Зураг. Дели Их Сургуульд хэлэлцүүлэгт оролцож буй Төвөдийн удирдагчийн үгийг сонсож буй оюутнууд. Энэтхэг, Дели. 2009 оны 2 дугаар сарын 13. Гэрэл зургийг: Намжил Кунга
Энэтхэг, Шинэ Дели (phayul.com) – Дээрхийн гэгээн Далай ламд баасан гарагт Дели Их Сургуулиас "хүндэт дэд профессор" цол олголоо. Дели Их Сургуулийн хурлын танхимд болсон хэлэлцүүлэгт оролцсон 73 настай Төвөдийн оюун санааны удирдагчийн үгийг сонсохоор олон мянган оюутан цугласан байв. Хэлэлцүүлэг "Энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлж болох уу?" гэдэг сэдвийн дор боллоо. Энэ хэлэлцүүлгийг зөвхөн урилгатай хүмүүст зориулж зохион байгуулсан боловч 1989 оны Нобелийн энх тайвны шагналтныг харах гэж олон урилгагүй зочин танхимд шахцалдан байлаа. Их сургуулийн дэд ерөнхийлөгч Дийпак Пател бээр Дээрхийн гэгээн Далай ламд урилгыг нь хүлээн авч, тус сургуульд илтгэл тавихаар хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлэв. Дээрхийн гэгээн саяхан Итали, Германд айлчилж, хоёр хотын хүндэт иргэний одон, хэвлэл мэдээллийн шагнал хүртээд буй юм.