Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала, Тэгчэн Чойлин. Чехийн улс төрч, дипломатч, төрийн зүтгэлтэн Карел Шварценберг таалал төгссөн уйт явдлыг сонссоны дараа Дээрхийн гэгээн Далай лам түүний гэргий Терезе Шварценбергт эмгэнэл илэрхийлж, талийгаачийн хойдын буянд залбирал өргөн, захидал илгээжээ.

Дээрхийн гэгээн захидалдаа, “Тэрээр эх орныхоо төлөө зүтгэн, утга учир дүүрэн амьдралыг туулсан билээ. Түүнийг Вацлав Хавел ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байх үеэс нь, хожмоо Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн сайд болсон цагаас нь эхлэн таньж мэддэг болсноо нэр төрийн хэрэг хэмээн боддог юм.
Намайг Прага хотод нэгэн удаа айлчлах үеэр тэрээр Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүний онгоцоор Брюссель хот руу хамт зорчих завшаан тохиосон юм. Түүний надад үзүүлсэн энэ хүндэтгэл, найрсаг хандлагыг би машид өндрөөр үнэлдэг билээ.
Би түүнийг дотнын анд нөхөр, холбоотон хэмээн хэзээд үздэг. Түүний тууштай нөхөрлөл, дэмжлэгт үргэлж талархаж явах болно” хэмээн бичжээ.










