Энэтхэг улс, Шинэ Дели хот. Дээрхийн гэгээн Далай лам Япон улсын шинэ ерөнхий сайдаар сонгогдсон Санаэ Такаичид чин сэтгэлийн баяр хүргэж, захидал илгээв.
“Япон улсын ард түмэн таны манлайлал болоод ур чадварт итгэл хүлээлгэж буйд би бээр машид баяртай байна. Бидний энэхэн дэлхий минь олон олон сорилттой тулгарч буй энэ үед энэрэнгүй сэтгэл хийгээд бусдын сайн сайхны төлөөх чин сэтгэлд суурилсан манлайлал нэн чухал болоод байна. Та бүхний шударга сонгууль олон хүнд урам зориг өгч, илүү хүнлэг, хамтач, энх тайван дэлхийн хамтын нийгэмлэгийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
Япон улсын ард түмний хүсэл зорилгыг биелүүлэхдээ албан тушаалынхаа өндөр үүрэг хариуцлагыг үргэлжлүүлэн биелүүлж, илүү энэрэнгүй, тайван дэлхийг бүтээхийн төлөө ажиллахад тань амжилт хүсье” хэмээжээ.










