Тяньаньмэний талбайд өрнөсөн оюутнуудын ардчиллын хөдөлгөөний 20 жилийн гунигт ойг тохиолдуулан, хятадын асуудлыг сонирхон анхаардаг бусад хүмүүсийн хамт ард түмнийхээ өмнө илүү хариуцлагатай ажиллахыг төр засгаасаа шаардсаныхаа төлөө алтан амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн ёсолж байна.
Тяньаньмэний талбайн хөдөлгөөнд оролцсон оюутнууд коммунизм, социализмыг эсэргүүцээгүй билээ. Тэд хятадын ард түмний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалан, дуу хоолойгоо өргөж, ардчиллыг дэмжин, авлигын эсрэг байр суурь илэрхийлсэн нь Хятадын Коммунист намын үндсэн үзэл баримтлалтай бүрэн нийцэж байв. Үүнийг тухайн үеийн намын дарга Жао Зыян ч итгэлтэйгээр мэдэгдэж байлаа. Иймээс БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг угтан, 1989 оны 6 дугаар сарын 4-ний үйл явдлыг эргэн нягталж, дүгнэн хэлэлцэх томоохон боломж бүрдэж байна.
БНХАУ-д 1989 оноос хойш асар их өөрчлөлт гарчээ. Өнөөдөр Хятад улс дэлхийн эдийн засгийн томоохон хүчирхэг гүрэн болж, цаашид дэлхийн гайхам гүрэн замаараа алхаж байна. Хятадын удирдагчид илүү тэгш эрх, шударга ёсонд тулгуурласан зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх зориг, алсын хараатай байж, олон янзын үзэл бодолд илүү нээлттэй, хүлээцтэй хандах бодлого баримтална хэмээн найдаж байна.
Нээлттэй, бодитой бодлого нь хятадын дотоодод итгэлцэл, эв найрамдлыг бэхжүүлж, олон улсын тавцанд жинхэнэ агуу улсын байр суурийг улам бататгах боломжтой билээ.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ ЛАМ
2009 оны 6 дугаар сарын 4










