Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлон- Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ хүнд буудуулж таалал барсан харамсалтай мэдээг сонсоод Дээрхийн гэгээн Далай лам түүний эхнэр хадагтай Абэ Акиед эмгэнэлийн захидал илгээлээ.
захидалд:
"Өнөө өглөө эрхэм анд нөхөр Шинзо Абэг халдлагад өртөн нас барсан мэдээ сонсоод гүнээ харамсан гашуудаж байна. Танд болон танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Би эрхэм нөхрийнхөө төлөө залбирах болно.
Нөхөр тань Төвөдийн ард түмний үнэнч тууштай анд найз нь байсан билээ. Буддын соёлын өв уламжлал болон үнэт зүйлсийг хадгалан хамгаалах үйлсэд оруулсан түүний хувь нэмэр, дэмжлэгт талархахын сацуу найзлан нөхөрлөж явсандаа ихэд баярлан явдаг.
Эрхэм ноён Шинзо Абэ бусдын төлөөх үйлсэд зүтгэж үнэхээрийн утга учиртай амьдарсан” хэмээн онцгойлон дурджээ.