Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Дээрхийн гэгээн Далай лам энэ өдрийн үдээс хойш Япон улсаас буцаж ирсэн даруйдаа БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хед захидал илгээн, Өмнөд Солонгосын эрэг орчимд гарсан хөлөг онгоцны ослын улмаас олон хүний алтан амь эрсэдсэн эмгэнэлт явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр захидалдаа “Хөлөг онгоцонд Сөүл хотын Ансан дүүргийн Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч зорчиж явсан гэдгийг мэдэх нэн хэцүү байлаа. Энэ олон залуу хүний алтан амь эрсэдсэн уйт энэ явдал тэдний гэр бүл, найз нөхдийн сэтгэл зүрхийг нь шархлуулж, асар том орон зайг үлдээлээ” хэмээн бичжээ.
Дээрхийн гэгээн Далай лам ослын улмаас амь насаа алдсан бүх хүний төлөө залбиран, БНСУ-ын ерөнхийлөгч, талийгаачдын ар гэрийнхэнд болоод солонгосын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.










