Япон улс, Нийхама муж. 2010 оны 11 дүгээр сарын 10. Япон оронд хийж буй айлчлалын 2 дах өдрийн өглөө, өдөр тэнгэр цэлмэсэн намрын нэгэн дулаахан өдөр Дээрхийн гэгээн бурхны шашны охь шим үндсэн үзэл ойлголтуудыг эрч хүч дүүрнээр цугласан олонд айлдлаа.

Дээрхийн гэгээн Нийхамагийн танхимд лагшин тунгалаг, эрч хүч дүүрэн “Зүрхэн судар” дээдийн номын айлдвараа эхлүүлэхээр товлосон цагаас 20 минутын өмнө морилжээ. Эрт морилсон тул цугласан олноос Дээрхийн гэгээн хамтран “Зүхэн судар”-ын уншлага залбирал үйлдэхийг уриаллаа. Дараа нь судрын гүн гүнзгий утгыг тайлбарлан, Дарвины хэлхэн торлогч ба их дэлбэрэлтээс ч өмнө хамаарах учир шалтгааны номлол, янагуух, чанагуух үнэний ялгааны тухай дэлгэрэнгүй айлдлаа.
“Гурван төрлийн зовлон байдаг ба хамгийн эхнийх нь бидний илхэн мэдэрч болох биеийн болон оюун санааны зовлон юм. Хоёр дахь нь аливаа юмс хувьсан хувирч өөрчлөгдөх зовлон. Харин гурав дахь нь бидний төрхөөс хамт мунхгаар түйтгэрлэгдэн, бүх зүйлийн мөн чанарт оршин буй зовлон юм. Заримдаа сүүлийн хоёр зовлонг танин ялгаж барих нь туйлын хэцүү байдаг. Бид зөвхөн хайр энэрэл эсвэл тэвчээрийг өөрийн сэтгэл үндсэнд үүсгэснээр зовлонг угаар нь хорьж чадахгүй харин хуурмаг үзэгдлийг таслах билиг билгүүнийг хөгжүүлснээр хорьж чадах юм. Сургаалд гурван үндсэн суурын тухай тайлбарласан байдаг. Эхний хэсэгт ёс суртахуунаар эзлэгдэн үйлдэх, хоёрдугаар хэсэгт төвлөрөл болон бясалгал, гуравдугаар хэсэгт билгүүний тухай айлдсан байна. “Зүрхэн судар” нь гуравдугаар хэсэгт хамаарах юм” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн өдрийн зоогоо барихаар зочид буудлын хамгийн дээд давхарт мориллоо. Шаргал наран цонхны хэсэгт зураг адилаар тусаж байв. Дээрхийн гэгээн Нийхамаг хүрээлэх толгодын тольдсоор буцан айлдварын танхим руу цагаасаа өмнө хөдөллөө. Өдрийн номын айлдвар “хоосон чанар” тухай айлдана.

Удалгүй Дээрхийн гэгээн гүн гүнзгий философийн үзэл санаа болох “харьцангуй үнэн”-ий тухай дэлгэрэнгүй айлдав. “Бид аливаа нэгэн хүнийг дайсан эсвэл найз нөхөр хэмээн хардаг. Гэвч туйлын үнэн мөн чанарыг харах нь хамгаас чухал юм. Хоосон чанар нь оргүй хоосныг хэлээгүй, мөн бид юу ч олж харахгүй байна гэсэн үг бас биш. Бидний үргэлжид ярьдаг “Би” гэгч хаана байна вэ? Бид “Би өвдөж байна. Би сайн байна” гэж хэлэх үед “би”-г яаг хаана цохон хэлж байна вэ? Гар бол толгой биш. Толгой нь хөл биш билээ. Түүнчлэн бид цэцгийг харахдаа дэлбээ эсвэл үндэс, тоосонцрыг нь хардаг. Бидний оюун ухаан өглөө хамгийн тунгалаг байдаг учир Бурхан багшийн сэрэг дүрийг тольдоод, өөрийгөө болон ухамсрын тухай шинжлэн бодоорой. Тэр болгон хүмүүс хоосон чанарын тухай суралцдаггүй гэвч энэ нь “би” гэгч үзлийг таягдан таслахад маш ихээр тустай юм. Хэрвээ хоосон чанарыг онох юм бол хорвоод эргэлдэн буй зүй тогтмолыг таслах аргийг бий болгож байна гэсэн үг” хэмээлээ.
Дээрхийн гэгээн айлдварын дараа өөрийн шинжлэн бясалгалаа хийхээр буцлаа.










