Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламд Бат оршил өргөв. 2023 он 4 дүгээр сар 5

Түгээх

Энэтхэг улс, Химачал Прадеш, Дарамсала хот. Өнөө өглөө Намжил дацангийн Зүглэгхан дуганд Дээрхийн гэгээн Далай ламд Бат оршил өргөлөө. Уг ёслолыг “Төвөдийн гэр” сан, Муссури дахь төвөдүүдийн төв сургуулийн сурагчид, багш ажилтан, төгсөгчид болоод Мадхъяа Прадеш мужийн Панчмари дахь төвөдүүдийн төв сургуулийн төгсөгчид, техник мэргэжлийн сургалтын суралцагчид хамтран зохион байгуулжээ.

Зураг. Дээрхийн гэгээнийг Зүглэгхан дуганаа морилж ирэхэд сургуулийн багш, сурагчид урт наслахын ерөөл, ая дуу өргөж буй нь... Зургийг Данзанчойжир.

Дуганы замыг цэцэгсээр чимсэн байсан бөгөөд хэдэн өдөр үргэлжилсэн бороо, хүйтэн цаг агаарын дараа цэлмэг тэнгэрт наран хурцаар ээж байлаа. Дээрхийн гэгээн хаалгаар морилон орж ирэхэд үндэсний тансаг хувцас өмссөн бүжигчид, сургуулийн багш, сурагчид өргөл өргөн, дуулж бүжин угтаж авлаа. Дээрхийн гэгээн сүсэгтэн олон руу гар даллан мэндчилж, баяр баясгалангаар дүүрэн инээмсэглэж байлаа. Тэрбээр арслант сэнтийдээ заларсныхаа дараа өлзий бэлгэдэл болгон Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” бүтээлийн төгсгөлд орших бадгийг айлдлаа.

Бурхны сургаал дэлгэрээгүй газар бүхэнд
Бурхан номын дэлгэрэн буурсан газар бүхэнд
Бүгдэд тустай амгалангийн эрдэнэ энэхүү номыг

Буянт их нигүүлслийн сэтгэлээр хөтлөгдөн
Би бээр тодруулан дэлгэрүүлэх болтугай.

Дээрхийн гэгээний өөдөөс харан суугаад ёслолыг удирдаж буй хүмүүсийн дунд Тацаг Күндэлин ринбүүчи, Өсэл Дорж ринбүүчи, Намжил Дацан Ловон ринбүүчи болон Жүдо Кэнсүр Лава ринбүүчи нар байв. Ёслол эхлэхэд сүсэгтэн олон “Гүрү ринбүүчийн долоон мөрт залбирал”, Дээрхийн гэгээний туурвисан “Гүрү ринбүүчид өргөх залбирал”, Трулшик ринбүүчийн туурвисан Дээрхийн гэгээний Энэтхэг, Төвөдөд эснэсэн өмнөх дүрүүдийн “Рашаант ерөөлийн үүлс” магтаалыг өргөлөө. Дээрхийн гэгээн манз барьсныхаа дараа сүсэгтэн олонд айлдвар айлдав.

Зураг. Зүглэгхан дуганд Бат оршил өргөх ёслолын үеэр сүсэгтэн олонд айлдвар айлдаж буй Дээрхийн гэгээн Далай лам. Зургийг Данзанчойжир.

“Өнөөдөр та бүхэн энд цуглан, надад урт наслахын ерөөл өргөж байна. Гэвч дүрвэн амьдарч буй хүмүүсийн хувьд бид цөөхүүлээ билээ. Нөгөө талаар Төвөд, Хятад, Монголд байгаа хүмүүс ч мөн намайг урт наслаасай хэмээн хүсдэг. Номын сургаал нэгэнт дэлгэрсэн ч бууран доройтсон газар болоод Хималайн бүс нутаг даяар намайг хүндэтгэн дээдэлдэг олон хүн байдаг. Би бодь сэтгэлийг бясалгаж яваа эгэл нэгэн бөгөөд хүмүүс чухам үүнийг л бишрэн шүтдэг хэмээн боддог. Хятадад хүртэл миний эрхэмлэдэг зүйлсийг өндрөөр үнэлдэг намын гишүүд байдаг гэж сонссон. Үүний зэрэгцээ Төвөдийн гурван мужийн ард иргэд ч надад итгэл найдвараа тавьж байна. Тиймээс хэрэв би урт наслах юм бол тодорхой хэмжээгээр тус дэм болох болов уу. Төвөдөд байгаа болон дүрвэн суугаа та бүхэн, бусад газрын бидний төлөө санаа тавьж буй хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнээс намайг урт наслаасай хэмээн залбираарай. Би ч мөн залбирна. Өвдөгний зовуурийг эс тооцвол эрүүл мэнд минь сайн байгаа. Би зуугаас илүү насалж, хамаг амьтны тусын тулд чадах бүхнээ үргэлжлүүлэн хийхээр шийдсэн билээ” хэмээн айлджээ.

Таван лам тэнгэрээр аялагч дагины дүрээр сэнтийн өмнө цуглаж, Дээрхийн гэгээнийг өөрсдийн орших ариун орондоо урин залж одохоос сэргийлэх утга бүхий нарийн дэгтэй зан үйл, тахил өргөх ёслол үйлдэв. Тэднийг нэг нэгээр нь өөрсдийн орших оронд нь буцаан илгээжээ.

Зураг. Зүглэгхан дуганд бат оршил өргөх үеэр Дээрхийн гэгээн Далай ламын өмнө дагинын дүрээр зогсож буй лам нар. Зургийг Данзанчойжир.

Гүрү ринбүүчийн олон дүрийг урин залсан залбирлуудыг уншиж, Жамьян Жанц Чойжи Ловонгийн зохиосон "Үхэлгүй мөнхийн рашааны эгшиг дуу: Хамгийн дээд ялгуусан, бүхнийг айлдагч XIV Дээрхийн гэгээн Далай ламын өлмий бат оршихын залбирал"-ыг уншлаа. Дараа нь мандал өргөх ёслолын үеэр Тацаг ринбүүчи Дээрхийн гэгээний ач нигүүлслийг магтан дуулж, урт наслахыг хичээнгүйлэн гуйсан ерөөл айлтгав. “Та бол оршихуйн гурван орны хамаг амьтны анд нөхөр, ертөнцийн амар амгаланг жолоодон залагч, цаст уулсын сэрүүн орны хамаг амьтны дээдийн дээд авран хамгаалагч бөгөөд энэ дэлхийд ялагч Бурхан Шагжамунийн айлдсан бүрэн төгс сургаал, номын эзэн, багш билээ”.

“Төвөдийн Гэр” сангийн төгсөгчид, сурагчид, ажилтнууд, Төвөдүүдийн төв сургуулийн төгсөгчид болон түүнчлэн Панчмархи дахь CST, Мэргэжлийн сургалтын төвийн (Мадхъяа Прадеш) төгсөгчид бидний зүгээс Дээрхийн ариун гэгээн танд хүндэтгэл бишрэлээ өргөн айлтгаж байна. Бидэнд хайрласан таны энэрэл, нигүүлслийн гэрэл гэгээнд тань машид талархаж явдаг билээ. “Гаадам судар”-т өгүүлснээр, та Энэтхэг оронд “Гэрэл цацарсан хөвүүн” тэргүүт гайхамшигт хувилгаан дүрээр залран ирж, шавь нараа аз жаргал, гэгээрлийн замд хөтөлжээ. Төвөдийн хамаг амьтны догшин ширүүн, бэрх занг дарж номхотгохын тулд тэднийг аажмаар ариун номын сургаалыг хүлээн авахад бэлтгэж, улмаар номын хаад, орчуулагчид, эрдэмт мэргэд болон хувирч, цаст орныг сургаал, номоороо соёрхсон билээ. Мөн сахил санваараа чанд сахигч хуврагын дүрд хувиран, бурхны эрхэм нандин сургаалыг хадгалан хамгаалж, алдарт Наланда их сургуулийн 17 их мэргэний уламжлалыг түмэн олонд алдаршуулан түгээн дэлгэрүүлсэн билээ.

Та Тахцэрт мэндэлж, сонсох, эргэцүүлэн бодох, бясалгал гурван ухааныг хослуулан боловсрол эзэмшиж эхэлжээ. Улмаар гэцэл сахил, дараа нь бүрэн сахил буюу гэлэн сахил хүртэж, ёс суртахууны сахилга батыг төгс болгоод, Лхасын Их ерөөлийн хурлын үеэр гэвш цолны эцсийн шалгалтаа өгч, эрдэм номын их мэдлэгээрээ алдаршсан билээ”.

Зураг. Зүглэгхан дуганд Бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай ламын ач нигүүлслийг магтан дуулж, урт наслахыг нь хүссэн ерөөл айлтгаж буй Тацаг ринбүүчи. Зургийг Замиланноров.

“Та төвөдийн ард түмний сайн сайхны төлөө Хятадын Засгийн газартай ухаалгаар харилцаж, шинэчлэл хийхийг хичээн чармайж ирсэн билээ. Гэвч бидний хамтын үйлийн үрийг буцаах аргагүй болж, Төвөдийн нөхцөл байдал эгзэгтэй болсон үед та Энэтхэг рүү дүрвэхээс өөр аргагүй байдалд орсон юм. Тэнд та дүрвэгсдийн нийгэмлэгийг байгуулж, Төвөдийн Төв Засгийн газрыг бий болгон, ардчилсан засаглалын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж чадсан билээ. Та төвөдүүдэд зориулан суурин, сургууль, судалгаа шинжилгээ, боловсролын байгууллага, ахмад настны асрамжийн газар, эмнэлэг, эрүүл мэндийн төвийг байгуулсан билээ. Сүм, хийдийн байгууллагыг дахин сэргээн байгуулснаар төвөдийн шашны бүх урсгал Сажа, Нинма, Гарма, Гэлүг, Бөнгийн уламжлал судлал, бясалгал цэцэглэн хөгжсөн билээ. Энэ бүх ололт амжилт нь Дээрхийн гэгээн таны ач гавьяа. Та бидэнд одоогийн болон мөнхөд үргэлжлэх жаргалыг эдлэх боломжийг олголоо. Та олон оронд айлчилж, өөрийн дөрвөн үндсэн зорилтын талаар тайлбарлан таниулсан билээ. Төвөдүүд бид таны энэрэл нигүүлсэлд хэмжээлшгүй их өртэй. Хэчнээн эд баялаг өргөл болгон өргөж, хэчнээн эрин зуун өнгөрсөн ч таны ачийг хариулж үл чадна. Гэсэн ч өнөөдөр бид “Цэвэгмид бурхны амьдралын ариун мөн чанарын хутаг оршихуй”-д үндэслэн энэхүү Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулж байна”.

“Дээрхийн гэгээн минь, бид хариу нэхэлгүйгээр өөрсдийн бие, эд хөрөнгө, гурван цагт хуримтлуулсан буян хишгээ бүгдийг танд өргөн барья. Харилцан ашиг тустай Дундад мөрийн замыг баримтлах бодлогын хүрээнд айлдсан сургаалыг даган мөрдөхөө тангараглаж, хамгаалагч сахиус болоод хорлонт албин тэргүүтний талаар захиж хэлсэн, заасан бүгдийг хүлээн авлаа. Бид таны төгс сургаалыг эргэлзэж тээнэгэлзэлгүй, тууштай дагахын тулд бие, хэл, сэтгэл гурваа зориулж байна.

Цаст уулсаар хэрэм мэт хүрээлэгдсэн энэ нутагт
Сайн сайхан, аз жаргалын эх булаг нь та билээ
Жанрайсиг бурхан Данзанжамц та,
Оршихуйн эргэлт зогсох хүртэл мөнхөд наслаарай.

Үнэний хүчээр төгөлдөржсөн мэргэдийн уянгалаг өргөлөөр таныг бидэнтэй хамт үргэлжлэн оршихыг залбирья. Төвөдийн дотор болоод гадна суугаа ард түмэн минь удахгүй дахин нэгдэж, Дээрхийн гэгээн дахин Потала ордондоо хөл тавих болтугай хэмээн залбирья. Та бээр ард түмэн болсон биднийг бүхий л амьдралынхаа туршид халамжлан ивээж явах болтугай. Бид бурхдын орны уудам их далайг бэлгэдсэн хаан төрийн долоон эрдэнийг өргөн барья. Бурхдын зарлиг, лагшин, тааллын төлөөлөл шүтээн найман тахил болон найман тахилын бодисыг өргөж байна. Түүнчлэн өөрсдийн номын бясалгал, үйлдсэн буянаа өргөл болгон өргөхийг хүсэж байна”.

Нийгэмлэгүүд, сүсэгтэн олны төлөөлөгчид гэгээрсэн бурхдын зарлиг, лагшин, тааллын бэлгэдэл тэргүүтнийг өргөн барив. Дээрхийн гэгээн тэдэнд тус бүрд нь торгон хадаг, улаан өнгөт хамгаалалтын утас соёрхож, сэнтийнхээ өмнүүр өнгөрөхөд нь толгойд нь мутраа тавин адислаж байв. Үүний зэрэгцээ сүсэгтнүүд өргөл барьсаар дуган руу цувран орж байлаа. Тэд сэтгэл татам инээмсэглэсээр Дээрхийн гэгээн рүү харж байв.

Зураг. Зүглэгхан дуганд Дээрхийн гэгээн Далай ламд Бат оршил өргөх үеэр дуу дуулж буй сурагчид, ардын хөгжимчид. Зургийг Данзанчойжир.

Сурагчдын хөгжмийн томоохон бүрэлдэхүүн хийдийн ард цуглан, Дээрхийн гэгээнийг урт наслахыг ерөөн дуу дуулж, хөгжим тоглов. Тэднийг тоглолтоо дуусгасны дараа Дээрхийн гэгээн сэнтийнхээ дэргэд дуудаж, хүн бүртэй нэг бүрчлэн мэндчилэн хүлээн авчээ. Ёслолын төгсгөлд “Номын сургаал дэлгэрэн мандахын ерөөл”, “Үнэний үгсийн залбирал”-ыг уншлаа.

Дээрхийн гэгээн дуганаас мордохдоо цугласан олонтой мэндчилэн, тэдэн рүү инээмсэглэж, гар даллан байв. Тэрбээр энд тэнд түр зогсон, өөдөөс нь ширтэн зогсох хүмүүсийн царайг ажиглана. Олны дунд настан байвал толгойд нь мутраа тавин адисалж, балчир хүүхдүүд байвал туслахдаа багачуудад чихэр өгөхийг сануулж байлаа. Дээрхийн гэгээн дуганы хашаанд буцан ирээд, гольфын жижиг тэргэнд суун, өргөөндөө морилсон юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт