Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд гурав дахь өдрөө Лам Рим айлдлаа 2014 он 12 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 25 – Мундгодын нөгөө захад орших Төвөдийн өөр нэгэн сууринд байрлах Брайбун Гомангийн монгол оюутнуудын нийтийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд уригдсан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эртлэн Гандан Жанзэ хийдээс хөдөллөө. Тэрээр зам зуураа хоёр ч газарт саатан морилов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд гурав дахь өдрөө Лам Рим айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Лачи-д зочлон, зул өргөж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.25.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОЭхлээд тэрээр Гандан Лачи хийдэд түр саатсан ба түүнийг үүрэгт ажлаа эрхэлж байгаа хамба нар угтан уулзсан байна. Сүмийн хойморт залсан бурхдад Дээрхийн Гэгээнтэн мөргөн залбираад, зул өргөв. Сахиус залсан дуганд богд Зонховын сургаалийн уламжлалт хамгаалагч сахиус болох Дармарагчад шинэ хуяг өргөсөн ажээ.

Дээрхийн Гэгээнтэн дараа нь Брайбун Лачи-д мориллоо. Лам хар, хөгшин залуу хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг харахаар зам дагуу эгнэн зогссон байв. Тэрээр гол дуганд орон, бурхадын өмнө залбирч мөргөөд, дараа нь сахиусны дуганд орж, богино залбирал үйлдлээ.

Дээрхийн Гэгээнтэн монгол оюутнуудад зориулсан шинэ байранд ирээд, дурсгалын самбарыг нээснийхээ дараа тагтан дээрх суудалд заларсан байна. Одоогийн байдлаар Монголын өнцөг булан бүрээс, түүнчлэн Өвөр Монголоос нийтдээ 400 оюутан Гоман дацанд сурч байгаагаас энэ шинэ байранд 200 оюутан байрлах боломжтой байгаа ажээ. Лам хар хүмүүст хандан,

“Бидний төвөдүүд цагаачлан амьдарч байна, харин монголчууд та бүхэн тусгаар тогтнолоо сэргээж чадсан. Бид цагаачдын сууриндаа сургалтын байгууллагаа дахин байгуулж чадсанаар, мөн та бүхэн эрх чөлөөтэй зорчих эрхтэй болсноор энд ирж суралцах боломж та бүхэнд нээгдсэн. Төвөдийн нэгэн адил Монгол орон буддын уламжлалт орон бөгөөд коммунист дэглэмийн үед ч та бүхэн сүсэг бишрэлээ хадгалж чадсан, тусгаар тогтнолоо дахин сэргээсний дараа шашнаа улам хөгжүүлэх боломжтой болсон. Монголын элчин сайд, ивээн тэтгэгчид, лам хуврагуудын эцэг эхийн өмнө энэхүү оюутны байрыг нээж байгаадаа би баяртай байна. Та бүгдэд халуун мэндчилгээг дэвшүүлье” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд гурав дахь өдрөө Лам Рим айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Гоман дацангийн монгол
оюутнуудын шинэ байрны өмнө. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТөвөд, Монголын аль аль нь 20 гаруй жил уйгагүй суралцах зарчим бүхий Наландагийн уламжлалыг баримталдаг хэмээн тэрээр нэмж өгүүлэв. Энэ уламжлалын гол онцлог нь учир шалтгааны ухаанд оршино хэмээн тэр хэллээ. Энэ үед Дээрхийн Гэгээнтэнд Монголын уламжлалт идээ болох гүүний айраг барихад тэрээр инээмсэглэсээр уув. Бурхан Багшийн сургааль умардаас умард руу шилжинэ хэмээн зөгнөж бичсэн судрын талаар тэр өгүүллээ. Зарим хүмүүс эхний умард нь Төвөд, дараагийн умард нь Монгол хэмээн тайлсан байдаг. Төвөдийн Дашичил болон Гүмбүмд, түүнчлэн Гурван гол хийд болон Дашлхүонбод олон монгол лам ирж суралцаж байсан ба тэд бараг бүгдээрээ уйгагүй чармайн сурдаг байсан ажээ. Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн нэрийг дурдсан ба түүний ном хаялцахад тусалдаг, Дээрхийн Гэгээнтний сурах үйлст тус дэм болдог, Мадхьямака үзэл санаанд үнэнч нэгэн, эрдэмтэн Ойдүвцогниг онцгойлон дурсаж ярив.

“Дэлхий дээрх олон шашны дотор буддизм нь учир шалтгааны үүднээс судлан шинжилдгээрээ онцгой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. “Наландагийн уламжлалыг би Бурхан Багшийн сургаалийн бидэнд хамгийн ойр байгаа цогц мэдлэг гэж боддог. Түүнд сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн мэдлэг багтдаг бөгөөд энэ мэдлэг монголчууд болон төвөдүүд төдийгүй нийт хүн төрөлхтөнд тустайгаас гадна дэлхийн эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Гэхдээ энэ мэдлэгийг хадгалан авч үлдэх ганц гарц нь судлах, хэрэгжүүлэх явдал мөн. Та бүхэн сурах зорилгыг өвөртлөн, урт замыг туулж энд, Энэтхэгт ирсэн учраас сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сургуулиа дуусгаад зарим тань энд багшлахаар үлдэж, зарим тань нутаг руугаа буцах буй заа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд гурав дахь өдрөө Лам Рим айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ело ринбучигийн бясалгалын
шинэ төвийн нээлтэд оролцож байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОГомангийн хувилгаан Ело ринбучигийн санаачилгаар Монгол оюутнуудын байрнаас холгүй газарт байгуулсан бясалгалын төвийн нээлтэд дараа нь Дээрхийн Гэгээнтэн оролцлоо. Ело ринбучи нь Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд байдаг монгол угсаатны нэг улс болох Буриадын Улаан-Үд хотноо байнга оршин сууж, багшилдаг ажээ. Дээрхийн Гэгээнтэн тууз хайчлах ёслолд оролцоод, номын санд орлоо.

Дээрхийн Гэгээнтэн Гандан Жанзэ хийдэд буцаж морилон, ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номын тайлбарыг үргэлжлүүлсэн байна.

“Аливаа номыг зааж эхлэхийн өмнө Бурхан Багшийн магтаалыг уншдаг заншил байдаг бөгөөд энэ дамжлагыг би Хүннү Лама ринбучигаас авсан. Тэр шууд л хэд хэдэн бүтээлээс уншдаг байсан бол би тэгэж хараахан чадахгүй байна. Би гагцхүү Нагаржуна гэгээний ‘Билгүүний Үндэс’ номноос аврал одуулах эхний хэсгийг уншиж чадах бөгөөд үүнийг би сэрсэн даруйдаа, эсвэл унтаж чадахгүй байгаа үедээ уншдаг” хэмээн тэр хэлэв.

Ламримын бүтээл нь өдөр тутмын бэлтгэл зан үйл, тухайлбал өрөөгөө цэвэрлэх, бурхан тахилаа байрлуулах, өргөл өргөх, биеэ бэлтгэх, сэдэл төрүүлэх зэрэг зөвөлгөөг өгсөн байдаг. Ёс зүй, төвлөрөл, билгүүн гэсэн гурван ухагдахуун нь шашны бусад уламжлалд, ялангуяа Энэтхэгээс үүсэлтэй шашинд байдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэв. Буддизмд энэ гурван үйл нь хоосон чанарын ойлголтоор чанаржсан бөгөөд тэдгээрийг бид “гурван суртгаал” хэмээн нэрлэдэг. Буддистууд удаан хугацааны турш тэдгээр үйлийг хэвшүүлэх, хэдий хугацаа шаардагдана төдий чинээгээр цаг заваа зориулах шаардлагатайг тэрээр зөвлөлөө. Үүнийг тэр бодитой, амьдралд ойр байна гэсэн утгатай хэмээн тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзэ хийдэд гурав дахь өдрөө Лам Рим айлдлаа


Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтний айлдаж байгаа номыг
даган уншиж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОҮдийн зоогийн дараа эргэж ирээд, Дээрхийн Гэгээнтэн Өрнийн орнуудаас ирсэн хүмүүс рүү хандан, Зул сарын баярын мэнд хүргээд, Зул сарын баялаг оройн хоолноос хоцорч байгааг нь шоглон сануулав. Тэрээр “Гэтлэхүйн Гарын Авлага” бүтээлийг үргэлжлүүлэн уншлаа. Сонгодог бүтээлүүдэд бичигдсэнээс өөр ид шидийн хүч байдаг гэж төсөөлбөл тэр нь алдаа болно гэдгийг хэлэв. Өөр ямар ч шид байхгүй гэдгийг богд Зонхов хэлсэн байдаг. Бидний хийх ёстой зүйл бол сонгодог бүтээлүүдийн агуулгыг судлах, судалж мэдсэнээ зам мөр болгон хэрэгжүүлэх явдал юм. Зүрх сэтгэлийг өөрчилж байгаа нь жинхэнэ шид мөн.

“Энэ гурван гол хийдэд та бүхэн 20 жил, түүнээс ч олон жил ном үзэж байгаа ч, сонгодог ном судруудад бичигдсэн зүйлсээс өөр нууц номлол байхгүйг харж байгаа. Өнгөрсөн зуунд олон шавь дагуулсан Жодын их багш байсан. Улмаар түүний үйлдэл гурван гол хийдэд нөлөөлж эхлэхэд Тонбон ринбучи ихэд шүүмжлэлтэй хандсан байна. Эцэст нь 13 дугаар Далай Лам гэлүгба урсгалын том мяндагтнуудыг шалгаруулах, сонгох хатуу тогтолцоог буй болгожээ. Шинэ тогтолцооны шалгуурыг давсан анхны хүмүүсийн нэг нь Гандан Ширээт Еши Ванду байсан байна.”

Богд Зонхов эх бүтээл буюу Энэтхэгийн зохиолуудын нэрийг байнга дурддаг байсныг Дээрхийн Гэгээнтэн сануулав. Тэр Наландагийн 17 их бандида нарт зориулан зохиосон магтаалдаа түүнд хүндэтгэл үзүүлсэн хэмээн хэллээ. 16 архадыг магтан дуулах заншил хэдийгээр тогтсон ч, 17 маха бандида нарын хувь нэмэр шууд үр өгөөжөө өгдөг гэдгийг тэр тэмдэглэн хэллээ. Дээрхийн Гэгээнтний магтаалдаа бичсэн Хоёр Үнэнийг ойлгоход тэдний бүтээлүүд тусална.

“Бид бол Наланда уламжлалыг залгамжлагчид, өнөөдөр энэ сүм хийдэд сурч байгаа та л энэ уламжлалыг цаашид авч явах болно. Хэрвээ энэ уламжлал энд унтарвал тэр бүрмөсөн устана” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Маргааш номын айлдвар үргэлжлэхийн хамт Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт ном айлдаж эхэлсний 55 жилийн ой тохиох ба түүнд урт наслахын ерөөл айлтгана.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт