Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээнтэн Далай ламын Олон улсын Эх дэлхийн өдөрт зориулсан илгээлт 2022 он 4 дүгээр сар 22

Түгээх

Эх дэлхийн өдөр тохиож буй энэ өдөр, хүн бүр аз жаргалтай амьдрахыг л хүсдэг гэдгийг санацгаая. Зөвхөн хүмүүс гэлтгүй амьтад, шувууд, шавж хүртэл жаргалыг хүсдэг нь дамжиггүй. Бид бүгд өөр хоорондоо шүтэн барилдаж оршдог болохыг анхаарч үзье.  Гайхамшигт оюун ухаан бүхий хүн болохынхоо хувьд бидэнд гайхалтай сайн үйлсийг хийх боломж үргэлж байдаг ч өнөөдрийн дэлхийн нөхцөл байдал ямар байгааг харвал илүү сайн сайхныг бүтээх ёстой болжээ. Үүний тулд  цогц боловсрол буюу бусдын сайн сайхны төлөөх энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх агуулгыг багтаасан зүрх сэтгэлийн боловсрол нэн хэрэгтэй байна.

Бид өөр хоорондоо маш нягт харилцан шүтэн барилдлагатай амьдаж буй билээ. Өмнө тулгарч буй  шинэ сорилт болох уур амьсгалын өөрчлөлт бидэнд нөлөөлж байгаагийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаан дахь бидний оролцоо зэргээс үзэхэд хүн төрөлхтөн бүгд энэ бүхнийг анхаарах хэрэгтэй гэдэг нь тодорхой юм. Дэлхий нийтийн ашиг сонирхолыг бид нэн тэргүүнд тавих учиртай.

Шатамхай ашигт малтмалын хэрэглээг бууруулж, оронд нь салхи, нарны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх яаралтай арга хэмжээг авах шаардлагатай. Ой мод олноор устаж байгаад анхаарч хүрээлэн буй орчноо илүү сайн хамгаалах хэрэгтэй юм. Илүү олон мод тарьж түүнийгээ арчилдаг байх нь зүйтэй. Төвөдөөс эхлээд Дарамсалад хүртэл мөнх цасны хэмжээ буурч байгааг би нүдээрээ харж байна. Үнэхээр ч хэд хэдэн эрдэмтэн надад Төвөд шиг газрууд хүртэл хуурай цөл болох эрсдэл бий гэж хэлж байсан билээ. Тийм ч учраас би Төвөдийн эмзэг байгалийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөсөөр байх болно.

Бидний амьдрал сайн сайхан зүйл болно гэсэн хүсэл, найдвар дээр суурилдаг. Найдвар нь ирээдүйтэй холбоотой. Хэдий ирээдүйн талаарх ямар ч зүйл баталгаагүй ч итгэл найдвар дүүрэн байх нь гутранги байхаас хавь илүүтэй билээ. Дэлхийн дулаарал эрчимжиж байгаа хэдий ч үүнд чиглэсэн шийдэл олж, хуваалцахын төлөө хамтран ажиллаж байгаа залуус олон бий.  Тэд бол бидний найдвар юм.

Өнөө үед уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ноцтой асуудлуудтай тулгарч байгаа тул энэ өөрчлөлтийн төлөө цагийн хуваарь, төлөвлөгөө гаргах замаар бие биедээ туслах, ажиллах шаардлагатай болж байна. Нэг л дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтний хувьд бид аз жаргалтай амьдрахын тулд хүчин чармайлт гаргах ёстой билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн аюул нь улс үндэстний хилээр хязгаарлагдахгүйгээр бид бүгдэд нөлөөлж байна. Цорын ганц гэр болсон байгаль, дэлхийгээ хамгаалахын төлөө бид хичээн зүтгэх учиртай юм.

Далай лам

Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт