Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Сикким мужийн ерөнхий сайд Прем Сингх Тамангт захидал илгээн, өнгөрсөн шөнө Тийста голын хөндийд болсон үерийн улмаас хүний алтан амь эрсдэж, ихээхэн хэмжээний эд хөрөнгөний хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр захидалдаа, “Хайртай дотнын хүмүүсээ алдсан олон гэр бүлд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү гамшигт өртсөн бусад хүнд сэтгэлийн дэм өгч, тэдний сайн сайхан, амар амгалангийн төлөө залбиръя.
Гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж буй мужийн Засгийн газар болон холбогдох бусад байгууллагын хүчин чармайлтыг сайшаан дэмжиж байна. Сикким мужийн ард иргэдтэй эв санаа нэгтэй буйгаа илэрхийлж, аврах ажиллагаа, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зориулан хандив өргөхийг “Далай лам сан”-д даалгалаа” хэмээн бичжээ.
Дээрхийн гэгээн захидлаа “Залбирал ерөөлөө өргөе” хэмээн төгсгөсөн байв.










