Эрхэм ахан дүүс ээ, мэлмий гийсний минь өдрийг тохиолдуулан халуун дотно мэндчилгээ дэвшүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Хүн төрөлхтөн нэгэн бүхэл гэдэгт бат итгэж, бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж, илүү амар амгалан дэлхий ертөнцийг цогцлоохын төлөө би чадах бүхнээ зориулсаар ирсэн билээ. Үүний дагуу би өдөр бүр дараах ерөөлийг уншин залбирдаг юм.
Агуу огторгуй хэзээ орших хүртэл
Амьтан тэр хүртэл ажрах агаад,
Алин тэр хэдүй хүртэл би оршоод,
Амьтны зовлонг арилгах болтугай.
Өнгөрсөн жилүүдэд янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байсан ч итгэл найдвараа алдалгүй, шийдэмгий байдлаа сулруулалгүй, чадах бүхнээ хийсээр ирлээ. Төвөд орон болоод төвөдүүдэд хатуу бодлого баримталж ирсэн Хятадын Коммунист намын удирдагчдын хэнд нь ч уурлаж, хорссонгүй.
Олон зөгнөл, түүн дундаа өөрийн минь зүүдэнд үзэгдсэн шинж тэмдгүүд ч намайг зуу гаруй наслахыг илтгэж байна. Тэр хүртэл би бээр хамаг амьтны тусын тулд чадах бүхнээ үргэлжлүүлэн хийхээр шийдсэн билээ.
Урт удаан наслахыг ерөөж залбирсан та бүхний мэндчилгээ, ерөөлд дахин талархал илэрхийлье. Залбирал, сайн сайхны ерөөлөө дахин өргөе.
Энэтхэг улс, Ладак муж, Лэх хот, Шэвацэл ордон.
Дээрхийн гэгээн Далай лам
2023 оны 7 дугаар сарын 18










