Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламын Энэтхэг улсад талархал илэрхийлэн хэлсэн үг 2009 он 4 дүгээр сар 2

Түгээх

Эрхэм ахан дүүс ээ, Төвөд бол Энэтхэгийн хойд хэсэгт, Хималайн нурууны цаана орших цаст орон билээ. Энэтхэгийг Арьяа нарын орон хэмээн нэрлэдэг. Шагжамуни бурхан энэ орныг адислаж, тэнд бурхны шашин дэлгэрнэ хэмээн айлдсан байдаг. Энэтхэгийн томоохон шашны уламжлалуудад ариун дагшин хэмээн үздэг Кайлаш уул, Манасаровар нуур мөн энд оршдог билээ. Энэтхэгийг чиглэн урсаж, эцэстээ их далайд цутгадаг дөрвөн том мөрний эх нь Төвөд юм. Газар зүйн хувьд энэтхэгийн өндөрлөг нутагтай төстэй бөгөөд энэтхэгийн олон их багш үүнийг Гучин гурван тэнгэрийн орон буюу “Траястримша” хэмээн нэрлэж байжээ.

Төвөд үндэстэн анх хэзээ үүссэн тухайтад археологийн олдворууд дор хаяж 10,000 жилийн өмнө үүссэн болохыг харуулдаг. Бөнийн судар номд ч үүнтэй нийцэх мэдээ буй. Бенгалын эрдэмтэн Пражня Вармагийн үзсэнээр төвөдүүд Өмнөд Энэтхэгийн нэгэн улсын хаан Рупатигийн үр удам бөгөөд Махабхаратагийн дайны дараа тэрээр харьяат ард түмнээ дагуулан Төвөд рүү дүрвэн очжээ. Төвөдийн хааны угсааны тухайтад, НТӨ 150 оны орчим Магадха улсын нэгэн ханхүү хаант улсаасаа хөөгдөн Төвөд рүү зугтсан гэж үздэг. Төвөдүүд түүнийг Ня-три Цэнпо хэмээн нэрлэж, хаанаараа өргөмжилжээ. Ийнхүү Төвөдийн хаадын угсаа эхэлсэн байна. Газар зүй, угсаа гарвал, хаадын угсаа залгамжлалын алинаар нь авч үзсэн ч Энэтхэг, Төвөд хоёр эртнээс ойр дотно харилцаатай байжээ.

VII–VIII зууны үед төвөд оюутнуудыг Энэтхэгт суралцуулахаар илгээдэг байв. Тэдний нэг болох Тонми Самбхота болон бусад залуу төвөд эрдэмтэн суралцаж төгсөөд, өмнө хэрэглэж байсан Шаншунгийн мариг бичгээс илүү боловсронгуй төвөд үсгийг нагари бичгийн үндсэн дээр зохион, санскрит хэлэнд тулгуурласан төвөд хэлний дүрмийг боловсруулжээ. Энэ нь төвөдийн соёл иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй бурхны шашныг төвөдөд дэлгэрүүлэх боломж бүрдүүлсэн юм.

VIII зуунд Бенгалын ханхүү байгаад лам болсон, Наланда их сургуулийн нэрт эрдэмтэн Шантаракшита Төвөдөд ирж, хийдийн ёс журмыг үндэслэн байгуулжээ. Энэтхэгийн баруун хэсгээс ирсэн их багш Бадамсамбава тарнийн ёсны буддизмыг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Шантаракшитагийн шавь Камалашила ч мөн Төвөдөд ирж, бурхны шашныг хамгаалан дэлгэрүүлжээ.

Төвөдөд Бурханы шашныг үндэслэн дэлгэрүүлсэн эдгээр их багшийн ач буянаар Гурван аймаг савын номд багтах, гурван хөлгөн болон тарнийн дөрвөн ангид хамаарах зэрэг Бурхан багшийн олон сургаалыг төвөд хэлнээ орчуулсан юм. Түүнчлэн Наландарагийн 17 их багшийн дунд багтдаг хутагт Нагаржуна, хутагт Асанга тэргүүт энэтхэгийн олон их тайлбарлагчийн бүтээлийг мөн төвөд хэлнээ хөрвүүлжээ.

Ийнхүү Энэтхэгийн Такшашила, Наланда, Викрамашила, Одантапури тэргүүт олон их сургууль хөгжиж байсан бурхны шашны бүрэн төгс, ариун уламжлал Төвөдөд үндэс сууриа олсон юм. Төвөдийн эрдэмтэд энэтхэгийн эх сурвалжид үргэлжид тулгуурлан, өөрсдийн үзэл санаа, ойлголтоор тэдгээрийг гажуудуулаагүй учраас Энэтхэгт доройтоод байсан бурхны шашны бүрэн төгс, ариун уламжлалыг өнөөдөр төвөдүүд хадгалан үлдээж чаджээ.

Эхлээд VII зуунд амьдарч байсан дуун хөрвүүлэгч Тонми Самбота тэргүүт төвөдийн эрдэмтэд Жанрайсиг бурхны хорин нэгэн тарнийн судар”, “Эрдэнийн цогцын титмийн дагина”, “Билгүүний чанадад хүрэхүй” судрын зуун мянган шүлэгт эх зэрэг олон зохиолыг орчуулсан билээ. Бүтон Ринчен Дүвийн (1290-1364) “Номын дэлгэрсэн түүх”-д өгүүлснээр VIII зууны Кава Пэлцэг, Чогро Лүй Жалцан, Шан Ешэ Дэ тэргүүт дуун хөрвүүлэгчдээс эхлээд XIV зууны Лэгпай Лодро хүртэл нийт 192 төвөд дуун ухаантан, тэдний орчуулгыг хянаж баталгаажуулсан энэтхэгийн 93 их багш ажиллажээ. Нийтдээ 700 орчим дуун ухаантан байв.

VIII зууны сүүлээс IX зууны эхэн үед амьдарч байсан ачарья Шантаракшита, Сүрэндрабоди нараас эхлээд XVII зууны ачарья Бэлбадраа болон түүний шавь нарын үе хүртэл санскрит зэрэг бусад хэлнээс 300 гаруй боть бүтээлийг төвөд хэлнээ орчуулжээ. Үүний дөнгөж 10 ботийг хятад хэлнээс хөрвүүлсэн байна. Энэтхэг хэлээр, тухайлбал санскрит хэлээр бичигдсэн олон бүтээлийг төвөд хэлнээ орчуулсан бөгөөд эдгээр нь өдгөө Бурхан багшийн айлдсан сургаалын орчуулга болох Ганжуур, хожмын энэтхэгийн их багш нарын тайлбарын орчуулга болох Данжуурт багтдаг билээ.

Энэтхэгт доройтон буурсан бурхны шашны бүрэн төгс, ариун уламжлалыг өнөөдөр бид төвөдүүд хадгалан үлдээж байна. Энэтхэг хэлнээс орчуулсан судар номын тоо төвөд хэлэнд хамгийн олон бөгөөд орчуулгын хувьд ч хамгийн үнэн зөвд тооцогддог. Миний бодлоор энэ нь төвөд бичгийн хэлийг санскрит хэлний бичгийн тогтолцоонд тулгуурлан зохиосонтой холбоотой юм.

Бурхны шашныг зааж сургахаар өндөр уулсын хүнд бэрх замыг туулан Төвөдөд ирсэн энэтхэгийн олон их багшийн дунд Пандит Шакяшри, Пандит Смритижняна, Дипамкара Атиша нар онцгой алдартай билээ. Тэр үед бурхны шашныг судлахаар олон мянган төвөд хүн энэтхэгт очиж байсан тухай тэмдэглэл ч буй. Тэдний олонх нь суралцаж төгсөөд, Төвөддөө буцсан ч зарим нь Энэтхэгт үлджээ. Тухайлбал, эрдэм мэдлэгээрээ алдаршсан орчуулагч Цамсанжаадаг хожим Бодьгаяа дахь хийдийн хамба болсон билээ. Мөн түрэгүүдийн довтолгооны улмаас олон хийд сүйдэж, энэтхэгийн зарим их багш Төвөд рүү дүрвэн очсон тохиолдол ч байжээ.

Эдгээр баримт нь төвөд, энэтхэгийн ард түмнийг шашин, соёлын салбарт холбож ирсэн нягт харилцааг маргах аргагүйгээр гэрчлэх буй за. Талийгаач Мораржи Десай надад бичсэн захидалдаа “Энэтхэг, Төвөд хоёр нэгэн бодь модны хоёр мөчиртэй адил” хэмээн тэмдэглэж байв. Би үүнтэй бүрэн санал нийлдэг. Тиймээс энэтхэгийн ард түмнийг чин сэтгэлээсээ өөрсдийн багш, харин төвөдүүдийг шавь нь хэмээн үздэг юм.

Энэтхэгт бурхны шашин доройтон буурсны дараа Төвөдтэй тогтоосон шашин, соёлын холбоо болон нийгмийн харилцаа ч мөн суларчээ. Гэсэн ч төвөдүүд энэтхэгийн ариун бурхны шашны газруудад мөргөл үйлдэхээр очсоор байсан бөгөөд энэтхэгийн талаас ирсэн мөргөлчид 1959 он хүртэл паспорт, виз шаардахгүйгээр Кайлаш уул, Манасаровар нуурт чөлөөтэй очдог байв. Хоёр орны хоорондох худалдаа баруун талаараа Ладакаас зүүн талаараа өнөөгийн Аруначал Прадеш хүртэлх хилийн дагуу үргэлжилж байжээ. Төвөд улс хилийнхээ дагуух хаант улсуудтай чухал асуудлаар тохиролцоо байгуулж байсан бөгөөд хил орчмын ариун газруудад шашны зориулалтаар өргөл, хандив илгээдэг уламжлалтай байв.

XX зуунд их эрдэмтэн Рахул Санкритъян (1893-1963) Төвөдөд 3 удаа очиж, санскрит хэлний ховор олон судар бичгийг авчирсан нь энэтхэгт бурхны шашныг дахин сонирхон судлах явцыг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Улс төрийн харилцааны хувьд Төвөд 1904 онд Британийн Энэтхэгтэй гэрээ байгуулсан. 1910 онд XIII Далай лам Энэтхэгт дүрвэн гарчээ. 1913-1914 онд Британийн Энэтхэг, Төвөдийн хооронд Симлагийн гэрээ байгуулагдаж, хоёр тал гэрээ хэлэлцээрээ 10 жил тутамд эргэн авч үзэхээр тохиролцсон байна. Төвөд, Энэтхэг хоёр худалдааны замын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийжээ. Шуудангийн үйлчилгээ, цахилгаан мэдээний шугам байгуулж, Лхаст Энэтхэгийн төлөөлөгчийн газрыг нээсэн байна. Энэтхэг тусгаар тогтнохоос хэдхэн сарын өмнө буюу 1947 оны 3 дугаар сард Төвөдийн Засгийн газрын төлөөлөгчдийг Азийн харилцааны бага хуралд урьжээ.

1956 онд Банчин ринбүүчи, бид хоёр бусад төвөд лам нарын хамт Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойд оролцохоор тусгаар тогтносон Энэтхэгт айлчилсан юм. Энэтхэгийн ариун бурхны шашны газруудад мөргөл хийхээр ирсэн төвөд мөргөлчдөд замын зардлын хагасыг төлөх хөнгөлөлт үзүүлж байв. Би өөрөө бурхны шашны болон бусад шашны олон ариун газарт мөргөл үйлдэхийн зэрэгцээ энэтхэгийн аж үйлдвэр хөгжиж буйг үзэж, шинэ урам зориг авсан. Мөн энэтхэгийн нэр хүндтэй олон удирдагчтай уулзаж, тэдний зөвлөгөөг сонсох боломж олдсон. Ялангуяа тухайн үеийн ерөнхий сайд Неругийн халуун дотно зөвлөгөө, чиглүүлэг төвөдүүдэд алс хэтийн ач холбогдолтой байлаа.

Тэр жил би Энэтхэгт орогнол хүсэхийн оронд Төвөд рүүгээ буцахаар шийдсэн юм. Эргээд бодоход энэ нь материаллаг болон оюун санааны талаасаа зөв шийдвэр байсныг хараад баяртай байдаг. Би гэлэнгийн хамгийн сүүлийн буюу докторын зэрэгтэй дүйцэх шалгалтаа өгөх зэрэг шашны үүргээ биелүүлэх боломжтой болсон төдийгүй хятадын албан тушаалтнуудтай асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргасан билээ.

Төвөдийн орон нутгийн засгийн газар төвөд, хятадын ард түмнийг 17 зүйлт хэлэлцээрийн үндсэн дээр энх тайвнаар хамтран амьдруулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь төвөдийн ард түмэнд 1959 оны 3 дугаар сарын 10-нд хятадын харгислалыг эсэргүүцсэн тайван бослого гаргахаас өөр сонголт үлдээгүй бөгөөд нөхцөл байдал улам ноцтой болов.

Би нөхцөл байдлыг намжааж, хятадын талаас хатуу хариу арга хэмжээ авахаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн ч бүтэлгүйтсэн. Иймээс 3 дугаар сарын 17-нд сайд нарын заримыг оролцуулсан Төвөдийн Засгийн газрын цөөн албан тушаалтны хамт Төвөдийн өмнөд хэсэг рүү дүрвэн гарлаа. Тэндээс хятадын эрх баригчидтай дахин холбоо тогтоохыг оролдсон юм.

Гэвч 3 дугаар сарын 19-ний шөнө Лхас дахь нөхцөл байдал улам дордож, хятадын цэргүүд туйлын харгис хүч хэрэглэсний улмаас 24 цагийн дотор 20 гаруй мянган гэм зэмгүй төвөд хүн амь үрэгдэн, шархдаж, шоронд хоригдсон байна. Бид арга мухардсан тул Энэтхэг рүү дүрвэхээс өөр сонголтгүй болов. Эцэст нь олон өдрийн бэрхшээл туулсны дараа 3 дугаар сарын 31-нд бид Энэтхэгт эсэн мэнд хүрч, эрх чөлөөний гэрэл гэгээг олж авсан юм. Энэ нь миний амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг байхын зэрэгцээ төвөдийн ард түмний түүхэнд эргэлтийн цэг болсон билээ.

Хятадын цэргийн хүч төвөдийн ард түмнийг харгис хэрцгийгээр, тасралтгүй хэлмэгдүүлж, Төвөд даяар үймээн самуун газар авсны улмаас мөн тэр жил 100,000 орчим төвөд хүн Энэтхэгт орогнохоор NEFA буюу өнөөгийн Аруначал Прадеш муж болон Бутан улсаар дамжин дүрвэжээ. Энэтхэгийн Засгийн газар Ассам дахь Мисамари, Бенгал дахь Букса Дуарт төвөд дүрвэгсдэд зориулсан хуаранг нэн даруй байгуулсан нь бидэнд үзүүлсэн ихээхэн тусламж байлаа. Энэтхэгийн Засгийн газар хоол хүнс, хувцас, хөнжил, эмнэлгийн үйлчилгээ зэргээр харамгүй тусалсан нь төвөдүүдэд асар их дэм болсон юм.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр лам хуврагууд, гэлэнмаа нар шашны ном эрдмээ үргэлжлүүлэн судлах боломжтой болж, хүүхдүүд боловсрол эзэмшиж, ахмад настнуудад орон байр гаргаж, бусад хүмүүст тохирох ажил олгожээ. Товчхондоо төвөдүүдийн амьдралын материаллаг хэрэгцээг хангаж өгсний ачаар бид шашин, соёл, төвөд үндэстнийхээ онцлог шинжийг хадгалан хамгаалахад бүх хүчээ зориулах боломжтой болсон юм.

Ялангуяа Неругийн алсыг харсан бодлого, хувийн анхаарал халамжийн ачаар төвөдүүдийг энд тэнд тархан суурьшихаас сэргийлж, хамтаараа амьдрах боломж олгох газар тариалангийн суурингууд байгуулсан. Мөн төвөд хүүхдүүдэд өөрсдийн хэл, соёл, шашны боловсролын зэрэгцээ орчин үеийн боловсрол олгох тусгай сургуулиудыг байгуулжээ.

Сүүлийн 50 жилд 100,000 гаруй төвөд дүрвэгч энэтхэгийн ард түмний адил нийгмийн халамж, дэмжлэгийг хүртэж, өдгөө бид гурав дахь үеэ хүрээд байна. Өөрсдөө асуудал бэрхшээлтэй байсан ч төвөдүүдийг чин сэтгэлээсээ, тууштай дэмжиж, тусалж ирсэн Энэтхэгийн төв болон мужуудын засгийн газарт бид машид талархаж байна. Энэтхэгийн ард түмний нийтлэг нөхөрсөг хандлага, төвөдүүдийг өрөвдөн энэрч ирсэн сэтгэл нь энэ улсыг бидний хоёр дахь эх орон мэт мэдрүүлдэг. Төвөдүүд өөрийн ур чадвар, авьяас чадвараа хаана ч ашиглан хөгжүүлэх боломжтой байлаа. Ерөнхийдөө Энэтхэг бидэнд ёс суртахууны болон материаллаг асар их дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 50 жилийг эргэн харахад Энэтхэгт орогнохоор шийдсэн нь машид зөв сонголт байсан билээ.

Энэтхэгийн янз бүрийн каст, шашин шүтлэг, улс төрийн үзэл баримтлалтай олон хүн Төвөдийг дэмжих бүлгүүдийг байгуулжээ. Тэдгээрийн дотор Энэтхэг, Төвөдийн найрамдлын нийгэмлэг (ITFS), “Бхарат, Төвөд Сахёг Манч”, “Төвөдийн анд нөхөд” тэргүүт байгууллага буй. Энэтхэгийн тоо томшгүй олон хүн төвөдүүдийг чин сэтгэлээсээ дэмжиж, төвөдийн үйл хэрэг болоод дүрвэн ирсэн төвөдүүдийн сайн сайхны төлөө идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ нь багш шавийнхаа төлөө санаа тавьдаг энэтхэгийн өвөрмөц уламжлалыг харуулж байна.

Бидний үндэсний онцлог, энэтхэгээс уламжилж ирсэн соёл иргэншил минь устан үгүй болох ноцтой аюулд өртсөн энэ эгзэгтэй үед Энэтхэг улс ёс суртахууны болоод материаллаг дэмжлэгийг асар өгөөмрөөр үзүүлсэн нь “Хэцүү цагт тусалсан хүн жинхэнэ анд нөхөр” гэсэн англи зүйр үгийн утгыг үнэхээр илтгэж байна.

Энэтхэг, төвөдийн хэл, зан үйл, нийгмийн ёс заншлын ялгааг харгалзан үзвэл бидний энд ирсэн нь эхэндээ зарим нэг түгшүүр, тавгүй байдал үүсгэсэн байж болох юм. Гэсэн ч ерөнхийдөө бидний хооронд чин сэтгэлийн эв найрамдал, харилцан ойлголцол бий. Энэ нь бидэнд урам зориг, сэтгэл ханамж өгдөг. Мөн Энэтхэгийн хүлээцтэй байдал, ахимса буюу хүчирхийлэлгүй байх уламжлалын үнэ цэнийг илтгэнэ. Энэтхэгт буй бусад дүрвэгсдийн бүлгүүдтэй харьцуулахад төвөд дүрвэгсдийн тоо цөөн боловч бид Энэтхэгийн Засгийн газар болон ард түмнээс хамгийн өгөөмөр хүлээн зөвшөөрөл, тусламж дэмжлэг хүртсэн билээ.

Энэтхэгийн Засгийн газраас олгосон багахан газарт тариалан эрхлэхийн зэрэгцээ төвөдүүд өвлийн саруудад энэтхэгийн хот суурин газруудаар ноосон хувцас худалдаалж, жижиг бизнес эрхэлдэг. Энэ нь зөвхөн амьжиргаагаа залгуулах боломж төдийгүй энэтхэгийн ард түмэнтэй харилцаж, харилцан ойлголцлоо сайжруулах боломж болдог. Төвөд дүрвэгсдийн ихэнх нь хувийн амьдралын хувьд бие даан амьдрах чадвартай болсон ч төвөдийн олон сургууль, соёлын байгууллагыг тууштай дэмжиж ирсэн Энэтхэгийн Засгийн газарт бид өртэй хэвээр байна.

Хувь хүнийхээ хувьд дүрвэн ирсэн эрх чөлөөнийхөө би Энэтхэгт өртэй. Би Шагжамуни Бурхан багшийн сургаалыг даган мөрдөж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө тодорхой хувь нэмэр оруулахыг хичээж байна. Энэтхэгт эдэлж буй эрх чөлөө минь миний “Дүрвэгчийн эрх чөлөө” хэмээх намтар номын нэрэнд бүрэн илэрдэг. Энэтхэгийг өөрийн оюун санааны эх орон хэмээн үзэх нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би хаана ч очсон энэтхэгийн үндсэн зарчим болох ахимса буюу хүчирхийлэлгүй байх, каруна буюу энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг хичээж ирлээ.

Миний гол зорилго бол жаргалтай амьдрахад зайлшгүй хэрэгтэй сайхан сэтгэл тэргүүт хүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх явдал билээ. Шашныг эрхэмлэн дагагчийн хувьд миний хоёр дахь зорилго бол шашин хоорондын эв найрамдлыг дэмжих явдал. Харин гурав дахь зорилго минь мэдээж төвөдийн асуудал юм. Энэ нь нэг талаас би Далай лам хэмээх нэртэй төвөд хүн гэдэгтэй холбоотой боловч хамгийн чухал нь төвөдийн дотор болоод гадна амьдарч буй төвөдүүд надад итгэл хүлээлгэсэнтэй холбоотой билээ. Төвөдүүдийн сайн сайхан байдал бол миний өдөр тутмын анхаарал халамж тавьдаг асуудал. Би хятадын коммунист дэглэмийн олон жилийн турш үргэлжилсэн эрхшээл, хэлмэгдүүлэлтийн дор амьдарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй байгаа төвөдүүдийн өмнөөс дуу хоолойгоо хүргэх боломжтой хүн гэж өөрийгөө үздэг.

Сүүлийн 50 жилийн хугацаанд олон орны удирдагч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн сэхээтнүүд надад албан болоод хувийн асуудлаар өгөөмөр, халуун дотно, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж ирсэн. Тэд надад итгэл, нөхөрлөлөө илэрхийлж, үргэлж нандигнан санах үнэ цэнтэй зөвлөгөө өгсөн юм. Энэ хүмүүсийн нэрийг бүгдийг нь одоо дурдах боломжгүй ч цөөн хэдийг нэрлэвэл С.Ражагопалачари буюу Ражажи, доктор Ражендра Прасад, Жавахарлал Неру, Ачарья Виноба Бхаве, Жаяпракаш Нараян, Ачарья Крипалани тэргүүт нар билээ.

Энэтхэг улс Төвөдөд 2000 гаруй жилийн турш, ялангуяа сүүлийн 50 жилд үзүүлсэн дэмжлэг, тусламжийн үнэ цэнийг хэмжих аргагүй. Энэтхэгт төлөх өр, талархлаа үгээр илэрхийлэхэд ч хангалтгүй. Гэсэн ч энэ улсад дүрвэн амьдарсны 50 жилийн ойг тохиолдуулан энэтхэгийн ард түмэн болоод Засгийн газарт машид талархаж явдгаа энэ өдөр энд хүрэлцэн ирсэн энэтхэг найз нөхдөөрөө дамжуулан илэрхийлэхийг хүсэж байна.

Бурхны шашин Энэтхэгээс Төвөдөд ойролцоогоор 1500 жилийн өмнө дэлгэрсэн билээ. Хэдийгээр бурхны шашин төрсөн нутагтаа хожим доройтон буурсан ч бид Төвөдөд түүнийг хадгалан үлдээж, Бурхан багшийн сургаалаас бусад хүмүүс ч хүртэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ийнхүү бид Энэтхэгийн ачийг тодорхой хэмжээгээр хариулсан гэж боддог.

Энэтхэгийн баялаг бурхны шашны өвийг сэргээн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадвал бид туйлын баяртай байх болно. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Неру Сиккимийн Төвөд судлалын хүрээлэн, Ладакийн Лех хотын Бурхны шашны судлалын төв хүрээлэн, Варанаси дахь Төвөд Судлалын Их Сургуулийг байгуулсан юм. Эдгээр байгууллагад эх хувь нь энэтхэг хэлээр, тухайлбал санскрит хэлээр бичигдсэн боловч хожим эх хэл дээрээ устаж үгүй болсон чухал бүтээлүүдийг төвөд хэлнээс энэтхэг хэл рүү дахин орчуулах ажлыг эхлүүлжээ. Энэ чухал төсөл амжилттай хэрэгжиж, үр дүн нь сэтгэл ханамжтай байна.

Төвөдийн ард түмэн өөрсдийн хадгалан хамгаалж ирсэн баялаг соёлыг энэтхэгт буцаан сэргээх хүслийн илэрхийлэл болгон Ганжуур буюу Бурхан багшийн сургаалын төвөд орчуулга, Данжуур буюу хожмын энэтхэгийн их багш нарын тайлбарын төвөд орчуулгын бүрэн эхийг энэтхэгийн ард түмэнд өргөн барихаар төлөвлөж буйгаа дуулгая. Үүнээс гадна төвөд хэлнээс санскрит хэлэнд сэргээн орчуулсан 63 бүтээл, хинди болоод бусад хэл рүү орчуулсан 150 гаруй бүтээлийг мөн өргөн барих юм.

Төвөдийн дотор болоод гадна амьдарч буй нийт төвөдүүдийн нэрийн өмнөөс энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт гүн гүнзгий талархал илэрхийлж, дахин дахин “гялайлаа” гэж хэлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Үүний зэрэгцээ манай хөрш Бутан, Балба тэргүүт улс бидэнтэй ижил шашин, соёлыг хуваалцаж, эртнээс ойр дотно харилцаатай ирснийг дурдахыг хүсэж байна. Энэ хоёр улс мөн төвөд дүрвэгсдэд орогнох газар олгосон билээ. Бид хоёр улсын ард түмэн, засгийн газарт ч мөн талархъя. Түүнчлэн төвөдүүдийн одоо амьдарч буй бусад бүх улсад мөн талархлаа илэрхийлье.

Хамаг амьтан амгалан жаргалтай байх болтугай.

Дээрхийн гэгээн XIV Далай лам

2009 оны 3 дугаар сарын 31



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт