Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламын Женев хотод болсон Төвөд, Хятадын бага хуралд хэлсэн үг 2009 он 8 дугаар сар 7

Түгээх

Энэхүү бага хурлын дарга, зохион байгуулагчид, олон газраас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, зочдод мэндчилгээ дэвшүүлье. Хятад, Төвөдийн төлөөлөгчдийг оролцуулсан энэхүү бага хурлыг зохион байгуулсан Эвлэрлийн төлөөх олон улсын нөхөрлөл, Швейцар, Төвөдийн найрамдлын нийгэмлэгт онцгойлон талархал илэрхийлье.

1000 гаруй жилийн турш төвөд, хятадын ард түмэн нийгэм, эдийн засаг, шашин шүтлэг, соёлын салбарт харилцан баялаг харилцаатай, найрсаг, эв найрамдалтай хөршүүд болон зэрэгцэн оршсоор ирсэн билээ. Зарим үед бид хоорондоо зэвсэгт мөргөлдөөн хийж байсан ч үе бий. Гэсэн ч төвөд, хятадын ард түмний харилцаа ихэнхдээ энх тайван байлаа. Буддын шашин Төвөдөөс өмнө Хятадад дэлгэрсэн учраас төвөдийн буддистууд хятад буддистуудыг оюун санааны ах эгч хэмээн үзэж, тэдэнд ёсоор хүндэтгэл үзүүлдэг билээ.

ХХ зуунд дэлхийн улс орнуудын нэгэн адил Хятад улс ч асар их өөрчлөлт, үймээн самуунтай тулгарсан юм. 1949 онд Коммунист нам Хятадад засгийн эрхийг авснаас хойш удалгүй Ардын чөлөөлөх арми Төвөд рүү нэвтэрч, Чамдо мужид төвөдийн зэвсэг муу, цөөн тооны муутай армийг хүчээр ялсан юм. 1951 онд 17 заалт бүхий хэлэлцээрийг шахалтан дор байгуулж, төвөдийн бүх нутаг дэвсгэрийг БНХАУ-ын үгд бүрэлдэхүүнд нэгтгэсэн билээ. Бид 17 заалт бүхий хэлэлцээрийг чанд мөрдөхийн төлөө чин сэтгэлээсээ, бүхий л хүчин чармайлтаа гаргасан хэдий ч эцэст нь 1959 онд би Засгийн газрынхаа гишүүдийн хамт цөллөгт гарахаас өөр аргагүй болсон юм. Биднийг даган гарч чадсан энгийн иргэн, лам хувраг нийлсэн 80,000 орчим төвөд хүн дүрвэсэн билээ.

Дүрвэн ирснийхээ дараахан бид төвөдийн асуудлыг хятадын эрх баригчидтай холбоо тогтоож, хэлэлцэх замаар шийдвэрлэхийг эрчимтэй, гүнзгий эрэлхийлж эхэлсэн юм. Үүний үр дүнд 1974 оны орчимд Дундад замын бодлогыг баримтлахаар шийдсэн билээ. Энэхүү бодлогын үндсэн зарчим нь эвлэрэл, харилцан буулт хийх үзэл санаанд тулгуурлан, хэлэлцээрээр талуудын аль альд нь хүлээн зөвшөөрөгдөхүйц, харилцан ашигтай шийдэлд хүрэх явдал байлаа.

Бид Төвөдийг салан тусгаарлаж, тусгаар тогтнолыг нь шаардахгүй, харин БНХАУ-ын хүрээнд асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаар шийдсэн. Иймээс 1979 онд хятадын удирдагч асан Дэн Сяопин холбоо тогтоож, хэлэлцээр хийхэд бэлэн буйгаа илэрхийлэхэд бид нааштай хариу өгөхөд бүрэн бэлэн байсан юм. Харилцаа тогтоосны дараа бид нөхцөл байдлыг газар дээр нь судлах, урьдчилсан яриа хэлэлцээ хийх зорилгоор нийт 20 төлөөлөгчийг илгээсэн юм. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрч чадаагүй. Түүнчлэн 1993 оноос хойш шууд харилцаа бүрэн тасарсан. Үүний улмаас хилийн чанадад буй төвөдүүдийн дунд Дундад замын бодлогыг дэмжихгүй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Ийм нөхцөл байдлын улмаас бид 1997 онд дүрвэсэн төвөдүүдийн дунд санал асуулга явуулахад оролцогчдын 64%-ээс дээш хэсэг нь Дундад замын бодлогыг үргэлжлүүлэхийг дэмжсэн байв. Үүний дараа бид Хятадын Төв засгийн газартай харилцаагаа сэргээхээр ажиллаж, 2002 онд амжилтад хүрлээ. Түүнээс хойш миний элч төлөөлөгчид Хятадын Засгийн газрын холбогдох удирдлагуудтай 8 удаагийн албан ёсны, 1 удаагийн албан бус уулзалт хийжээ. Харамсалтай нь Хятадын Төв засгийн газар төвөдийн асуудлыг чин сэтгэлээсээ, бодитойгоор шийдвэрлэх улс төрийн хүсэл зориг гаргаагүйн улмаас хэлэлцээ бодит үр дүнд хүрч чадсангүй.

Түүнчлэн өнгөрсөн оны 3 дугаар сард төвөдөд хямрал үүссэнээс хойш тэндэх нөхцөл байдал эрс дордов. Бээжингийн эрх баригчид үндэстний цөөнх, ялангуяа төвөдүүдэд чиглэсэн бодлогод сэтгэл дундуур буйгаа тайван замаар илэрхийлсэн хүмүүсийг хятадын эсрэг үзэлтнүүд хэмээн нэрлэж, улмаар төвөд, хятадын ард түмний хооронд үндэс угсаагаар ялгаварлах үзэл, үзэн ядалтыг дэвэргэж байна. Энэ бол туйлын хариуцлагагүй зүйл юм. Үүний улмаас хоёр ард түмний хооронд үндэслэлгүй хардлага, үл итгэлцэл бий боллоо. Энэхүү нөхцөл байдалд би гүнээ харамсаж, ихэд санаа зовж байна.

Аз болоход хятадын олон сэхээтэн Засгийн газрынхаа суртал ухуулгад автсангүй. Тэд асуудлыг бодитойгоор ойлгохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Тиймээс өөрсдийн ажиглалт, судалгаанд үндэслэн олон нийтлэлээр дамжуулан төвөдийн ард түмнийг өрөвдөн ойлгож, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Энэ нь төвөдийн ард түмэнд ихээхэн урам зориг өгч байгаа бөгөөд энэ бол үнэний ялалт юм.

Миний элч төлөөлөгчид Төвөдийн асуудлыг БНХАУ-ын хүрээнд, тус улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэхийг зорьдог Дундад замын бодлогын гол агуулгыг Засгийн газарт бичгээр болон амаар тодорхой тайлбарлан хүргүүлсэн. Хятадын Үндсэн хуульд үндэстний цөөнхөд бүс нутгийн өөртөө засах эрх олгохоор заасан байдаг.

Өнгөрсөн жил болсон 8 дахь удаагийн хэлэлцээрийн үеэр миний элч төлөөлөгчид “Төвөдийн ард түмний жинхэнэ өөртөө засах эрхийн тухай санамж бичиг”-ийг танилцуулсан юм. БНХАУ-ын Үндсэн хууль болоод Үндэстний бүс нутгийн өөртөө засах тухай хуульд тусгасан заалтуудад үндэслэсэн энэхүү санамж бичигт төвөдийн ард түмэн үндэстний бүс нутгийнхаа өөртөө засах эрхийг хэрхэн бодитой хэрэгжүүлж болохыг дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Гэвч туйлын харамсалтай нь энэхүү санаачилгыг ичгүүр сонжуургүйгээр далд тусгаар тогтнолын оролдлого эсвэл хагас тусгаар тогтнол шаардаж буй хэрэг хэмээн нэрлэж, санамж бичгийг эрс няцаасан төдийгүй эсрэг санал, хувилбар дэвшүүлэх ямар ч оролдлого хийсэнгүй. Үүний улмаас өнөөгийн хятадын удирдлагын сайн санаанд итгэх миний итгэл ганхаж байна.

Ийм харамсалтай нөхцөл байдлыг харгалзан би төвөдийн ард түмний ээлжит бус ерөнхий хурлыг зарлан, хуралдуулсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард хилийн чанадад буй бүх төвөдийг төлөөлсөн 600 орчим төлөөлөгч Дарамсала хотноо цугларч, 6 өдрийн турш хуралдлаа. Хурлаар Төвөдөд өрнөж буй нөхцөл байдал, Хятадад гарч буй өөрчлөлтүүд мөн Төвөдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн цаашдын чиглэлийн талаар өргөн хүрээнд хэлэлцсэн юм. Түүнчлэн Төвөдөд амьдарч буй төвөдүүдийн төлөөллөөс бидний цуглуулж чадсан санал бодлыг авч үзлээ. Үүнтэй адил дэлхийн өнцөг булан бүрийн Төвөдийг дэмжигч бүлгүүд ч тусгай хурал зохион байгуулсан.

Хоёр хурлын үеэр Дундад замын бодлогыг өөрчилж, Хятадын өнөөгийн засгийн газартай харилцах харилцаагаа зогсоохыг хүчтэй уриалсан саналууд гарсан ч оролцогчдын олонх нь Дундад замын бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Төвөд, Хятадын яриа хэлэлцээрийн үйл явцыг хадгалахыг дэмжсэн юм. Дундад замын бодлогыг олон нийт ийнхүү дахин баталгаажуулсан тул Бээжин Төвөдөд амьдарч буй 6 сая төвөд хүний өмнө тулгарсан бодит асуудлуудыг шийдвэрлэхэд Төв засгийн газар бэлэн буйгаа тодорхой илэрхийлмэгц бид чин сэтгэлийн, бодитой хэлэлцээ хийхэд бэлэн байна.

Энэхүү бага хуралд оролцож буй хятад ахан дүүс та бүхнээс хоёр зүйлийг хүсье. Нэгдүгээрт, Төвөдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид ямар алхам хийх нь зүйтэй талаар та бүхний зөвлөгөө, илэн далангүй санал бодлыг сонсохыг хүсэж байна. Хоёрдугаарт, хятадын ард түмэнд нэгэн чухал илгээлтийг хүргэхэд та бүхнээс тусламж хүсэж байна. Төвөдүүд хятад ахан дүүсээ үзэн яддаггүй бөгөөд хятад хүмүүсийн ч, Хятад улсын ч эсрэг биш гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Төвөдийн асуудлыг төвөд, хятадын ард түмний хоорондох үндэс угсаагаар ялгаварлах үзэл, дайсагналын асуудал болгон хувиргахаас урьдчилан сэргийлэхэд та бүхний тусламж, хамтын ажиллагаа машид хэрэгтэй байна.

Алс холоос хүрэлцэн ирсэн бүх оролцогчид, энэхүү бага хурлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлэн, үгээ өндөрлөе. Энэхүү бага хурал нь харилцан итгэлцэл, найрамдал, хүндлэл, харилцан ашиг тусад тулгуурласан хамтын ирээдүйг бүтээхэд чиглэсэн чухал алхам болохын төлөө залбиръя.

Дээрхийн гэгээн Далай лам

2009 оны 8 дугаар сарын 6



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт