Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээнтэн Далай лам Ладакт хүрэлцэн ирлээ 2023 он 7 дугаар сар 11

Түгээх

Энэтхэг, Ладак, Лех, Шевацел Фодран - Өнөө өглөө Дээрхийн гэгээнтэн Далай лам Дели хотоос нисэж, 10:30 цагийн үед Лех хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг нисэх буудал дээр Ладакын Буддын шашны нийгэмлэгийн удирдлага Тикси ринбүүчи, Таглун Матрул ринбүүчи, Таглун Цетрул ринбүүчи, Жадо ринбүүчи, Друкпа Хамдрак ринбүүчи нар болон Өөртөө засах хөгжлийн зөвлөл (LAHDC)-ийн тэргүүн, хуульч Адв Таши Гялцэн, Парламентын гишүүн Жамъян Цэрэн Намжил, Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газрын төлөөлөгч Дондов Даш нар угтан авав.

Дээрхийн гэгээнтэн Далай ламыг Энэтхэгийн Ладак мужийн Лех хотод хүрэлцэн ирэхэд нь угтан авч буй нутгийн иргэд. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Нисэх буудлаас Шевацел Фодран хүртэлх замын хоёр талаар гоёлын хувцсаа өмссөн нутгийн олон арван мянган төвөд, ладак иргэн хадаг барин Дээрхийн гэгээнтнийг угтлаа.

Аэропортоос цаг хагас орчим явж Фодранд ирэхэд Тикси ринбүүчи, Ладакын Буддын шашны нийгэмлэгийн төлөөлөгч Түвдэн Цэвээн, Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газрын төлөөлөгч Дондов Даш нар Далай ламд мандал өргөлөө. Дээрхийн гэгээнтэн инээмсэглэн ийн өгүүлэв:

Ойрдоо тал нутгийг үүл бүрхэж, бороо хур ихтэй байсан болохоор учраас цэлмэг хөх тэнгэрийг санагалзсан байлаа. Нам дор газар маш бүгчим, чийглэг байсан болохоор Ладакт ирэхийг үнэхээр хүссэн. Энд дахин цэлмэг хөх тэнгэрийг харж чадах болсондоо баяртай байна.

Одоо би энд байна. Олон ч танил царайг олж харлаа. Та бүхэн гэрэл гэгээтэй, эрч хүчтэй харагдаж байна. Же ринбүүчигийн бичсэн нэгэн шүлэг санаанд буулаа:

Бурхан багшийн сургаал түгсэн хийгээд орон бүхэнд

Тэрчлэн түгсэн боловч доройтсон газар бүхэнд

Бодийн их нигүүлсэнгүй сэтгэлийн угаас би бээр

Тэнсэлгүй ачтай эл номыг тайлбарлаж чадах болтугай.

Бурхны шашин өнөөдөр Ладакт наран мэт гэрэлтэж байгаа ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс боловсрол, бясалгалын тал дээр хойрго болохыг үгүйсгэх аргагүй. Ладакчууд гүнзгий сүсэг бишрэлтэй тул та бүхэнд туслах хүсэлдээ хөтлөгдөн энд хоёр долоо хонохоор төлөвлөсөн. Гэхдээ хэрхэхийг харцгаая.

Жил бүр хийдэг Жигжидийн нямба бүтээлээ ч энд үйлдье гэж бодож байна. Хэрвээ боломж олдохгүй байлаа ч гэсэн өдөр тутмын бодь сэтгэл, хоосон чанарын бясалгалаа хийх болно. Амьдралыг минь чиглүүлэгч энэ хоёр бясалгалаа би үргэлжлүүлэх болно.

Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Ладак мужийн Лех хотын Шеватсел дахь өргөөндөө хүндэт зочдыг хүлээн авч, үг хэлж байгаа нь. 2023.07.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор.

Ладакчууд нэгэн үзүүрт сэтгэлээр шашиндаа сүсэглэдэг ард түмэн тул та бүхэндээ “Гурван дээд суртгаал”, “Хутагтын дөрвөн үнэн”, “Хоёр үнэн”-ний номыг айлдах бодолтой байна. Та бүхний чин сүсэг, миний сэдэл хоёрын нэгдэл үр өгөөжтэй байх болов уу гэдэгт итгэж байна.

Би зүүдэндээ өөрийгөө 100, 110 наслах боломжтой гэсэн шинж тэмдгүүдийг ажигласан.

Хэрвээ цаг агаар ээлтэй байвал би энд гурван долоо хоног орчим саатаж магадгүй. Дээр хэлсэнчлэн ладакчууд та бүхэн чин сүсэг бишрэлтнүүд болохоор намайг хараад баярладаг, би ч тэр хэрээр аз жаргалтай болдог. Энд хуран чуулсан лам хуврагууд, ард иргэдийг хараад баяртай байна.

Хятадад бурхны шашныг сонирхох хүмүүсийн тоо өсөн нэмэгдсээр байна. Хэдийгээр Засгийн газраас нь Төвөдийн шашин, соёлыг үндсээр нь таслан зогсоохыг хичээж байгаа ч буддизмыг сонирхох нь нэмэгдсээр байгаа талаар Ланжоугийн нэгэн профессор надад хэлсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд Хятадын эрх баригчид “урвагч Далай лам” гэж нэрлэдэг байсан бол сүүлийн үед энэ нэр томьёог хэрэглэхээ больсон бололтой. Далай ламд итгэх хятад иргэдийн тоо нэмэгдэх болсон нь Хятадын засгийн газрын намайг хардаг өнцөгт үл нийцэж байх шиг.

Тиймээс би ойрын ирээдүйд Лхаст зочлох боломжтой юм шиг санагдах. Гэхдээ тэнд очлоо ч үлдэх бодолгүй байна. Харин Энэтхэгт эргэн ирж, Ладакт дахин дахин зочлохыг илүүд үзнэ.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Ладакт газардсаныхаа ийн айлдлаа. 


Англи хэлнээс орчуулсан Г.Оюунгэрэл 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт