Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээнтэн Далай ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх номын үйл Бодьгаяа хотноо эхэллээ 2017 он 1 дүгээр сар 2

Түгээх

Энэтхэг Улс, Бихар муж, Бодьгаяа хот, 2017. 01.02 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөөний 7 цагт Бодьгаяа дахь Намжал дацангаас хөдлөхөд гадаа хүйтэн, бүрхэг байлаа. Төвдийн Сижон буюу Төвөдийн Төв захиргааны тэргүүн Др. Лувсан Сэнгэ, их хурлын дарга Сонамдэмпел болон Шашин, соёлын газрын дарга Гарма Гелек нар гартаа хүж барин Дээрхийн Гэгээнтний машины өмнө номын айлдвар явагдах талбайн зүг явцгаалаа. Дээрхийн Гэгээнтэн талбайд цугласан олонтой мэндлээд, бэлтгэл зан үйл хийсэн юм. Энэ үед Намжал дацангийн лам хуврагууд тусалж байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийндээ заларсны дараа “Өнөөдөр би бэлтгэл зан үйлийг цаг орчмын өмнө гүйцээлээ.” хэмээн цуглан ирсэн хүмүүст хандан хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх ёслол Бодьгаяа хотноо эхэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар явагдах талбайд
ирээд цугласан олонтой мэндэлж байгаа нь. Энэтхэг, Бихар,
Бодьгаяа. 2017.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Бид Будда Шагжамуни 2500 гаруй жилийн өмнө гэгээрэлд хүрсэн энэ ариун газарт хүрэлцэн ирсэн байна. Энэтхэгийн их багш Нагаржуна хутагт, 84 их шидтэн нарын олонх нь энд бясалгал хийж байсан. Мөн Төвөдөөс олон орчуулагч, эрдэмтэн мэргэд ном сурахаар энд ирж байсан. Энэ удаа би 34 дэх удаагийн Дүйнхорын их авшигийг энд өгөх гэж байна.”

“VII Далай Лам Залу болон Жонан уламжлал дээр үндэслэн Дүйнхорын номыг шинээр зохиосон бөгөөд тэрхүү номыг өдгөө бид дагаж байна. Мөн Намжал дацангийн лам хуврагууд үүнд гүн суралцаж байна.”

“Би Энэтхэгт анх удаа 1970 онд Дүйнхорын авшиг хүртээж дууссаны шөнө би өөрөө Дүйнхор бурханы хот мандлын төвд суусан, олон лам хуврагууд намайг хүрээлээд хамтдаа уншлага уншиж буйгаар зүүдэлсэн юм. Би энэ зүүдийг олон удаа Дүйнхорын авшиг хүртээх хэрэгтэй гэсэн шинж болов уу хэмээн хүлээн авсан юм. Анхны удаа буюу 1954 онд Төвөдөд Дүйнхорын их авшиг хүртээснээс хойш өнөөдрийг хүртэл асар олон хүн надаас энэхүү авшигийг хүртсэн боловч ёсчилон дадлага хийж буй хүн хичнээн байгааг би мэдэхгүй байна.”

Дээрхийн Гэгээнтэн хэсэг зуур зогсоод, FM радиогоор явагдаж байгаа орчуулга сайн сонсогдож байна уу хэмээн асуулаа. Хинди, англи, хятад, орос, солонгос, монгол, япон, итали, вьетнам, франц, испани, португал, тайланд, непал, ладак, бутан хэл дээр мөн түүнчлэн Төвөдийн амдо, хам зэрэг аялгуугаар явагдаж буй синхрон орчуулга сайн сонсогдож байна гэсэн хариу авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх ёслол Бодьгаяа хотноо эхэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэв. Энэтхэг,
Бихар, Бодьгаяа. 2017.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Та нар бүгд Бурханы ном сургаал сонсохоор урам зориг дүүрэн ирцгээсэн билээ. Үүнийгээ бид бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Та ямар шашны уламжлалыг шүтэж, дагадаг байх нь хамаагүй, өөрийн шашиндаа чин сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал юм. Бидний даган баримталдаг олон янзын уламжлалуудын гол сургаал бол энэрэнгүй үзэл санааг дэлгэрүүлэх, хайр энэрэл, нинжин сэтгэлийг түгээх явдал билээ. Энэ нь амьдрал дээр хэрэгжиж болох зүйл юм.”

“Санскрит уламжлалыг дээдэлдэг хүмүүс их хөлгөний ном сургаалыг дагахын тулд энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Бидний зүрх сэтгэлийн гүнд хувиа хичээсэн, аминч үзэл байвал бид их хөлгөний сургаалийг дадуулж чадахгүй. Дадуулж чадахгүй бол авшиг хүртсэн ч адис жанлав нь их байж чадахгүй.”

“Бид үзэл бодлоо өөрчилж, бусдын сайн сайхны төлөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Та нар энд ирэхийн тулд их хүч, хөрөнгө зарцуулсан. Энд байх хугацаанд дотоод сэтгэлдээ өөрчлөлт хийхийг оролдоорой. Энд би “Бодьсадвын явдалд орохуй” номыг удиртгал номын тайлбар болгож буй. Энэ ном надад маш их нөлөөлж, сэтгэл маань нэлээдгүй өөрчлөгдсөн юм. Дан залбирал үйлдсэнээр сэтгэлд өөрчлөлт гарахгүй. Ном судар үзэн, оюун ухаанаараа дамжуулан сэтгэлээ өөрчлөх ёстой. Билгүүний Зүрхэн сударт гардаг “Гади гади барагади барамсам гади боди суха” хэмээх тарнийн дагуу гэгээрлийн таван мөрийн дагуу замнан байж гэгээрэлд хүрнэ.”

Дээрхийн Гэгээнтэн дотоод сэтгэлээ өөрчлөхөд ганц хоёр хоног хангалтгүй юм гэлээ. Цэцгийн үр ургаад дэлбээгээ нээхийг хүртэл цаг хугацаа ордгийн адил оюун санаа өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй. Гэсэн хэдий ч Майдар бурхан оюун ухааны мөн чанар нь цэвэр ариун, түүний бохирдол нь олдмол гэж айлдсан байна. Гэгээрэлд хүрэх эрмэлзэлтэй байхад бид ёс зүйгүй үйлдлээс зайлсхийж, ариун журмыг сахин оюун ухаанаа өөрчилж чадна.

“Бодь сэтгэлээр, бусдыг гэсэн сэтгэлээр амьдарвал бидний амьдрал сайхан болно. Ном сургаалийг сайтар тунгаан сонсож, бодож бясалгаж, амьдралдаа хэрэгжүүлж байхыг хичээгээрэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 34 дэх удаагийн Дуйнхорын их авшиг хүртээх ёслол Бодьгаяа хотноо эхэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй
хүмүүс. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.02.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Мөн би Төвөдийн Тисрон Дэцэн хааны хүсэлтээр VII зуунд Төвөдөд зохиогдсон Гамалашила гэгээний “Бясалгалын дунд зэргэмж” номыг удиртгал номын айлдварт багтаасан байгаа. Гамалашила гэгээний багш нь Төвөдөд бурханы шашны Наландагийн уламжлалыг агуу ихээр дэлгэрүүлсэн Шантаракшита гэгээн юм. Энэ үед Шанатаракшита гэгээн нууц тарнийн анхааран авлагыг дэлгэрүүлэхийн тулд ловон Бадмасамбхаваг мөн урин залжээ.”

“Өнөөдөр би шавь нарыг дагуулах авших өгнө. Дүйнхорын их авшиг нь олон хоногийн турш үргэлжилдэг тул энэ хугацаанд шавь нарт барцад саад оруулахгүйн тулд энэхүү авшиг хүртээж байна.”

Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухаан орчлон ертөнц Их тэсрэлтийн үеээс эхлэлтэй гэдэг бол Буддын шашин оюун ухаан эхлэлгүй гэж үздэг гэлээ.

Өнөөдрийг хүртэл бид сөрөг сэтгэл хөдлөлийн хор нөлөөг олж харахгүй байна, тиймээс түүний эсрэг ерөндөг хэрэглэхгүй байна гэв. Сөрөг сэтгэл хөдлөлийн гол эх үүсвэр нь мунхаг тул хоосон чанарыг ойлгосон саруул ухаан түүний эсрэг хамгийн хүчтэй ерөндөг мөн. Иймд, Дээрхийн Гэгээнтэн ёс зүй, төвлөрөл, саруул ухаан гурвыг дадуулахыг сайшаадаг гэлээ.

Дүйнхорын их авшиг хүртээх үйл ажиллагааг голлон зохион байгуулж буй Төвөдийн төв захиргааны тэргүүн Сижон Лувсан Сэнгэ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бүх энгийн хүмүүсийг төлөөлж лагшин, зарлиг, тааллын гурван шүтээнийг өргөсөн бол лам хуврагуудыг төлөөлж их хурлын дарга Сомнам Дэмпел мөн адил гурван шүтээн өргөсөн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварт сууж буй хүмүүсийг энэ хугацаанд үргэлж Дүйнхор бурханы зүрхэн тарнийг унших, бүр дэлгүүрт явж байхдаа ч уншиж байхыг зөвлөв. Мөн хоёр хоног тусгай зан үйл хийх тул энэ хооронд хүмүүсийг ойр хавийн мөргөлийн газруудаар явж мөргөхийг зөвлөлөө. Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн эрүүл мэнддээ сайн анхаараарай гэлээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт