Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Япон улсын эртний бурхны шашны нийслэл Нара хотод айлчиллаа. 2010 он 11 дүгээр сар 8

Түгээх

Япон улс, Нара хот. 2010 оны 11 дүгээр сарын 8. Дээрхийн гэгээн Далай лам Япон улсад хийж буй айлчлалынхаа японы эртний бурхны шашны нийслэл Нара хотод орших Буган хүрээлэнгээр дамжин, орчин үеийн Нара мужийн их танхимд заларлаа. Дээрхийн гэгээнийг залармагц танхимд цугласан 250 орчим солонгос болоод бусад орны хүмүүс босож хүндлэл дүүрэн халуун дотноор угтан мэндчилэв. Олон лам, хувраг, ани нар цугларсан энэхүү танхимд Дээрхийн гэгээн хоосон чанар, сэтгэл оюуны хүч чадлын тухай бурхны шашны гүн гүнзгий айлдвар айлдлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Японы Нара хотод солонгосчуудад хандан, дээдийн номын айлдвар айлдаж буй нь... 2010 оны 11 дүгээр сарын 8. Зургийг Дээрхийн гэгээний ажлын алба.

Дээрхийн гэгээн “Бидний оюун сэтгэл заримдаа мунхаг сэтгэлийн үзэгдэлд автдаг ч түүнийг даван туулах арга зам нь оюун сэтгэлд оршдог билээ. Товчхондоо, юмс үзэгдлийн талаарх буруу төсөөллийг нэвтлэн, бодит мөн чанарыг танин мэдэх боломжийг олгодог нь билиг оюун ухаан юм. Тиймээс бурхны шашинд сэтгэл оюуны тухай маш олон сургаал, тайлбар байдаг” хэмээн айлдав.

Дээрхийн гэгээн “Зүрхэн судар”-ыг цугласан олнтой хамт залбиран уншиж, төвлөрөх бясалгал болоод шинжлэх бясалгалын ялгааг тайлбарлав. Тэрбээр шинжлэх бясалгалын явцад асуулт тавьж, учир шалтгааныг эрэлхийлэх нь чухал болохыг онцоллоо. “Билиг оюун ухаан нь хоосон чанарыг ойлгон онохыг хэлнэ. Хоосон чанарыг ойлгосноор бие даан, өөрийн гэсэн мөн чанараар оршдог “би” гэсэн үзэл нь хуурмаг төсөөлөл болохыг ухаарна. Ийнхүү билиг ухаан нь бодь сэтгэл буюу хязгааргүй энэрэн нигүүлсэх сэтгэлд хөтөлдөг. Гэвч тууштай хичээл зүтгэл гаргахгүй бол эдгээрийн аль нь ч аяндаа бий болохгүй билээ” хэмээн айлдсан юм.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Японы Нара хотын Тодайжи сүмд Их Бурхан багшийн сэрэг дүрийн өмнө өөр өөр урсгалын лам нартай залбирал үйлдэж буй нь... Япон, Нара хот. 2010 оны 11 дүгээр сарын 8. Зургийг Тайкан Усүй.

Дээрхийн гэгээн дээдийн номын айлдварын дараа машинаар Буган хүрээлэнгийн өөр нэг хэсгээр дамжин, Тодайжи сүмд залрахаар мориллоо. Алтан намрын наран гийсэн зөөлөн гэрэлд моддын навчсын өнгө хувирч, төгөл дунд олон арван буга бэлчиж байх бөгөөд Дээрхийн гэгээн тэдний дундуур морилон, Нара хотын төвд орших, 752 он орчимд байгуулагдсан эртний Тодайжи их сүмд мориллоо. Тэнд орон нутгийн өөр өөр урсгалын лам нартай Дайбүцү буюу Их Бурхан багшийн өмнө залбирал өргөлөө.

Дээрхийн гэгээн сүмийн төв танхимыг зорин, намрын наранд өлмий тавин байхуйд барууны орноос ирсэн жуулчид, нутгийн япончууд, сургуулийн аяллын хэсгээс бүрдсэн асар олон хүмүүс сүм рүү хөтлөх замын хоёр талаар эгнэн зогсож, дуу алдан мэндчилж, гар барихын тулд бие биетэйгээ түлхэлцэн байлаа.

Их Бурхан багшид хүндэтгэл үзүүлэн, залбирал өргөсний дараа Дээрхийн гэгээн болоод лам нар Тодайжи сүмийн цогцолбор доторх, орчин үеийн тохилог танхимд заларлаа. Уг танхимд цугласан 350 орчим хүнд Дээрхийн гэгээн бурхны шашны бясалгал, дадлагын талаар айлдвар айлдав. Тэдний олонх нь лам нар болоод тэдний гэр бүлийн гишүүд нь байлаа.

Дээрхийн гэгээн өөрийн өдөр тутмын дадлага, сахил санваараа хэр сахиж буйгаа байнга нягтлан шалгадаг тухай мөн өдөр бүрийн эцэст өөртөө хүлээсэн үндсэн сахил, амлалтаа хэр зэрэг үнэнчээр сахин биелүүлснээ эргэн дүгнэдэг тухайгаа айлджээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Японы Нара хотын Тодайжи сүмийн цогцолборт буддын шашны дадлага, бясалгалын талаар айлдвар айлдаж буй нь... 2010 оны 11 дүгээр сарын 8. Зургийг Тайкан Усүй.

“Буддын шашны сургаалыг хялбаршуулж болохгүй. Үүнд товчилсон зам гэж үгүй. Ганцхан арга бий. Энэ бол судалж, суралцах явдал юм” хэмээн Дээрхийн гэгээн айлдав. АНУ-ын Висконсин мужид судлаач эрдэмтдийн хийсэн судалгаагаар бясалгал нь эерэг үр нөлөөтэй болохыг тогтоосонтой холбоотойгоор энэ 9 дүгээр сараас эхлэн 200 гаруй улсын сургууль бясалгалыг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн байна.

“Буддын шашны сэрэг дүрүүдийг улам олноор бүтээхээс илүү судар хэвлэн олонд түгээх нь илүү өгөөжтэй байж болох юм. Бидэнд хэрэгтэй зүйл бол сургаал ном, дээдийн номын судалгаа бөгөөд сэрэг дүрүүд бүтээсэн ч тэд бидэнд ном айлдахгүй шүү дээ. Асар том хийд барихаас илүүтэй зарим тохиолдолд юмсын мөн чанарт гүнзгий нэвтрэхэд чиглэсэн сургалтын төв байгуулах нь илүү дээр байж болох юм. XXI зууны бурханы шашинт хүн шинжлэх ухаан болон шашнаас үл хамаарах ертөнцийн талаарх өргөн мэдлэгтэй байхын зэрэгцээ бурхны шашны сургаалын тайлбарын бүрэн мэдлэгтэй байх ёстой юм” хэмээн айлджээ.

Тодайжи сүмийн зүгээс үдийн зоог барих арга хэмжээг зохион байгуулсан ба Нара хотын бурхны шашны олон урсгалын төлөөлөл болсон бусад лам нартай хамт зоог барин, шашин хоорондын хүлцэл, харилцан хүндэтгэлийн ач холбогдлын талаар ярилцсаны дараа Дээрхийн гэгээн төв сүмдээ дахин мориллоо. Уг сүмийг дэлхийн хамгийн том модон барилга хэмээн нэрлэх нь бий бөгөөд Их Будда нь Бурхан багшийн дэлхийн хамгийн том хүрэл сэрэг дүр юм.

Дээрхийн гэгээн дахин нэгэнтээ уухайлан мэндчилж буй олон түмний дундуур морилон сүмийн асар том модон арын хаалганы өмнө заларлаа. Намрын гэрэл агч модод, өнгөө хувиргах навчис дундуур тусах тэр агшинд Дээрхийн гэгээн үйлийн үр буюу шалтгаан, үлйин үрийн хуулийг хэрхэн зөвөөр хэрэгжүүлэн энх тайван болоод байгаль орчны төлөө хувь нэмэр оруулж болох тухай айлдвар айлдлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Японы Нара хотын Тодайжи сүмд 2000 орчим сүсэгтэнд хандан, дээдийн номын айлдвар айлдаж буй нь... 2010 оны 11 дүгээр сарын 8. Зургийг Тайкан Усүй.

Намрын зөөлөн гэрэлд эвхдэг сандал дээр Дээрхийн гэгээний өмнө 2000 орчим сүсэгтэн сууж байлаа. Тэдний дунд олон солонгосчууд, сургуулийн сурагчид мөн алс холоос зорин зорин ирсэн япончууд байв.

Дээрхийн гэгээн хүч хэрэглэвэл түүнд хариу хүч дагалдаж, улмаар хүчирхийлэл улам нэмэгддэг талаар тайлбарлав. “Богино хугацаанд буу маш шийдэмгий арга мэт санагдаж болно. Харин урт хугацаанд ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Хүч хэрэглэх нь бодит бус арга юм. Бодит байдалд нийцэхгүй аливаа арга хэзээ ч сэтгэлд нийцтэй үр дүнд хүргэдэггүй. Энэ нь тов тодорхой зүйл бөгөөд шинжлэх ухаанаар ч нотлогдсон. Та хэн нэгнийг цохихыг хүсэж, уурласандаа гараа савлаа гэхэд өөрийнхөө гарыг л цохих тохиолдол бий!” хэмээн жишээ татав.

Шаргал нар моддын завсраар тусахад Дээрхийн гэгээн сүсэнтэн олон болон айлдварыг шимтэн сонсогчдоос өөрийн айлдварын хугацаагаа уртасгаж болох эсэхийг асуув. Үзэгчдийн уухайлан дэмжсэн хариуд тэрээр энх тайвны ач холбогдлын талаар яриагаа улам дэлгэрүүлж, танхимын өнцөг булан бүрээс ирсэн олон асуулт, түүн дундаа сургуулийн сурагчдын асуултад анхаарлаа хандуулан хариулав.

“Судал. Шинжлэн судалж, суралц. Хичээнгүйлэн хөдөлмөрлө. Ингэж чадвал бараг л бүх зүйл боломжтой” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт