Энэтхэг улс, Ладак муж, Лэх хот. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Химачал Прадеш мужийн ерөнхий сайдад захидал илгээн, хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний нуралт үүссэний улмаас олон хүний алтан амиа үрэгдэн, зам болоод дэд бүтцэд ихээхэн хохирол учирсныг дурдан, түүн дундаа Энэтхэгийн хойд хэсэг Химачал Прадеш мужид ийм гамшиг тохиолдсонд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр захидалдаа, “Би энэ мужид 60 гаруй жил машид жаргалтайгаар амьдарсан хүний хувьд эндхийн ард иргэдтэй онцгой дотно сэтгэлийн холбоотой байдаг билээ. Алтан амиа алдсан хүмүүсийн хойноос залбирч, хайртай дотнын хүмүүсээ алдсан олон гэр бүлд төдийгүй энэхүү байгалийн гамшигт өртсөн бусад бүх хүнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье.
Мужийн захиргаа болон холбогдох бусад байгууллага гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлж, энэхүү эмгэнэлт явдлын хор уршгийг бууруулахад чадах бүхнээ хийж байгааг машид ойлгож байна. Химачал Прадеш мужийн ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлэн, “Далай лам сан” авран хамгаалах болон гамшгийн хор уршгийг арилгах тусламжийн үйл ажиллагаанд зориулан хандив өргөж байна” хэмээн бичжээ.
Дээрхийн гэгээн захидлаа залбирал, сайн сайхныг хүсэн ерөөж төгсгөсөн байна.










