Зураг. Дээрхийн гэгээн Далай лам цөөн тооны сэтгүүлчтэй уулзаж ярилцлаа.
Герман улс, Хамбург хот. 2007 оны 7 дугаар сарын 24. Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам Герман улсын Хамбург хотноо айлчилж байна. Тэрбээр Даваа гарагт тэрээр Хятадын талаар шүүмжлэлтэй хандсан нь Бээжингийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. DW түүнтэй хийсэн бүлгийн ярилцлагад оролцсон байна.
Deutsche Welle: -Та яг одоо Төвөд дэх хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярьж өгнө үү.
Далай лам: -Нөхцөл байдал одоо ч маш хүнд хэвээр байна. Ойролцоогоор сарын өмнө би хятадын шоронд 8 жил хоригдож байсан нэгэн төвөд хүнтэй уулзсан. Лхас хоттой ойролцоо нэгэн тосгонд үйлдсэн түүний цорын ганц “гэмт хэрэг” нь өөрийн үзэл бодол, сэтгэлээ илэрхийлсэн явдал байсан.
-Та Хамбург хотоп Төвөдийн асуудлын талаар ярихад Хятад улс ширүүн хариу үйлдэл үзүүлсэн. Энэ нь таныг гайхшруулсан уу?
-Огт үгүй. Би өөрөө ч чимээгүй амьдарч байна. Гэсэн ч ямар нэгэн байдлаар буруутгах явдал үргэлж гардаг. Тэд ийм байдлаар л үргэлжлүүлсээр байна.
-Герман улсын Засгийн газар Төвөдийн асуудалд ямар байр суурь баримталдаг гэж та бодож байна вэ? Берлин таны үйл хэрэгт хангалттай дэмжлэг үзүүлж байна уу?
-Герман улсын Засгийн газар бусад улсын засгийн газруудын нэгэн адил үндсэндээ нааштай, дэмжсэн байр суурьтай байдаг. Мэдээж тэдний зүгээс санаа зовниж буйгаа илэрхийлдэг. Харин энэ нь хангалттай эсэх нь асуудал. Бид дэлхийн бусад улс орнуудын зүгээс илэрхийлж буй санаа зовнилыг өндрөөр үнэлдэг. Энэ нь зайлшгүй шаардлагатай бөгөөд бидэнд тустай.
-Та бусад улс оронд айлчлахдаа ямар зорилго тавьдаг вэ?
-Миний гол зорилго, сэдэл нь Төвөдийн асуудал биш, харин хувь хүн, гэр бүл, олон нийтийг илүү аз жаргалтай болгож, улмаар хүн төрөлхтнийг илүү аз жаргалтай болгохын тулд хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх явдал юм. Би үүнийг өөрийн оруулж буй хувь нэмэр гэж үздэг. Хүн бүр дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгох үүрэгтэй гэж би боддог. Энэ бол миний итгэл үнэмшил бөгөөд би үүнийг үргэлж түгээн дэлгэрүүлэхийг хичээдэг. Миний хоёр дахь зорилго бол шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх явдал юм. Энэтхэгт сургаал айлдах үед улам олон хятад хүн ирдэг болсон. Заримдаа Хятадын засгийн газар хятад хүмүүсийг Энэтхэгт ирэхээс сэргийлэхийн тулд хязгаарлалт тавьдаг. Гэсэн хэдий ч хятадууд ирсээр байдаг. Тэдний олонх нь Төвөдийн нийгэмтэй танилцсаны дараа Хятадад сонсож байсан зүйлээсээ тэс өөр болохыг олж мэдсэн гэж ярьдаг. Эцсийн дүндээ энэ нь тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлдэг.
Хэдэн арван мянган сүсэгтэн сонсогч Далай ламын үгийг сонсохоор цуглажээ.
-Та өөрийгөө сүүлчийн Далай лам байж магадгүй гэж айлдсан. Үүнийг тайлбарлаж өгнө үү.
-Би аль 1969 онд албан ёсны мэдэгдэлдээ Далай ламын институцийг үргэлжлүүлэх эсэх нь төвөдийн ард түмний шийдэх асуудал гэдгийг тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл, төвөдийн ард түмний дийлэнх нь Далай ламын институци төвөд үндэстэнд цаашид хамааралгүй болсон гэж үзвэл уг институци оршин тогтнохоо болино гэсэн үг. Хэрэв би удахгүй жанч халбал Төвөдийн ихэнх хүн энэ институцийг авч үлдэхийг хүсэх байх гэж бодож байна. Харин би 20, 30 жил амьдарвал байдал өөр байж магадгүй. Зүгээр ээ. Тэгвэл энэ нь нэр төртэй төгсгөл байх болно.
-Та Төвөдөд буцаж очихыг хүсдэг үү?
-Тийм ээ. Бүх төвөд хүн. Эх орноо санаж, төрсөн нутагтаа дахин очихыг хүсдэг. Гэхдээ би буддын шашны лам хүн. Тиймээс сэтгэл санаа болоод хувь хүний үүднээс авч үзвэл төрсөн газар тийм ч чухал биш. Төвөдөд “Гэр орон гэдэг бол өөрийгөө сайхан мэдэрдэг газар, харин эцэг эх гэдэг нь чамд сайн зүйл хийдэг хүн” гэсэн үг байдаг.
[Редакторын тэмдэглэл: Далай лам үүнийг Төвд хэлээр хэлсэн бөгөөд дээрх нь мэдээний сурвалжлагад өгсөн англи орчуулгаас хөрвүүлэв.]
-Хамбургийн машид эерэг уур амьсгал надад үнэхээр таалагдаж байна. Өнгөрсөн 9 хоногийн хугацаанд би энд өөрийгөө үнэхээр гэртээ байгаа мэт мэдэрсэн. Олон хүн, түүн дундаа хэвлэл мэдээллийнхэн ч инээмсэглэж байлаа. Яг л найз нөхөд шиг...










