Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламыг гэрт нь угтан авлаа. 2007 он 11 дүгээр сар 13

Түгээх

Зураг. Лам хуврагууд Дээрхийн гэгээн Далай ламын өргөөний гадна буддын шашны ариун нандин эд зүйлсийг барин, оюун санааны удирдагчаа ёслол төгөлдөр угтан авч буй нь...

Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 11 дүгээр сарын 5. Бямба гарагт Дарамсалагийн орон нутгийн нисэх буудлаас өргөө хүртэл нь олон түмэн баяр хөөрөөр дүүрэн эгнэн зогсож, ёслолын арга хэмжээг зохион байгуулан, Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авлаа.

Дээрхийн гэгээн Далай лам АНУ-д хийсэн дээд түвшний айлчлалынхаа дараахан буюу 10 дугаар сарын 17-нд тус улсын иргэний дээд шагнал болох Конгрессын Алтан медалийг хүртсэн бөгөөд үүнийхээ дараа Энэтхэгийн хойд хэсэгт орших, цөллөг дэх үндсэн суурь нутаг болох Дарамсалагийн Маклеод Ганжид хүрэлцэн ирсэн юм. Мөн айлчлалынхаа үеэр Канадад зочилж, ерөнхий сайд Стивен Харпер Оттава дахь Парламентын ордны албан өрөөндөө түүнтэй албан ёсоор уулзан, дипломат ёсоор халуун дотно угтжээ.

Төвөдүүд болон төвөдийн үйл хэргийг дэмжигчид АНУ Дээрхийн гэгээн Далай ламд төрийн дээд түвшинд хүндэтгэл үзүүлсэн нь тэдний урам зоригийг машид сэргээн, Төвөдийн үйл хэрэгт түлхэц болсон гэж үзэж байна. Өмнө нь Төвөдийн удирдагчтай саяхан албан ёсны түвшинд харилцсан олон улс орны удирдагч Хятад улсын дургүйцлийг хүргэхээс зайлсхийж, Дээрхийн гэгээн Далай ламтай албан ёсны орчинд уулзахаас цэрвэдэг байв.

Ерөнхий сайд Харпер, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш нар Хятадын засгийн газрын байнга гаргадаг ширүүн, зүй бус эсэргүүцлийг үл тоомсорлон, сүүлийн саруудад хилийн чанадад буй Төвөдийн удирдагчийг албан ёсны орчинд олон нийтийн өмнө хүлээн авч уулзсан барууны орнуудын удирдагчдын эгнээнд нэгдлээ. Төвөдүүдийн зүгээс маргаангүй удирдагч, дэлхий дахинд эрх чөлөөнийх нь итгэл найдварын бэлгэ тэмдэг хэмээн хүндлэгддэг Дээрхийн гэгээн Далай ламыг энэ оны эхээр Австралийн ерөнхий сайд мөн Герман, Австрийн канцлерууд албан ёсны түвшинд олон нийтийн өмнө хүлээн авч уулзсан юм.

Дээрхийн гэгээн Далай ламыг Гаггал нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Жалавгармаа ринбүүчи, Калон Трипа Самдан ринбүүчи, Хилийн чанад дахь Төвөдийн Парламентын дарга ноён Гармаачойпил, дэд дарга хатагтай Жирдулам, Хилийн чанад дахь Төвөдийн Парламентын гишүүд болон Дарамсала дахь Төвөдийн бүх байгууллагын тэргүүд угтан авлаа.

Дээрхийн гэгээн Далай ламыг дагалдан явсан автомашины цуваа онгоцны буудлаас Маклеод Ганжийн толгод дээрх өргөө рүү нь чиглэн явах үед хүндэтгэлийн хадаг барьж, хүж асаасан лам хувраг, гэлэнмаа нар, Төвөдийн үндэсний далбааг намируулан дуу дуулж буй сурагчид мөн нутгийн Энэтхэг иргэд болон зочлон ирсэн жуулчид зэрэг олон мянган хүн замын дагуу гар даллан, баяр хөөртэйгөөр угтан авч байлаа. Төвөдийн удирдагчийг хилийн чанад дахь хотдоо эргэн ирж буйг угтан авахын тулд замын дагуух гол цэгүүдэд уламжлалт маягаар чимэглэсэн хэд хэдэн угтах хаалга босгожээ. Маклеод хотоор дайран өнгөрөх гол замыг төвөдийн буддын шашны өлзийт тэмдгүүдээр чимэглэсэн байсан бөгөөд олон мянган лам, гэлэнмаа тэргүүт хадаг, цэцэг, буддын шашны ариун бумба, бусад эд өлгийн зүйлсийг барин, Дээрхийн гэгээн Далай ламыг ёслол хүндэтгэлтэйгээр угтан авахаар зогсож байв.

Бүс нутгийнхаа уламжлалт хувцсыг өмссөн төвөдүүд Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авч, түүнийг нэг харах, үүгээрээ адис хүртэхийн тулд олон цагийн турш тэсэн ядан хүлээлээ. Дээрхийн гэгээн Далай лам хүрэлцэн ирэх үед хүжсийн үнэр ханхалж, хүмүүс ёслолын хадаг барин угтаж, замын хажуугаар Төвөдийн үндэсний далбаанууд өндөрт намирч байлаа.

Маклеод хотын орох хэсэгт энэтхэгийн хөгжмийн хамтлаг хөгжмөө эгшиглүүлэн, энэтхэг иргэд ч мөн нэгдэн, өөрсдийн хэлээр “Гуру Жи” хэмээн хүндэтгэн нэрлэдэг Төвөдийн удирдагчийг баяр хөөртэйгөөр угтан авлаа.

Ердийн үедээ жижигхэн хэдий ч олон үндэстэн, соёлын өнгө аяс шингэсэн Маклеод хот цоо өөр өнгө төрхтэй болсон байв. Хот бүхэлдээ уламжлалт төвөдийн баярыг бүх өнгө аястай нь тэмдэглэж буй мэт харагдаж байлаа. Төвөдийн айл өрх, дэлгүүрүүд өөрсдийн хамгийн их урам зориг өгдөг удирдагчийнхаа авчирсан бахархал, ялалтын бэлгэдэл болгон Төвөдийн үндэсний далбааг мандуулсан байв.

Зураг. Орос, Монгол, Тайвань улсаас зочлог ирсэн сүсэгтэн олон Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирэхийг хүлээж буй нь...

Төвөд настнууд өөрсдийн заншлын дагуу удирдагчийнхаа төлөө чин сэтгэлийн ерөөл, залбирлыг уйгагүй уншиж байлаа. Төвөдийн удирдагчийг өргөө рүү нь түргэн хүргэх үед төвөдийн уран бүтээлчдийн дуулсан дуурь мэт өндөр өнгөөр эгшиглэх дуу болон буддын шашны хөгжмийн сүрлэг, нижигнэсэн дуу чимээ агаарт нэгдэн сонсогдож байв.

Энэ бүх үйл явдлын төгсгөлд төвөдүүд 10 дугаар сарын 17-ны өдрийг хилийн чанад дахь эрх чөлөөний төлөөх тэмцлийнхээ бас нэгэн түүхэн өдөр болгон үүрд санах нь тодорхой байлаа. Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авсан энэхүү гайхамшигт ёслол хүндэтгэл нь үүний тод гэрч болон үлдэх болно.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт