Герман улс, Хамбург хот. 2007 оны 7 дугаар сарын 20. Далай лам Герман улсад хийх айлчлалаа эхлүүлэхдээ төрөлх Төвөд дэх хятадын хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжилжээ.
Төвөдийн шашин төрийн тэргүүн Хамбург хотын захиргаанд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хотын “Алтан ном”-д мутрын үсгээ хайрлахдаа “Төвөдөд ямар ч ахиц дэвшил гарахгүй байна” хэмээн мэдэгдэв.
1950 онд Хятадын коммунист хүчний довтолгоонд өртсөн. Өдгөө ч Хятадын хяналтад байсаар буй эх орныхоо талаар тэрбээр “Шашны эрх чөлөө байхгүй. Хүний эрх машид зөрчигдөж байна. 1959 онд Төвөдийн эсэргүүцлийн хөдөлгөөн дарагдсанаас хойш би бээр Энэтхэгт амьдарч байна. Тэнд Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газар байрладаг билээ” хэмээн айлдав.
Мөн Төвөдийн удирдагч Төвөдөд Хань үндэстнийг суурьшуулах Хятадын бодлогыг шүүмжилжээ. Тэрбээр “Одоо төвөдүүдийн гуравны хоёр нь хятад хүмүүс болжээ” хэмээсэн юм.
Далай лам Герман улсын Хамбург хотод болох Буддын шашинтнуудын олон улсын томоохон чуулга уулзалтад оролцохоор морилон ирээд байгаа билээ. Түүнийг Германы хойд хэсгийн тус боомт хотод байрлах Төвөдийн төвийн гишүүд түүнийг угтан авчээ.
Тэрбээр Баасан гарагт Далай лам Хамбургийн Их Сургуулиас зохион байгуулж буй буддын шашны гэлэнмаа нарын чуулга уулзалтад үндсэн илтгэл тавих аж.
Хамбург хотод хийх түүний 5 дахь удаагийн айлчлалын онцлох үйл явдал нь Хамбургийн цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 30 мянга гаруй сүсэгтэнд зориулан цуврал айлдвар айлдах юм.
Германы энэ 7 хоногийн “Der Spiegel” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар германчууд Ромын пап XVI Бенедиктээс илүү Далай ламд таатай ханддаг нь тогтоогджээ. TNS судалгааны байгууллагаас явуулсан уг судалгаагаар Далай лам залуучууд болоод өндөр боловсролтой хүмүүсийн дунд өндөр нэр хүндтэй байгаа нь тогтоогдсон байна.










