Зураг. Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр Тайванийн Гаошюн хотод Морокот хар салхинд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирах ёслолын үеэр үзэл бодлоо хуваалцаж буй нь... Зургийг Патрик Лин.
Тайвань, Гаошюн. 2009 оны 9 дүгээр сарын 1 (Taipei Times сонины Лоа Иок Син, Ши Сю Яюань нарын мэдээ). Дээрхийн гэгээн Далай лам Морокот хар салхинд өртсөн хүмүүсийн төлөө 2 цагийн турш залбирал үйлдэх ёслол зохион байгуулахад улс орны өнцөг булан бүрээс ирсэн 17 мянга гаруй хүн Гаошюны спортын ордонд цугларчээ.
Ёслол албан ёсоор 930 цагт эхлэх байсан бөгөөд олон хүн Даваа гаргийн оройноос эхлэн дугаарлаж эхэлсэн бөгөөд өглөөний 9 цаг гэхэд спортын ордон дүүрсэн байв. Арга хэмжээнд оролцох хүмүүсийг өглөөний 730 цагаас эхлэн ирсэн дарааллаар нь нэвтрүүлжээ. Орон нутгийн иргэдээс гадна Тайбэй хотоос хэдэн зуун хүн өглөөний 6 цагийн орчимд хүрэлцэн ирсэн байна.
Сүсэгтэн олон Дээрхийн гэгээн Далай ламыг ирэхийг хүлээх зуураа үзэгчид “Ум мани падмэ хум” тарнийг нэгэн хэмнэлээр уншиж байжээ.










