2023 оны 4-р сарын 19
Шинэ Дели, Энэтхэг - Дээрхийн гэгээн Далай лам “Дэлхийн бурхны шашинтнуудын чуулга уулзалт 2023” арга хэмжээнд оролцохоор өнөө өглөө Дарамсалагаас Шинэ Дели хотноо хүрэлцэн ирлээ. Хэдийгээр өглөө эрт бороотой, харанхуй шахам байсан ч олон зуун төвөд иргэд зам дагуу жагсан, түүнийг хүндэтгэлтэйгээр үдэн мордуулсан юм.
Дээрхийн гэгээнийг Делид онгоцноос буух үед түүнийг харахыг хүссэн нисэх буудлын алба хаагчид болон агаарын тээврийн компанийн ажилтнууд олноор цуглажээ. Онгоцны буудлын хаалганаас бараг нэг километр орчим үргэлжилсэн замын хоёр талаар царайд нь баяр баясгалан тодорсон мянга мянган сүсэгтнүүд цэцэг, хадаг барьсан эгнэн жагссан байх бөгөөд тэдний дийлэнх нь Төвөд, Ладак,, Киннаурын иргэд байлаа.
Орчуулсан Р.Манлай