Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай ламын II дахь удаагийн Үндэсний багш нарын конгрессын нээлтийн айлдвар 2018 он 1 дүгээр сар 10

Түгээх

Энэтхэг, Махараштра, Пуне - Өчигдөр өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Гая хотоос Энэтхэгийн төв хэсэг дээгүүр нисэж, Пуне хотод газардсан юм. Түүнийг Пунегийн нисэх онгоцны буудал дээр MAEER-ийн MIT Их Сургууль, Үндэсний багш нарын конгрессын төлөөлөгчид, нутгийн төвөд иргэдийн төлөөлөл хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Пуне дах төвөд иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж буй нь... Пуне, Mахараштра, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 10. Гэрэл зургийг: Дэнзин Tаклха

Өглөөгүүр Дээрхийн гэгээн XIV Далай лам конгрессын гол арга хэмжээнд оролцохоос өмнө Пуне дахь 130 гаруй төвөд оюутан, худалдаачид, мэргэжилтнүүдтэй уулзалт хийжээ. Тэрээр төвөд хэлийг судлахын чухлыг онцолж, ялангуяа Наландагийн уламжлалыг хамгийн нарийн тайлбарлаж чадах хэл бол төвөд хэл хэмээн тайлбарлажээ. Мөн Төвөдийн улс төрийн нөхцөл байдал, Хятадад болж буй өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгч, ирээдүйд нөхцөл байдал сайжрах боломж бий гэсэн найдвар төрүүлэв.

MAEER MIT Дэлхийн Энхийн Их Сургуулийн хотхонд болсон хоёр дахь удаагийн Үндэсний багш нарын конгрессын нээлтийн ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Дээрхийн гэгээн Далай ламыг уламжлалт бүжгийн үзүүлбэр, өмнөх конгрессын ололтын тухай богино хэмжээний киногоор угтан авчээ. Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам болон бусад хүндэт зочид “Боловсролын хонх” цохиж, тайзан дээр суудлаа эзэлжээ.

Үндэсний багш нарын II их хурлын нээлтийн ёслолд сонгодог бүжиг үзүүлж буй уран бүтээлчид. Пуне, Mахараштра, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 10. Гэрэл зургийг: Дэнзин Tаклха

Пуне хотын дарга Мукта Тилак угталтын үг хэлснийхээ дараа MAEER MIT-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд конгрессын гол зохион байгуулагч Рахул Карад Энэтхэгийн болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн багш нарт мэндчилгээ дэвшүүлэв. Үндэсний багш нарын конгрессыг үндэслэгч, ивээн тэтгэгч, нэрт эрдэмтэн, доктор Анил Какодкар боловсролын тухай үг хэлжээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам үг хэлэхдээ дэлхийн өнөөгийн зовлонт нөхцөл байдалд энэрэл нигүүлслийн чухлыг онцолж эхэлсэн юм. Хүн төрөлхтөн өөрөө бий болгосон олон асуудал сэтгэл хөдлөлийн хямралаас үүдэлтэй болохыг дурдав. Анагаах ухааны салбарынхан уур хилэн хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг судалсан талаар дурдсан юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам MAEER MIT Дэлхийн Энхийн Их Сургуулийн кампус дахь Үндэсний багш нарын II их хурлын нээлтэд үг хэлж буй нь... Пуне, Mахараштра, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 10. Гэрэл зургийг: Дэнзин Tаклха

“Байнга ууртай байх нь дархлааны системд сөрөг нөлөө үзүүлдэг. Харин энэрэх сэтгэл нь уур уцаарын эсрэг эерэг хүч болж чадна. Хүний байгалиас заяасан ухаан, логик ч үүнийг батална. Амьтад ч бие биедээ энэрэл, хайр хүндэтгэл үзүүлж чаддаг. Тэдэн рүү ууртай ширүүн харахад хүртэл сөрөг хариу үзүүлдэг шүү дээ. Хэрэв хөрш минь шударга, үнэнч, энэрэнгүй хүн бол бид тэднийг баяртайгаар хүлээн авч, уулзахад таатай байдаг. Хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй ч инээмсэглэл үгүй, хүйтэн хөндий харьцаатай бол бид тэднээс дөлдөг. Энэ бол хүний мөн чанар”.

Барууны орнуудад орчин үеийн боловсрол хэмээх зүйл бий болж эхлэхэд ёс суртахууны үнэт зүйлс сүм хийдийн орон байсаар ирснийг Дээрхийн гэгээн цохон тэмдэглэв. Өнөө үед боловсрол нь бие бялдрын хөгжил, материаллаг зорилгод голчлон анхаарч, сүмийн нөлөө ч багасжээ. Тиймээс ёс зүйг үл тоомсорлох болж.

MAEER MIT Дэлхийн Энхийн Их Сургуулийн кампус дахь Үндэсний багш нарын II их хурлын нээлтийн ёслолд Дээрхийн гэгээн Далай ламын хэлсэн үгийг сонсож буй сонсогч олон. Пуне, Mахараштра, Энэтхэг. 2018 оны 1-р сарын 10. Гэрэл зургийг: Дэнзин Tаклха

“Орчин үеийн боловсрол дотоод үнэт зүйлсэд бараг л анхаарлаа хандуулахаа больж. Хүний төрөлхийн чанар бол энэрэнгүй байх. Тиймээс боловсролын тогтолцоонд энэрэнгүй сэтгэл, дулаан харилцаа гэх мэт үзэл баримтлалыг оруулж, илүү сайжруулах шаардлагатай байна. Бидний харж буй дэлхийн эмх замбараагүй байдал бол хүмүүс сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байгаагаас үүдэлтэй. Үүнийг шийдвэрлэх гарц нь эртний Энэтхэгийн уламжлал дахь оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх гүн мэдлэг гэж боддог. Энэ мэдлэгийг шашны бус харин шинжлэх ухаанч, практик үүднээс судалж, ашиглахад ихээхэн ач холбогдолтой болох юм”.

Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн гэгээн XIV Далай лам боловсролын салбарт онцгой хувь нэмэр оруулсан дөрвөн хүнд "Живан Гаурав Пураскар" шагналыг гардуулжээ. 

Дээрхийн гэгээн XIV Далай лам Үндэсний багш нарын II их хурлын нээлтийн ёслолд “Живан Гаурав Пураскар” шагналыг гардуулж буй нь... Пуне, Mахараштра, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 10. Гэрэл зургийг: Дэнзин Tаклха

Тэрбээр үүний дараа Пунегийн нисэх онгоцны буудал руу хөдөлж, Гая руу буцан, үдийн алдад Бодьгаяад буцан иржээ.

Орчуулсан Т.Ялгуун 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт