Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээнтэн Нью-Йорк мужаас мордлоо 2024 он 8 дугаар сар 20

Түгээх

Нью-Йорк муж, АНУ - Дээрхийн гэгээнтэн Далай лам 6-р сарын 28-нд АНУ-д өвдөгний үе солиулах мэс засалд орсон билээ. Хагалгаа амжилттай болсны дараа Нью-Йорк мужийн Сиракюз хотын “Nappi Farmhouse” төвд зургаан долоо хоногийн сэргээн засах эмчилгээ хийлгэсний дараа тэрбээр өнөө өглөө Нью-Йорк хотыг зорилоо. Дээрхийн гэгээнтнийг нөхөн сэргээх эмч нар сайн эмчилж, сувилсан. 

Нью-Йоркийн Тусгай мэс заслын эмнэлгийн насанд хүрэгчдийн үе мөч солих, сэргээн засах тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Дэвид Мэйман “Далай ламын биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байна. Энэ хэвээр байвал 6-12 сарын хугацаанд бүрэн эдгэх боломжтой” гэж мэдэгдэв.

Дашрамд дуулгахад, Хойд Америкийн Төвөдийн нийгэмлэгийн гишүүд 8-р сарын 22-нд Нью-Йорк хотын “UBS Arena”-д цугларч, Дээрхийн гэгээнтнийг урт удаан наслахыг ерөөн залбирах аж. Үүний дараа Швейцарийн Цюрих хотноо Далай ламыг түр саатах үеэр буюу 8-р сарын 25-нд Төвөдийн нийгэмлэгээс “Халленштадион”-д мөн л бат оршил өргөх юм. Улмаар Дээрхийн гэгээнтэн 8-р сарын 28-нд Энэтхэгийн Дарамсала хотноо буцаж ирэх төлөвтэй байна.

Дээрхийн гэгээнтэн Нью-Йорк дахь мэс ажилбарын бүхий л бэлтгэлийг ханган, амжилттай зохион байгуулсан анд нөхөд Сэм, Кэрол Наппи нарт чин сэтгэлээсээ талархаж буйгаа дамжууллаа. Тэдний санаачилгаар Сиракюз хотын “Upstate Medical University Hospital” эмнэлэгт нөхөн сэргээх эмч, сувилагчдын багийг бүрдүүлсэн нь эмчилгээний явцад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Мөн Тусгай мэс заслын эмнэлэг болон Анагаахын их сургуулийн эмч, ажилтнууд мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байсанд онцлон талархав.

Зураг. Кэрол болон Сэм Наппи нар Дээрхийн гэгээнтний хамт. Нью-Йорк муж. 2024 оны 8-р сарын 20. Гэрэл зургийг Тэнзэн Жамбал.

Орчуулсан Р.Манлай 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт