2010 оны 2 дугаар сарын 28-нд Дээрхийн гэгээн Далай лам Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелетэд захидал илгээж, "Чилийн төв хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас үрэгдэж, зам, барилга байгууламжид их хэмжээний хохирол учирсанд" харамсаж байгаагаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээн Ерөнхийлөгч Бачелет болон "энэхүү эмгэнэлт явдалд шууд нэрвэгдсэн бүх хүмүүст" эмгэнэл илэрхийлж, гүнээ харамсан, залбирч буйгаа илэрхийлсэн байна.