлэг асар их ач холбогдолтойг онцолсон байна.

Өдрийн зоогийн дараа Дээрхийн гэгээн Беркли хотын Калифорнийн Их Сургуулийн “Грек” театрт болох олон нийтэд зориулсан айлдвараа айлдахаар мордсон юм. “Энэрэл нигүүлслээр дамжуулан энх тайванд хүрэх нь” сэдэвт айлдварыг Калифорнийн Их Сургуулийн Беркли хотын салбар, Хөгжиж буй эдийн засгийн төв, Америкийн Хималайн сан хамтран зохион байгуулж байгаа аж. Дээрхийн гэгээн Далай ламыг морилон ирэхэд тус сургуулийн канцлер Роберт Биржено хүндэтгэлтэйгээр угтан авчээ.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт