Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам “Уильям ба Мэри”-ийн коллежид хүний энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай айлдав. 2012 он 10 дугаар сар 11

Түгээх

АНУ, Виржиниа муж, Уильямсбург хот. Сиракузаас богино хугацааны нислэг үйлдсэний дараа Дээрхийн гэгээнийг Уильямсбург хотод хүрэлцэн ирэхэд Шашин судлалын профессор Кевин Воуз, Ерөнхийлөгчийн ажлын албаны Жереми Мартин нар нисэх онгоцны буудалд угтан авав. Үүний дараа нь Уильямсбург хотын захирагч Клайд Холман түүнийг зочид буудалд нь бараалхан мэндчилэв. Тэрбээр амарч, өдрийн зоог барьсны дараа Мускарелле музейд морилсон бөгөөд тэнд тус коллежийн ректор Жефф Траммелл түүнийг их сургуулийн зочдын төлөөлөлд танилцуулав. Дээрхийн гэгээн хариуд нь,

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Мускарелле урлагийн музейд морилон саатах үеэрээ үг хэлж буй нь... 2012 оны 10 дугаар сарын 10. Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

“Миний бие, АНУ-ын хоёр дахь ууган коллежид богино хугацаагаар ч атугай зочлон ирсэндээ маш их баяртай байна. Өнгөрсөн он жилүүдэд олон хүн эндхийн хамт олон, нийгмийн төлөө хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэжээ.” хэмээв.

Тэрбээр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдод хандан хаана ч очсон өөрийн үндсэн гурван үүрэг амлалтаа биелүүлэхийг эрмэлздэг тухайгаа өгүүлэв.

  1. Хүний суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх явдал буюу бид бүгд хүн төрөлхтний нэгээхэн хэсэг, нэгэн адил аз жаргалыг хүсэмжилдэг тул бусдыг асарч халамжлах сэтгэлтэй байх ёстой гэх санаа юм.

  2. Шашин хоорондын эв нэгдэл, зохицлыг дэмжих явдал бөгөөд бүх шашны уламжлалууд хайр, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлын нэгэн адил мэдээллийг түгээхийг эрмэлздэг хэмээв. Шашны уламжлалууд өөрсдөө зөрчил мөргөлдөөний шалтгаан болбол төвөд ардын зүйр үгэнд эм нь хор болж хувирсантай адил хэмээн хэлдэг. Иймэрхүү зөрчил нь мунхгийн үр дагавар бөгөөд харин эв эе нь харилцан хүндэтгэл дээр суурилах учиртай.

  3. Төвөдтэй холбоотой боловч өнгөрсөн оноос эхлэн улс төрийн бүх хариуцлагаа сонгогдсон удирдлагад бүрэн шилжүүлсэн тухайгаа Дээрхийн гэгээн тайлбарлав.

“Уильям ба Мэри”-ийн коллежийн 8000 гаруй оюутны өмнө хүн төрөлхтний энэрэн нигүүлсэх сэтгэлийн талаарх яриагаа Дээрхийн гэгээн ийн эхлүүлэв.

“Эрхэм ахан дүүс ээ, би үгээ дандаа ингэж эхэлдэг. Учир нь бид хэргэм цол, зэрэг дэвд хэт их ач холбогдол өгөх хандлагатай байдаг ч угтаа бид бүгд үндсэндээ ижил билээ. Эдүгээ бид бүгдэд нөлөөлж буй асуудлууд ч бас бий. Хүрээлэн буй орчны цаг уурын өөрчлөлтийн аюул болон хүн бүрд тулгарч буй эдийн засгийн бэрхшээлүүдийг хараарай”.

Зарим хүмүүс түүх давтагддаг гэдэг ч Дээрхийн гэгээн үүнтэй санал нийлдэггүй аж. Түүний үзэж буйгаар бидний гаргадаг нэг алдаа бол шинэ асуудлыг хуучин арга барилаар шийдвэрлэх гэж оролдох явдал юм. Тухайлбал, Иракт дарангуйлагчийг зайлуулж, ардчиллыг тогтоох эрмэлзэл нь зөв сэдэл байсан хэдий ч хүч хэрэглэсэн явдал нь хоцрогдсон шийдэл болж, араасаа улам олон асуудлыг дагуулсан билээ. Дээрхийн гэгээн нөхцөл байдлыг зөв үнэлж, бодит хандлага баримтлах нь чухал болохыг онцлон сануулав.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам “Уильям ба Мэри”-ийн коллежид айлдвар айлдах үеэрээ... Зургийг Стивен Салпукас (Уильям ба Мэригийн коллеж).

Хүн гэдэг талаасаа бид бүгд адил тэгш болох бодит үнэний тухайд тэрээр эмч нарын жишээг татав. Эмч нар өвчтөнүүдээс шашин шүтлэг, арьс өнгөний угсаа гарал, боловсролын түвшнийг нь асуудаггүй, харин тэднийг ердөө л эмчилгээ шаардлагатай хүмүүс гэж үздэг билээ. Тэрээр бид ийм хандлагыг өөр олон нөхцөл байдалд ч мөн дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөв.

Дээрхийн гэгээн хүн төрөлхтний энэрэнгүй сэтгэлийн тухай айлдахдаа зөвхөн хүмүүс төдийгүй бусад хөхтөн амьтад ч мөн үр төлөө асарч халамжлах сэтгэл гаргадаг талаар онцгойлон өгүүлэв. Энэ бол эгэл жирийн, биологийн шинжтэй бөгөөд тодорхой хэмжээнд явцуу энэрэн нигүүлсэхүй юм. Нөгөө талаар, бид хүмүүн биед заяасан оюун ухаанаа ашигласнаар хайр болон энэрэнгүй сэтгэлийг хязгааргүй дэлгэрүүлж, бүр дайсандаа ч нигүүлсэнгүй хандах сэтгэлийг үүсгэж чадна. Алсын хараатайгаар нөхцөл байдалд дүгнэлт хийж, урт хугацааны сайн сайхнаа хангах энэхүү чадвар нь зөвхөн хүнд л байдаг ховор чанар билээ. Гэвч хэрэв бид уур хилэндээ автах аваас оюун ухаанаа зөв зохистой ашиглаж чадахгүй. Иймээс бид сэтгэлээ сургах учиртай.

“Зарим хүмүүс энэрэн нигүүлсэх сэтгэлийг шашинтай холбож үздэгээсээ болоод үл ойшоон хайхрахгүй өнгөрөөдөг шиг надад санагддаг. Мэдээж хэрэг, шашныг дагах эсэх нь хүн бүрийн сонголтын эрх чөлөө боловч энэрэн нигүүлсэх сэтгэлийг орхигдуулах нь алдаа юм, учир нь энэ бол бидний өөрсдийн сайн сайхны эх булаг билээ.

Зураг. “Уильям ба Мэри”-ийн коллежид айлчлах үеэрээ Дээрхийн гэгээн оюутнуудад, түүн дотор Хятадаас ирсэн оюутнуудад хандан үг хэлж буй нь... Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Асрал энэрлийг зөвхөн шашны зан үйл, сүсэг бишрэл гэж бүү бодоорой. Энэ бол бидний өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх бодит арга зам юм” хэмээн айлдав.

Түүнд хандан тавьсан асуултуудын дунд Бурхан багшийн намтар түүх XXI зуунд хэр хамааралтай болох тухай нэгэн асуулт байв. Тэрээр Бурхан багш шавь нартаа хандан өөрийнх нь хэлсэн үгийг ердөө сохор сүжиг бишрэлээр хүлээн авахгүй, харин шинжлэн судлах, магадлах, нягталж шинжлэхийг сургаж байсан сургаалыг эш татлаа. Ийм төрлийн эрүүл эргэлзээ, нягтлах ханллага нь өнөөгийн цаг үед ч асар их тустай болохыг тэрээр өгүүллээ.

Олон нийтэд зориулсан айлдварынхаа дараа Дээрхийн гэгээн тус их сургуулийн оюутнууд, түүний дотор Хятадаас ирсэн оюутнуудтай уулзлаа. Тэрээр цуст мөргөлдөөний үе хэмээн тодорхойлдог XX зуун нэгэнт өнгөрсөн ч XXI зууныг асуудал бэрхшээлгүй өнгөрнө гэж бодож болохгүй хэмээн тэдэнд хэлэв. Харин гол зангилаа нь тэдгээр асуудалд өөрөөр хандах явдал юм. Бусадтай үүссэн асуудлыг шийдвэрлэх цорын ганц бодит арга зам бол яриа хэлэлцээ билээ.

Нэгэн хятад оюутан 2008 онд Төвөд даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал нь төвөдүүд Хань үндэстэн рүү довтлох нэгэн шалтаг төдий байсан бус уу хэмээн асуухад Дээрхийн гэгээн өнгөрсөн 60 жилийн түүхээс тоймлон хуваалцав. Тэрээр 1959 оны бослогоос өмнө ч олон төвөдүүд дур зоргоороо авирласан хятадын албан тушаалтнуудын бодлогод гомдоллож байсныг эргэн дурслаа. Харилцан итгэлцэл хэрхэн алдагдсан, улмаар 1955, 1956 онд бослого хөдөлгөөн эхлэхэд түүнийг улаан цайм хүчээр дарж хариу барьсан тухай тэрээр өгүүлэв. Ард олны бухимдлыг огтхон ч сонсоогүй. Бэрхшээл тулгарвал шууд өөртэй нь холбогдож байхыг Мао Зэдун зөвлөж байсан тул Дээрхийн Гэгээнтэн түүнд гурав, дөрвөн удаа захидал бичсэн боловч ямар ч хариу аваагүй билээ.

“Хоёр жилийн өмнө нэгэн хятад найз минь надтай уулзахаар ирсэн бөгөөд ирэхээсээ өмнө тэнд юу болж байгааг надад мэдээлэх зорилгоор Төвөд рүү тусгайлан очсон юм. Тэрээр Лхас хотын Жохан сүмийн өмнө төвөдүүд мөргөл үйлдэж байхад яг хажууд нь цэргүүд өчүүхэн ч хүндэтгэлгүй, дуу чимээ ихтэй бэлтгэл сургуулилалт хийж байсныг анзаарчээ. Найз маань “Төвөдөд салан тусгаарлагчид гэж байдаг бол тэр нь энэ мэт авирлаж буй хятадууд өөрсдөө юм байна” гэж хэлсэн билээ”.

Уулзалт өндөрлөх үед Дээрхийн гэгээн оюутнуудад хандан ийнхүү зөвлөв.

“Хань үндэстэн ахан дүүс минь ээ, Хятадын Засгийн газраас олон ташаа ойлголтыг тараасан тул тэдэнд бүү итгээрэй. Бид хань үндэстнийг хүндэтгэдэг. Та бүхний арвин баялаг, эртний соёлыг бид хүндэтгэдэг. Гэвч бид зэрлэг бүдүүлэг хүмүүс биш. Бидэнд ч бас соёл, түүх бий. Бидэнд өөрсдийн бичиг болон ярианы хэл бий. Бид харилцан хүлээн зөвшөөрөгдөхүйц шийдлийг эрэлхийлж байна. Бид Хятадын Үндсэн хуулиар баталгаажсан өөртөө засах эрхийг л эрэлхийлж буй юм. Нөхцөл байдлыг илүү цогц байдлаар судалж, илүү өргөн цар хүрээтэйгээр хараарай. Та бүхэн энэхүү чөлөөт оронд байгаа завшаанаа ашиглан хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонсож, бидний амьдран буй дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэж аваарай. Баярлалаа” хэмээн айлдсан юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт