Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламын Калифорни мужийн айлчлал (Айлчлалын 3 дахь өдөр) 2010 он 10 дугаар сар 14

Түгээх

АНУ, Калифорни муж, Сан-Хосе хот. 2010 оны 10 дугаар сарын 13. Дээрхийн гэгээн Далай лам Калифорни мужийн айлчлалынхаа хоёр дахь өдрийн өглөө Сан-Хосе Стэйт Их Сургуулийн үйл ажиллагааны төвд морилон саатаж, Гандан Чойлин төвийн хүсэлтээр Амитаба бурхны авшгийг хүртээв. Үдийн дараа ойролцоох Пало Алто хотод морилон саатаж, Рэйвенсвүүд сургуулийн 300 гаруй сурагчтай уулзан ярилцсан ба Дээрхийн гэгээн үүний дараа Роналд Макдоналд Хаусын асрамжид эмчлэгдэж байгаа хүүхдүүдтэй уулзан, сэтгэлийн дэм, урам зориг хайрлалаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам айлдварын үеэр... АНУ, Калифорни муж, Сан-Хосе хот. 2010 оны 10 дугаар сарын 13. Зургийг Гэдэн Шөлин.

Өглөө Дээрхийн гэгээн Сан-Хосе Стэйт Их Сургуулийн Эвэнт төвийн тайзнаа морилон ирэхэд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Сан-Хосе болон ойр орчмын бүсийг төлөөлөгч Майкл Хонда түүнийг угтан мэндчилэв.

Төлөөлөгч Хонда, Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны гишүүн бөгөөд Ази, Номхон далайн америкчуудын кокусын даргын хувьд орон нутгийн иргэдийн олон үндэстэн угсаа, шашны хүлээцтэй байдал, хэн бүхэнд энэрэнгүй хандах зэрэг эдгээр үнэт зүйлс нь зөрчил маргаанд хандах, шударга бус явдлыг шийдвэрлэх арга барилд нь гүн шингэсэн байдгийг онцлов. Тэрбээр эдгээр нь бурхны шашны уламжлал, соёл, бясалгалд тусгалаа олсон ижил үнэт зүйлс болохыг нэмэн дурдаад, “Гэгээн таны 2007 онд АНУ-ын Конгрессын алтан медалийг гардан авахдаа хэлсэн талархлын үгийг тодхон санаж байна. Та өөрийн зан чанар, ёс суртахууны төлөвшлийг энэрэнгүй сэтгэлт эх болоод эелдэг, шударга, халамжтай байхыг зааж сургасан багш нар, асран хамгаалагчидтайгаа холбон тайлбарлаж байсан юм. Хүндхэн цаг үеийг туулж буй АНУ-ын хувьд Дээрхийн гэгээний энэрэнгүй айлдвар нэн чухал ач холбогдолтой болжээ. Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам танд энэрэн нигүүлсэхүйн энэхүү гүн гүнзгий номын айлдварыг Санта Клара дүүргийн иргэдэд айлдсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний нийгэм, цаг үед хамгийн их хэрэгцээт эелдэг, энэрэнгүй байхыг дахин дахин сануулж байна” хэмээн үгээ өндөрлөв.

Үндсэн хөтөлбөр “Зүрхэн судар” тэргүүт номуудыг вьетнам хэлээр уншсанаар эхэллээ. Дээрхийн гэгээн айлдвараа эхлүүлэхдээ үргэлж хэлдэгчлэн “Хүн өөрийн шашин, уламжлалаа баримтлах нь хамгийн зохистой. Мөн аливаа хүн өөрийн итгэл үнэмшлээ хадгалахдаа бусад бүх шашны уламжлалыг хүндэтгэн үзэх ёстой” хэмээн айлдав.

Зураг. Сан-Хосе Стэйт Их Сургуулийн Эвэнт төв. АНУ, Калифорни муж, Сан-Хосе хот. 2010 оны 10 дугаар сарын 13. Зургийг Гэдэн Шөлин.

Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн бурхны шашны түүхэн хөгжлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлан, сонсогчдод (ихэнх нь бурхны шашинтан) бурхны шашны их багш Нагаржунагийн зохиосон “Таван үе”, Арьяадэвагийн бичсэн “Бясалгалын чуулбар” тэргүүт судруудыг уншиж судлахыг зөвлөөд, Амитаба бурхны авшгийг хүртээлээ.

Эвэнт төвд өдрийн зоог барьсны дараа Дээрхийн гэгэээн Сан-Хосе хотоос 25 минутын зайд орших Пало Алто хотод залрахаар хөдөллөө. Тэрбээр эхлээд Кастано бага сургуульд зочилж, Рэйвенсвүүд дүүргийн 8 дугаар ангийн 300 орчим сурагчтай уулзан ярилцлаа. Энэхүү уулзалтыг амьдралын түвшин нэн доогуур хүмүүст тусалдаг ашгийн бус байгууллага Форгэттен Интернэшнл зохион байгуулсан бөгөөд төлөөлөгч Том Назарио уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ Дээрхийн гэгээн өөрийнх нь амьдралд хэрхэн гүн гүнзгий нөлөө үзүүлснийг хуваалцжээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам сурагчидтай уулзсан уулзалтын үеэр асуултад хариулж буй нь... АНУ, Калифорни муж, Зүүн Пало Алто хот, Кастано дунд сургууль. 2010 оны 10 дугаар сарын 13. Зургийг Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба.

Үүний дараа Дээрхийн гэгээн сурагчдын асуултад хариуллаа. “Улс орны удирдагчаар ухаалаг, илүү туршлагатай нэгнийг бус бага балчир таныг сонгосон нь ямар учиртай вэ?” гэсэн асуултад Дээрхийн гэгээн “Хүүхэд маргаан шуугианаас ангид, гэм үгүй байдаг учраас тэр байх” хэмээн хошигнов. Улмаар тэрбээр Далай ламын институцийн түүхэн хөгжил, Төвөдийн орчин үеийн түүхийг тайлбарлаж, XIII Далай ламтай харьцуулахад өөрөө шашин, төрийн эрх мэдлийг хоёр жилийн өмнө хүлээн авсан тухай, 1952 оноос эхлэн төвөдийн нийгмийг шинэчлэх чиглэлээр хийсэн хүчин чармайлт мөн 2001 онд сонгогддог удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээс хойш одоо хагас тэтгэвэрт гарсан тухайгаа дурдсан юм.

Залуучуудад ямар зөвлөгөө өгмөөр байгааг нь асуухад Дээрхийн гэгээн “ХХ зуун бол нээлт, дэвшлийн зуун байсан ч энэ хөгжил нь ихэвчлэн гадаад, материаллаг хүрээнд төвлөрч ирлээ. Зөвхөн оюун ухааны хөгжлийг дэмжсэн боловсрол хангалтгүй бөгөөд энэрэн нигүүлсэхүй, халамж тэргүүт дотоод үнэт зүйлсийг төлөвшүүлэх шаардлагатай. Жинхэнэ амар амгалан нь дотоодоос үүдэлтэй бөгөөд ийм дотоод тайвшралд хүрч чадсанаар нийгэмд бодит өөрчлөлт авчрах боломж бүрдэнэ. Би бээр ХХ зууны хүн. Харин та бүхэн XXI зууны хүмүүс. Энэ зуунд эерэг өөрчлөлт авчрах боломж төдийгүй хариуцлага залуу үеийнхэн та бүхэн оногдож байна” хэмээн айлдлаа.

Бусад шашин болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн өөрийн танин мэдэхүйн төлөвшлийн явцыг жишээ болгон тайлбарлав. “Би бээр бага насандаа өөрийгөө зүгээр л хүн төрөлхтний нэгэн гишүүн хэмээн мэдэрдэг байлаа. Тухайн үед шашин, бусад ялгарлын талаар огт мэддэггүй байж. Харин өсөж томрохын хэрээр буддист хэмээсэн хоёрдогч танихуй, улмаар Далай лам гэсэн тодорхойлолт нэмэгдсэн юм. Иймээс хүний ухамсар цаг хугацааны явцад өөр өөр түвшинд хөгждөг байж болох юм. Хүмүүс хоёрдогч танихуйгаа хэт чухалчилснаас шашин, арьс өнгөнд тулгуурласан зөрчил маргаан үүсгэх нь бий. Зарим үед хүмүүс анхдагч буюу “хүн” гэх суурь танихуйгаа орхигдуулж, хоёрдогч ялгаралдаа хэт баригдах явдал гаргадаг” хэмээн хариулав.

Дэлхий нийтийн энх тайвны боломжийн тухай асуултад Дээрхийн гэгээн “Би бээр хүний мөн чанар угаас энэрэнгүй, зөөлөн байдаг гэдэгт ихэд итгэдэг. Хүн шашин шүтэх эсэхээс үл хамааран энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлыг ойлгох боломжтой бөгөөд дэлхийг илүү энэрэнгүй болгох бүрэн боломж. Би энэхэн амьдралаа энэрэн нигүүлсэхүйг түгээн дэлгэрүүлэхэд бүрнээ зориулж ирсэн билээ” хэмээн айлджээ.

Уйтгар гунигийг хэрхэн даван туулах талаар асуухад Дээрхийн гэгээн аливаад өргөн хүрээнд, олон талаас нь хандахыг зөвлөв. Бүх зүйл дан ганц сөрөг байдаггүй бөгөөд нэг өнцгөөс сөрөг мэт харагдах зүйл нөгөө өнцгөөс эерэг тал агуулж болохыг тайлбарласан юм.

“Амьдралаа эргэн харахад юуг онцлох вэ?” гэсэн асуултад Дээрхийн гэгээн 11-15 насны үеэ дурсан ярив. “Тэр үед би улс төрийн хариуцлага хүлээгээгүй мөн Хятадын тал Төвөдөд хараахан нэвтрээгүй байсан тул чөлөөт цаг ихтэй байжээ. Гэвч залхуурлаасаа болж тэр боломжийг гүнзгий суралцахад бүрэн ашиглаж чадаагүйдээ одоо ихэд харамсдаг. Хамгийн хэцүү нь өнгөрсөн цаг хугацааг буцаан авчрах боломжгүй юм даа” хэмээн өгүүлсэн юм.

Зураг. Дээрхийн гэгээн сурагчидтай хийсэн уулзалтын дараа гар барин мэндчилж буй нь... АНУ, Калифорни муж, Зүүн Пало Алто хот, Кастано дунд сургууль. Зургийг Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба.

Дээрхийн гэгээн сурагчдад “Та бүхэн суралцахын ач холбогдлыг сайтар ухамсарлан, яг одоо бол машид чухал цаг үе юм шүү. Тоглож наадах нь биеийн хөдөлгөөнд тустай ч суралцахад илүү анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм. Мөн мэдлэгийг эзэмших үйл явцыг гурван түвшинд хуваан тайлбарлажээ. “Эхний түвшин нь багшийн заасныг сонсох, өөрөө уншиж судлах явдал. Гэвч энэ нь дангаараа хангалтгүй, учир нь багшийн хэлсэн зүйл болон номд бичигдсэн агуулгыг шүүн тунгаах, учир зүйгээр задлан ойлгох тал дутмаг байдаг. Хоёр дахь түвшин нь эхний шатанд олж авсан мэдлэгээ эргэцүүлэн бодож, задлан шинжлэх явдал юм. Үүний дараагийн гурав дахь шатанд тухайн мэдлэгтэйгээ дотночлон дасаж, утга санааг нь жинхэнэ утгаар нь ойлгон таних боломж бүрддэг билээ” хэмээн айлдлаа.

“Лам хүний амьдралд та юуг эрхэмлэдэг вэ?” гэсэн хамгийн сүүлийн асуултад тэрбээр “Лам хүний амьдрал нь гэр бүлийн амьдралтай холбоотой ертөнцийн олон асуудлаас ангид тул илүү энгийн, ачаалал багатай байдаг. Иймээс цаг зав илүү гардаг юм. Гэвч энэ нь зөвхөн лам хүний байр сууриас хэлж буй ойлголт бөгөөд бусад хүмүүс өөр өнцгөөс харж болох билээ” хэмээн хариулснаар асуулт хариултын хэссэг дууссан юм.

Уулзалтын дараа Дээрхийн гэгээн асуулт асуусан сурагчидтай болон сургуулиудаас зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчидтай нэг бүрчлэн уулзав. Дээрхийн гэгээн хүрэлцэн ирэхээс өмнө орон нутгийн төвөдүүд сурагчдад төвөдийн соёл урлагийн тоглолт сонирхуулсан байжээ.

Дараагийн хөтөлбөр нь Стэнфордын дэргэдэх Роналд Макдоналд Хауст хийсэн сэтгэл хөдөлгөм айлчлал байв. Энэхүү төв нь орон нутгийн эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэж буй хүнд өвчтэй хүүхдүүд эмчлүүлж буй хугацаандаа гэр бүлтэйгээ хамт байрлан, халуун дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг газар аж. Дээрхийн гэгээн тус төвд байрлаж буй хүүхдүүдтэй нэг бүрчлэн мэндчилж, тэдний эцэг эх, ивээн тэтгэгчид оролцсон уулзалтад хандан үг хэлж, зөвлөгөө өглөө.

Тэрбээр асар их боломжтой, ирээдүйтэй олон хүүхэд ийм бэрхшээлтэй тулгарсан нь гунигтай хэрэг боловч үүнийг илүү өргөн хүрээнд, олон талаас нь авч үзэхийг зөвлөв. “Зөвхөн нэг өнцгөөс хараад байвал гуниг төрөхөөс цаашгүй. Би ийм нөхцөл байдалтай тулгарах бүрдээ Энэтхэгийн их багш Шантидэвагийн айлдсан үгсийг санахад надад машид их тайвшралыг өгдөг юм. Шантидэва бээр “Хэрэв асуудлыг засаж залруулах боломжтой бол санаа зовохын хэрэг юун. Харин засах залруулахын боломжгүй бол мөн л санаа зовохын хэрэг юун” хэмээн айлдсан байдаг. Энэ бол ихэд гэгээн бодитой, ухаалаг хандлага билээ” хэмээн айлдсан юм.

Мөн Дээрхийн гэгээн хүмүүст төвөд уламжлалт анагаах ухааны эмч нартай зөвлөлдөж үзэхийг санал болгов. Түүний хэлснээр төвөд анагаах ухаан нь барууны анагаах ухаанаар үр дүн гараагүй олон өвчний үед тодорхой үр нөлөө үзүүлдэг нь нотлогдсон байдаг бөгөөд тус төв нь Төвөдийн албан ёсны ажлын албатай холбогдон, төвөд эмч нарыг урьж ажиллуулах боломжийг судалж болохыг дурдсан юм.

Стэнфордын Роналд Макдоналд Хаусын гүйцэтгэх захирал Хони Мейр Леви “Далай лам болоод Форготтэн Интернэйшнэл байгууллагын хүчин чармайлтаар ийм онцгой уулзалтыг зохион байгуулсанд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Энэхүү айлчлал нь хүүхдүүд болон тэдний гэр бүлийн итгэл найдвар, зориг тэвчээрт гүн нөлөө үзүүлэх ховорхон завшаан боллоо” хэмээн өгүүлэв.

Тус төвд байсан хүүхдүүдийн дунд хоёр төвөд, нэг таманг, хэд хэдэн энэтхэг хүүхэд байснаас нэг нь Далай ламтай уулзахын тулд тухайн өдөр товлосон мэс заслаа хүртэл хойшлуулсан байв.

Дээрхийн гэгээн буцахдаа тус төвийн үйл ажиллагааг тогтмол явуулж буй ажилтнуудад талархал илэрхийллээ.

Маргааш буюу 2010 оны 10 дугаар сарын 14-нд Дээрхийн гэгээн Стэнфордын Их Сургуульд хэд хэдэн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна. Олон нийтийн арга хэмжээнүүдийг шууд дамжуулж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг dalailama.stanford.edu албан ёсны хуудсаас авах боломжтой.











  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт