2008 оны 10 дугаар сарын 6-ны Даваа гарагт Лхас хотын баруун зүгт орших Дамшун хошуу болон зэргэлдээх нутгуудад болсон газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдэж, эд хөрөнгийн хохирол учирсанд гүнээ харамсаж байна.
Энэхүү гамшигт амь насаа алдсан хүмүүсийн төлөө бид залбирч, тэдний ар гэрийнхэн болон гамшигт нэрвэгдсэн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийн зовлонг хуваалцаж, тэдэнд чин сэтгэлээсээ санаа тавьж буйн илэрхийлэл болгон тусламж үзүүлэх арга замыг эрэлхийлж байна.
ДАЛАЙ ЛАМ
2008 оны 10 дугаар сарын 7










