Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын дөрөв дэх өдөр 2012 он 8 дугаар сар 7

Түгээх

Энэтхэг улс, Жамму Кашмир муж, Ладак, Лех хот. Дээрхийн гэгээн Далай ламын Ладакийн Лех хотод айлдаж буй айлдварын дөрөв дэх өдөр ийнхүү эхлэв.

“Энэ удаагийн цуврал номын айлдвараа бэлгэ дэмбэрэл дүүрэн өндөрлүүлэх үүднээс би өнөөдөр та бүхэнд Цагаан дарь эхийн насны авшиг хүртээх билээ. Хэрэв та урт наславч амьдралдаа нэг ч сайн үйл хийхгүй бол урт наслахын ач тус гэж үгүй. Гаадамбын багш нарын хэлдэгчлэн “Нүгэлт хүмүүсийн нас богино байх болтугай” гэдэг сэн. Бидэнд энэхүү эрдэнэт хүн төрөлхтний бие заяасан нь хичээж чадвал яг энэ насандаа гэгээрэлд хүрэх боломжийг олгож буй хэрэг юм. Хэрэв тийм өндөр амжилтад хүрч чадахгүй байлаа ч, ядаж л гэгээрлийн замд хөл тавихыг зорих хэрэгтэй.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг залран ирэхийг асрын өмнө сэтгэл догдлон хүлээж буй сүсэгтэн олон. 2012 оны 8 дугаар сарын 7. Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Сөрөг сэтгэл хөдлөлүүд бидэнд болон бусдад хэрхэн хор хөнөөл учруулдаг. Тэр байтугай бие махбодын эрүүл мэндэд ч яаж нөлөөлдгийг бид шинжлэн судлах хэрэгтэй. Тэдгээр нь гэр бүл, нийгэмд хагарал бутрал авчирдаг. Та улс орны удирдагч байна уу, эсвэл гудамжны гуйлгачин байна уу хамаагүй, сөрөг сэтгэл хөдлөлүүд таны сэтгэлийн амар амгаланг үргэлж алдагдуулж байдаг. Эртний Энэтхэгийн сэтгэлгээ, ялангуяа Бурхан багшийн сургаалаас бид эдгээр сөрөг сэтгэл хөдлөлтэй тэмцэх асар олон арга замыг олж харж болно. Хэрэв та сөрөг сэтгэл хөдлөлүүд болон тэдгээрийн үлдээсэн ул мөр, дадал зуршлыг бүрэн даван туулж чадвал “Бурхан” болж байгаа хэрэг юм.

2600 жилийн өмнө Бурхан багш Энэтхэг оронд ном, сургаалаа айлдсан бөгөөд түүний айлдваруудыг Төвөд хэл дээр орчуулсан нь Ганжуур юм. Мөн Кашяпа тэргүүтэй түүний залгамжлагчид болон Наландагийн 17 бандида, Сараха, Индрабхүти зэрэг агуу их бүтээлд VIII зуунд агуу их хамба Шантаракшита Төвөдөд залран ирж, анхны долоон ламыг сахил хүртээснээр Төвөдийн хуврагуудын цуваа эхэлсэн. Ландарма хааны хавчлагаас болж хэсэг хугацаанд тасалдал гарсан ч, ерөнхийдөө тэр цаг үеэс хойш хуврагууд номын үндсийг сахин хамгаалж ирсэн билээ.

Өнөөдөр бичиг үсэг тайлагдсан байдал маш өргөн хүрээг хамарч байгаа тул бид Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номыг зөвхөн хүндэтгэн дээдлэх шүтээн төдий бус, харин уншиж судлах ёстой сурах бичиг хэмээн үзэх хэрэгтэй. Би өөрөө ч эдгээр бичвэрүүдийг уншдаг, тэдгээр нь маш гүн гүнзгий бөгөөд ач холбогдолтой. Та бүхнийг ч бас үүнийг хийгээсэй, уншиж судлаасай гэж уриалж байна. Бидэнд төвөд хэл дээрх гайхалтай орчуулгууд байгаа учир заавал санскрит эсвэл өөр хэл сурах шаардлагагүй. Бид цөллөгт гарснаас хойш хийд болон гүнба нарт зөвхөн залбираад суух биш, харин суралцахыг хүссэн. Үүний үр дүнд өнөөдөр гэлэнмаа нар гэвшмаа зэрэг хамгаалахад бэлэн болох хэмжээнд хүрээд байна.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Ладакийн Лех хотноо дөрөв дэх өдрийн айлдвараа эхлүүлэхээр ирэхэд Гандан Три ринбүүчи түүнийг мэндчилж буй нь... 2012 оны 8 дугаар сарын 7. Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Бид бусдыг яг л өөртэйгөө адилхан хүн гэж харахыг хичээх хэрэгтэй. Бид бүгдээрээ л эхээс төрж, эхийн хайр халамжинд өсөж торнисон, эцэст нь бүгд л адилхан өтөлж, адилхан үхдэг. Тийм байтал яагаад хоёрдагч шинж чанар бүхий ялгаанууд дээрээ (арьс өнгө, үндэс угсаа гэх мэт) төвлөрч, бие биенээсээ хөндийрөх ёстой гэж? Мөн шашин хоорондын эв нэгдэл гэдэг маш чухал. Шашны урсгал чиглэлүүд хоорондоо маргалдаж, талцах нь үнэхээр хортой юм. Нарны гэрэл хүн бүр дээр ижил тусдаг шиг бид ч бас бүх шашны уламжлалыг, дагагчдыг үнэ цэнтэй, адилхан хүндэтгэл хүртэх эрхтэй гэж үзэх ёстой. Энэтхэгт цөллөгт байх хугацаанд Төвөдийн шашны олон урсгалууд эв найртай зэрэгцэн оршиж ирсэн. Гэвч зарим нь зөвхөн өөрийн хүрээндээ хаагдаж, бусад уламжлалтай харилцах, өөр урсгалын багш нарыг урьж ярилцахаас зайлсхийх хандлага ажиглагддаг. Ийм хаалттай, явцуу байдал нь яавч эерэг чанар биш юм.

1960-аад оны үед Дарамсала хотод Кармапа ринбүүчи, Сакья Тризин болон Дуджом ринбүүчи зэрэг агуу их лам нар, шашны тэргүүнүүдийн хамтарсан чуулган болсныг би санаж байна. Цуглааны дараа Дуджом ринбүүчийг Калимпонг дахь гэртээ харихад нь шавь нар нь уулзахаар иржээ. Тэд “Бүх уламжлалыг нэгтгэж, хүн бүрийг Гэлүгба болох төлөвлөгөө гаргасан гэж сонслоо, энэ үнэн үү?” хэмээн ихэд түгшин асууж гэнэ. Дуджом ринбүүчи хариуд нь “Би тэр хуралд байсан. Тийм төлөвлөгөө огт гараагүй. Харин ч бурхны шашныг нийтэд нь хэрхэн хамгаалж үлдэх, урсгал бүрийн өвөрмөц уламжлалыг яаж хадгалах талаар маш нээлттэй ярилцсан” гэж хэлсэн байдаг. Бид бүгдээрээ л ижил сонгодог эх бичвэрүүдийг судалдаг учраас хоорондын өчүүхэн ялгаан дээр нэг их ач холбогдол өгч, сүржигнэх хэрэггүй. Энэтхэгийн язгуур эх сурвалжуудыг харахад иймэрхүү ялгаанууд огт байдаггүй. Нөгөө талаас, жишээ нь Жэ ринбүүчи Богд Зонхов амьдралынхаа эхэн үед аливааг тайлбарлаж байсан арга барил нь сүүлийнхээс өөр байх тохиолдол бий. Энэ нь гүн ухааны асуудлууд болон тарнийн ёсны тайлбарт ч ажиглагддаг. Үүнтэй ижил зүйл Кармапа ринбүүчи, Нимаба урсгалын Мипам ринбүүчи нарын бүтээлүүдэд ч харагддаг. Бидний хийх ёстой зүйл бол тэд яагаад амьдралынхаа нэг үед үүнийг, нөгөө үед түүнийг онцолж байсны учрыг л ойлгох явдал юм.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын үеэр Гандан Три ринбүүчи буюу Ризон ринбүүчи түүнийг урт наслахыг ерөөн залбирал үйлдэж буй нь... 2012 оны 8 дугаар сарын 7. Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Олон жилийн өмнө нэгэн хуралд оролцож байхдаа Чилийн нэгэн физикчтэй уулзсанаа би санаж байна. Тэрээр өөрийнхөө шинжлэх ухааны үзэл баримтлалд хэт автахгүй байхыг хичээдэг, эс бөгөөс түүний шинжлэх ухааны дүгнэлтүүд бодит бус, өрөөсгөл болох аюултай гэж хэлсэн нь миний сэтгэлд их тод үлдсэн юм. Энэ нь бурхны шашинд ч адилхан хамаатай. Хэрэв та өөрийн шүтдэг шашиндаа хэт автаж туйлшрах юм бол таны үзэл бодол өрөөсгөл болно.

Эртний багш Чандрагирти хэлэхдээ, хэрэв хүн туйлширсан үзэлтэй бол бусдын сайн талыг олж харж чадахгүй бөгөөд улмаар сэтгэлийн амар амгаланд хүрч чадахгүй гэсэн байдаг. Хэрэв бид аливааг туйлшрахгүйгээр, бүхэл бүтэн дүр зургаар нь харж чадахгүй бол бодит байдлыг бодитойгоор үнэлж чадахгүй. Энэ нь яг л Хятадын Коммунист удирдагчдын өрөөсгөл хандлагатай адил юм. Бидэнд нүд, чихээ чөлөөтэй ашиглах эрх чөлөө байгаа тул бодит үнэнийг бодитойгоор үнэлэх хэрэгтэй. Бусдын хэлж буй зүйлийн үнэн эсэхийг бид үргэлж шинжлэн судлах ёстой.

Бусадтай хатуу ширүүн харилцахгүй байх нь сайн хэрэг боловч зөвхөн сайн сайхан зүйлийн тухай ярих ёстой гэсэн үг биш юм. Дэлхий дахинд харамсалтай үйл явдлууд олноор тохиож байна. Жишээлбэл, өнөөдөр Төвөдөд үүсээд буй нөхцөл байдал сэтгэл туйлын эмзэглүүлэм юм. Мөн барууны орнуудад зарим Төвөд ламууд зохисгүй авир гаргаж буй тухай мэдээллүүд байгаа нь ичгүүртэй хэрэг. Хэдэн жилийн өмнө барууны Бурханы шашны багш нартай хийсэн хурлын үеэр төвөд, зэнгийн багш нарын энэхүү буруу үйлдлүүдийн талаар ярилцаж байснаа санаж байна. Миний бие тэдэнд хандаж, эхлээд тухайн хүмүүст шаардлага тавьж, сануулах хэрэгтэй, хэрэв тэд ичиж гэмшин зан байдлаа засахгүй бол үйлдсэн буруу хэргийг нь олон нийтэд ил тод зарлах хэрэгтэй гэж зөвлөсөн.

Удахгүй хүртээх Цагаан дарь эхийн насны авшгийн тухайд, шавь нар үүнээс өмнө зөвхөн цагаан хоол идэх ёстойг зөвлөв. Бусдын амийг таслах нь нас богисохын шалтгаан болдог гэдгийг тэрээр онцоллоо. Төвөдөд байхдаа албан ёсны хүлээн авалт, баяр ёслолын үеэр маш их мах хэрэглэдэг байсныг ажиглаад би үүнийг зогсоосон. Учир нь баяр тэмдэглэж байгаа нэрээр бусдын амийг бүрэлгэнэ гэдэг нь утга авцалдаагүй хэрэг юм. Миний уриалгаар өнөөдөр ихэнх хийдүүдийн нийтийн гал тогоонд зөвхөн цагаан хоолоор үйлчилдэг болсон билээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг урт наслах ерөөл талибах зан үйлийн үеэр ладак эмэгтэйчүүд түүнд өргөл болгон барьж буй Ганжуурын ботиудыг залан авч яваа нь... 2012 оны 8 дугаар сарын 7. Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Ийнхүү Лех хотноо айлдсан номын дөрөв дэх өдөр дуусаж байна. Цаг агаар таагүй байсан ч та бүхэн чин сэтгэлийн сүсэг бишрэлээр энд хүрэлцэн ирсэн, миний бие ч та бүхэнд туслах үүргээ биелүүлэхийг хичээлээ. Өнгөрсөн дөрвөн өдрийн турш бүх зүйл сайхан болж өнгөрлөө. Зохион байгуулах ажилд хүчин зүтгэсэн хүмүүс болон ирж сонссон сүсэгтэн олон та бүхэнд маш их баярлалаа.

Энд хүрэлцэн ирсэн Гандан Три ринбүүчи бол миний ном заалгаж байсан Ладак мужаас гаралтай агуу багш юм. Түүнийг залран ирсэнд мөн талархаж байна. Тэрээр өндөр насалж, би түүнийг илүү урт удаан амьдрахыг хүсэж, үүний төлөө залбирах болно. Мөн ладак хэлний орчуулагчдаа баярлалаа гэж хэлмээр байна. Зарим зүйлийг орхигдуулж, дарааллыг нь өөрчилсөн ч гэсэн энэ нь нэг их чухал биш ээ, чи маш сайн ажиллалаа, баярлалаа. Та бүхэнтэй дахин уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа” хэмээн айлдвараа өндөрлөсөн юм.

Дээрхийн гэгээн ийнхүү Цагаан дарь эхийн насны авшиг хүртээж, үүний дараа сүсэгтэн олон түүнийг урт наслахыг ерөөн Цагаан дарь эхийн үйлийг гүйцэтгэв. Ёслолын дундуур хурц нар гарах үед тэрээр түр зогсоод, хошигнон ийн айлдав.

“XIII Далай лам нэгэнтээ Норбулингад маш халуун өдөр ном айлдаж байж л дээ. Тэрхүү сургаалд хэн суусан бэ гэдгийг нүүр нь наранд хэрхэн түлэгдсэнээр нь шууд таньж болдог байсан гэдэг. Өнөөдөр ч бас яг тийм юм болох шинжтэй байна шүү”.











  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт