Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол 2015 он 6 дугаар сар 7

Түгээх

Энэтхэг, Дарамсала,Тэгчэнчойлин хийд, 2015.06.21 – Зүглэгхан дуганы өмнө талбайд олон лам хуврагууд, Төвөд сургуулийн оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 80 насны ойн баярыг тэмдэглэхээр баярын хүндэт хувцсаа өмсөн цугласан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол


Сажа Дагти ринбочэ болон Мэнри хамба лам, Жалван Гармаба, Бригүн
Чэцан ринбочэ, Таглүн Шавдүн ринбочэ нар Дээрхийн Гэгээнтнийг
морилон ирэх үед босон хүндэтгэж байгаа нь. Энэтхэг, Дарамсала,
Зүглаг Хан дуган. 2015.06.07. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Өглөөний 8 цагт Дээрхийн Гэгээнтэн морилон ирж тусгайлан зассан сэнтийд залрав. Төвөдийн уламжлал ёсоор олон хутагт хувилгаад эхний эгнээнд түүний арын эгнээнд хамба лам нар залран суув.

Бурхан Багшийн ерөөл болон бусад номыг уншиж, бат оршил өргөх ёслол болж Дээрхийн Гэгээнтэнд мандал өргөв. Тэдний дотор Төвөдийн төр нийгмийн зүтгэлтнүүд байлаа.

Ёслолын ажиллагаанд Дээрхийн Гэгээнтний хоёр багшийн зохиосон ‘Урт наслахуйн ерөөл’ болон өөр бусад номыг Жамьяан Чэнзэ Чойжи Лодойн залбирал дагуу уншиж Гуру Ринбүүчийн ерөөлийг уншсанаар бат оршил өргөх ёслол өндөрлөсөн юм.

Хурсан олонд хандан Дээрхийн Гэгээнтэн "Би Төвөдийн тооллоор зуны дунд сарын шинийн таванд төрсөн бөгөөд энэ нь аргын тооллоор 7 дугаар сарын 6 байсан юм гэв. “Энэ ёслолын ажиллагааг Төвөдийн Төв захиргаа, Амдуугийн нийгэмлэг, Гэлүгбын нийгэмлэг анх санаачилсан. Миний үеэлүүд Жалу Дондов, Жэвзүн Бадма, Дэнзэн Чойжал нар энэ ёслолд оролцож байна. Сажа Дакти Ринбочэ тэргүүтэй Төвөдийн Буддын шашны олон лам хувраг нартаа баярлалаа.

Мөн түүнчлэн Гэлүгба нийгэмлэгийн талаар тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам даншүг өргөх ёслолын үеэр.
Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Би урт наслахуйн авшгийг Дадаг Ринбочигээр хөтлөн заалгаж байв. Өнөөдөр олон лам хувраг, гэгээнтнүүд намайг урт наслах ерөөл уншлаа. Эмч нар намайг дахин 20 жил наслах боломжтой гэсэн. Одоо би 80 нас хүрч байна. Та бүхэн 80 насны баярыг нэлээд өргөн тэмдэглэж байгаатай адил намайг 90 нас хүрэхэд ахин баяр тэмдэглээрэй” гэв.

“Хэдийгээр төрөлх Төвөд оронд минь эрх чөлөө байхгүй, ил тодоор илэрхийлж чадахгүй байгаа ч тэнд байгаа олон хүмүүс өөрсдийн итгэл сүсгээр намайг урт наслахыг ерөөн залбирч суугаа. Та бүгдэд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтнээс төрсөн өдрийн баяраар юу авахыг хүсч байгаа талаар нь асуухад тэрээр лам хүн учраас ямар нэгэн онцгойлсон хүсэх зүйл байхгүй. Гэвч та бүхэнд захихад итгэл үнэмшилдээ дэвшил гаргаарай. Бид бүгдэд дэлхий нийтэд тодорхой хэмжээгээр сайн сайхныг хийх чадвар бий. Ярихын оронд ажил хэрэг болгоорой хэмээн захив.

Бат оршил өргөх ёслолын хоёрдугаар хэсэгт Төвөдийн урлагийн хүрээлэнгээс тоглолт үзүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол


Аруначел Прадеш мужийн сайд Набам Түки Дээрхийн Гэгээнтний
80 насны ойд зориулан түүнд шүтээн өргөн барьж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дараа нь уригдан ирсэн хүндэт зочид Дээрхийн гэгээнтэнд баяр хүргэн хүндэтгэл үзүүлсний дотор Италийн Радикал намын ерөнхийлөгч Марко Панелло байв. Тэрээр Дээрхийн Гэгээнтний дэлхий дахинд авчирсан баяр баясгаланд талархалаа илэрхийлэв. Мөн эрхэмсэг зочин Энэтхэгийн дотоод яамны сайд, тус нутгийн уугуул ноён Кирэн Рижижу Дээрхийн Гэгээнтний хүн төрөлхтөнд хүргэдэг амар амгалан, нөхөрлөл, эв нэгдлийн талаарх олон нийтийн яриаг олон хүн бахдан сонсдог талаар талархан ярьж Дээрхийн Гэгээнтэнийг урт наслахыг ерөөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол


80 насын ойн баярын үеэр Төвөд эмэгтэйчүүд үндэсний дуу дуулж
бүжиглэв. Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дараа нь Амдуугийн нийгэмлэгээс ‘Тук – жэ чэ’ хэмээх дууг дуулсан нь хурсан олны талархалыг хүлээв.

Эцэст нь, Дээрхийн Гэгээнтэн уламжлал ёсоор цугласан олонд хандаж "Хүндэт ах эгч дүү нар аа, урлагийн үзүүлбэрт талархал илэрхийлэе. "Бурханы шашны Наланда уламжлалыг Төвөдүүд бид хадгалан ирсэн. Бодит ертөнцийг ойлгох зам мөр нь бодийн сэрэмжит сэтгэлийг үүсгэх билээ. Үүнийг олон жил бясалгасны хувьд энэ сэтгэл нь аз жаргалтай амьдрахын эх үүсвэр мөн болохыг би баталж чадна. Бидний хэн нь ч зовлон зүдгүүрийг үл хүсч аз жаргалыг хүсдэг ч асуудлыг бид өөрсдөө үүсгэдэг. Яагаад? Учир нь бид оюун санаагаа зөвөөр нь ашиглахгүй байна. Хэрэв зөвөөр ашиглаваас бид амьдралаа өөрчилж чадна. Эрдэмтэд оюун санаа маань зөв эрүүл байж чадваас бие махбодь ч эрүүл байхыг баталсан юм." гэв.

“Бид Бурханы шашинтан учраас Будда болон бодьсадва нарт залбиран мөргөдөг. Гэвч Бурхан багш нэгэнтээ ийнхүү айлджээ.

Бурхад бусдын үйлийг гараар угаан цэвэрлэхгүй
Тэдний гараар үйлдсан үйлийн үрийг ч арилган өөрчлөхгүй
Өөрийн оюуны эрдмийг ч бусдад шууд өгч чадахгүй
Гагцхүү гэгээрэлд хүрэх арга замыг заах болно

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын мэлмий гийсний ойн баяр болон бат оршил өргөх ёслол


80 насын ойн баярын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж
байгаа нь.Энэтхэг, Дарамсала, Зүглаг Хан дуган. 2015.06.07.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Хүн төрөлхтөн бид аз жаргалыг бүтээж амьдрах чадвартай бөгөөд үүнийг хэрхэн бий болгох арга замыг бид Наландагийн уламжлалаас суралцсан юм. Тиймээс би хаа явсан газраа энэ туршлагаасаа бусадтай хуваалцахыг хүсдэг."

Улмаар тэнд хурсан олон бүхий л хүмүүст Дээрхийн Гэгээнтэн энэхүү сайхан ёслолын үйл ажиллагаанд оролцсонд талархал илэрхийлэв. Дараа нь бүх нийтээрээ үдийн зоог барилаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт