Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл 2014 он 7 дугаар сар 10

Түгээх

Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех, 2014.7.10 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эртлэн номын асарт заларч, авшиг хайрлахын өмнөх зан үйлийг үйлдэхэд 4 цаг зарцууллаа. Үдийн завсарлагын дараа түүнийг эргэн ирэхэд Дүйнхорын вангийн бэлтгэл арга хэмжээнд оролцохоор 144,000 хүн хуран цугласан байв. Тэрээр асрын өмнө гарч ирэн, хуран цугласан олонтой инээмсэглэн мэндчлэхэд хурсан олон алга ташин баярлаж байлаа. Асарт хүрэлцэн ирэхдээ тэрээр Гандан Ширээт ринбучи, Сажа Дун Срай ринбучи, Бригүн Четсан ринбучи болон Сижон Лувсан Сэнгээ нараас эхлээд лам хурваг болон хүндэт зочидтой мэндчилэв.

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн бэлтгэл зан үйлд оролцохоор ирсэн 140,000 гаруй
хүнтэй мэндчилж байгаа нь. Энтэхэг, Ладак, Лех, 2014.7.10.
Гэрэл зургийг Мануэль БауэрБурхан Багшийн магтаалын дараа Билгүүний зүрхэн судар болон Нагаржуна хутагтын ‘Билгүүний Үндэс’-ийн тахилын өгүүллийг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,

“Элсэн хот мандлын үндсэн дээр бид өнөөдөр Дүйнхорын вангийн урьдчилсан зан үйлийг гүйцэтгэх гэж байна. Дэлхий дээр олон төрлийн шашин байдаг. Тэд бүгд хайр, нигүүлсэхүй, хүлээцтэй байдал хийгээд уур хилэнд автагдаж, бусдад гомдол тээхгүй байхыг сүсэгтэн олондоо сургадаг. Шунал нь хор хөнөөлийн эх үүсвэр болдог учраас сэтгэл ханамж хийгээд хувийн сахилга батын талаар зааж сургадаг. Христийн шашны зүтгэлтнүүд зарим үед бусдад туслах тал дээр илүү идэвхтэй байх шиг санагддаг. Христийн эрэгтэй, эмэгтэй лам нар энгийн, даруу амьдралаар амьдрахыг эрхэмлэдэг” гэв.

Шашны бүх уламжлал хайр, нигүүсэхүй, хүлээцтэй байдал болон хувийн сахилга батыг сургасан нийтлэг сургаалиараа адил боловч, гүн ухааны асуудлаараа ялгагдаж ирдэг хэмээн тэрээр давтан хэлэв. Тэдгээрийн ихэнх нь “Бүтээгч Эзэн”-ийг хүлээн зөвшөөрдөг нь өөрсдийн гэсэн утга учиртай байдаг. Ийнхүү итгэснээр тэд аливаа бүхнийг “Эзэн”-ий хүсэл хэмээн үзэж, түүний дагуу амьдрахын хичээдэг. Зарим шашин өнгөрсөн ба хойд төрлийн амьдралыг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, Христийн шашны хувьд сүнс диваажин эсвэл тамд очдог хэмээн итгэдэг. Харин буддистууд ийм төрлийн сүнс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөдөггүй. Буддизм нь учир шалтгаан дээр суурилдаг Наландагийн уламжлал дээр тулгуурласан. Өнөөдөр боловсролын түвшин өндөр байгаа тохиолдолд олон хүн Наландагийн уламжлалыг, түүний онцлогийг, учир шалтгааныг эрдэм мэдлэгийг сонирхол татахуйц зүйл хэмээн үзэх боллоо.

“Төвдөөс дамжин ирж удаан хугацааны турш цэцэглэж байгаа буддизмын эх нутагт бид буддын сургааль сонсохоор цуглараад байна. Та бүхний ихэнх тань Ладак болон Гималайн бүс нутгаас ирсэн бол Хятад хийгээд бусад буддист орноос 5,000 орчим хүн зардал мөнгө гарган, хүнд замыг туулан ирсэн билээ. Энэхүү арга хэмжээг хэрэгжих боломжийг бүрдүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад талархлаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн тэр хэлэв.

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн бэлтгэл арга хэмжээний үеэр үг хэлж байгаа нь.
Энтэхэг, Ладак, Лех, 2014.7.10. Гэрэл зургийг Мануэль Бауэр“Шашны ямар ч уламжлалыг дагасан, ямар ч зан заншил, хэлээр ярьдаг байсан бид бүгд аз жаргалыг хүсдэг. Буддизмд тодорхой бөгөөд тунгалаг мөн чанар бүхий сэтгэлийн тухай ярьдаг. Хамаг амьтанд тодорхой, ухамсарлах сэтгэл байдаг. Дүйнхорын ном нь бидэнд бидний дотоод дахь тод тунгалаг сэтгэлийг хэрхэн бодит болгохыг сургадаг юм.”

Түүний өмнө цугласан хүн бүр сайхан сэтгэлтэй, элгэмсэг байж, хувиа хичээсэн үзлээ багасгахыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Хэн ч зовлонг хүсдэггүй учраас хүмүүсийн хийх ёстой зүйл бол бусдад туслах, чадахгүй бол ядаж гэм хор хийхгүй байхыг хичээх явдал хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэллээ.

“Удиртгал номлол явагдсан 3 өдөрт та бүхэн олон зүйлийн тухай сонссон ч, тэдгээрийн дотроос хамгийн чухал зөвөлгөө бол сайн хүн байж, бусдад найрсаг байх явдал юм.”

Ван хүртээх үйл явцад ямарваа саад бэрхшээл гарахыг арилгахын тулд Дээрхийн Гэгээнтэн балин хийж өргөн барьснаа тайлбарлалаа. Саад болох хүчнүүдээс өргөлд сэтгэл хангалуун байж, номын үйл ажиллагаанд саад болохгүй байхыг хүсдэг ажээ. Хамгаалагч Очирын хашааг бүтээх зан үйлийг үйлдсэн тухайгаа мөн бас айлдав.

“Одоо 3 өдөр үргэлжлэх номын хугацаанд намайг та бүхний лам багш, эсвэл шашны удирдагчаа хэмээн үзэх хэрэггүй, харин Дүйнхорын вангийн номын хүрэээнд надад итгэл бишрэлтэй байх ёстой. Би өөрийн биед Дүйнхорын лагшинг оруулан бясалгах учраас та бид багш шавийн барилдлагатай болно гэсэн үг”.

“Шүгдэнгийн тухайд гэвэл би түүнийг шүтдэг байсан ч, тэрээр 5 дугаар Далай Ламын үед бий болсон, түүнийг 5 дугаар Далай Лам Дээдийн ном хийгээд хамаг амьтанд гэр хор хүргэдэг чөтгөрийн сүнс хэмээн үздэг байсан тухай бичиг баримтыг олж үзсэнээсээ хойш шүтэхээ больсон билээ. Шүгдэнг ихэнхдээ сажа болон гэлүгба урсгалынхан шүтдэг. Хрэвээ та гэлүгба урсгалыг шүтдэг байж, гэртээ нинмагийн судар, эсвэл бурхан хадгалбал Шүгдэн таныг шийтгэнэ гэж ярьдаг байсан. Шүгдэнг шүтдэг байхдаа би бусад урсгалын сургаалийг судалж хэрэгжүүлж чаддаггүй байсан. Шүтэхээ болиод би тэр бүхнийг хийх эрх чөлөөтэй болсон.”

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл


Дээрхийн Гэгээнтний айлдаж буй 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн бэлтгэл зан үйлд 140,000 гаруй хүн оролцов.
Энтэхэг, Ладак, Лех, 2014.7.10. Гэрэл зургийг Мануэль Бауэр“Хэрвээ та Шүгдэнг шүтдэг бол багш шавийн барилдлагыг зөрчих учраас энэхүү ванд суух нь таны хувьд сайн зүйл болохгүй. Харин шүтлэгээ цаашид хадгалаад явах эсэх нь таны асуудал.’

Шүгдэнг шүтэх нь багш шавийн ариун барилдлагыг эвдэж байсан учраас 5 болон 13 дугаар Далай Ламын аль аль нь түүнийг шүтэхийг хязгаарлаж байсан талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Шашны урсгалаар явцуурахгүй байх нь туйлын чухал ач холбогдолтойг тэрээр тэмдэглэн хэлэв. Жишээ нь, христ, хинду, иуд болон лалын шашин он удаан жилийн турш сүсэгтэн олондоо ашиг тусаа хүртээсээр ирсэн тул бид тэдгээр шашныг хүндэтгэх ёстой. Тэд ашиг тустай байна гэдэг сайн хэрэг. Хүмүүс өөрсдийн сүсэг бишрэлдээ сэтгэлээсээ хандах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Шашин хоорондын эв зохицол болон харилцан ойлголцол маш чухал. Ялангуяа төвдүүд бид нинма, сажа, гаржүд, гэлүгба болон бон урсгалд харьяалагддаг учраас Төвдийн буддизмын хувьд энэ асуудал маш чухал.

Бон нь эхлээд өөр зан үйлтэй байсан ч, цаг хугацааны явцад буддын сонгодог зохиолууд, тухайлбал Чандракирти гэгээний ‘Төв Үзэлд Орохуй’ номыг хүлээн авсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Төвдийн буддизм нийтдээ Наландагийн уламжлалыг авсан учраас урсгал хоорондын ялимгүй ялгаанд анхаарал хандуулах нь зохисгүй хэмээн тэр хэлэв. Одоо цагт хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол итгэл, нөхөрлөл юм.

Тэрээр сажын ‘Гэгээрлийн Мөр Хийгээд Үр’ номыг дамжуулсан их багш нарын нэг нь Богд Зонховын шавь Хайдүв Жэ гэгээнээс Зогчин жинхэнэ сургааль мөн эсэх талаар асууж байсан тухай дурсав. Хайдүв Жэ гэгээн “Зогчин бол Дээдийн номыг гүнзгий ухаарсан хүмүүст зориулсан ном бөгөөд түүнийг голох нь тамд орох шалтгаан болно” хэмээн тэр хариулжээ. Хүмүүс номын нэрээр бүруу үйлдэл хийдэг гэж Зогчинг шүүмжилдэг хэмээн тэр хэллээ.

“Нэгдэн нягтарч, аливаа урсгал чиглэлээр явцуурахгүй байх нь чухал ач холбогдолтой бөгөөд Төвдийн их багш нар ийнхүү явсаар ирсэн. Сүүлийн үед гагцхүү гэлүгба, эсвэл гаржүд урсгалд би харьяалагддаг хэмээн аль нэг урсгалыг илүүд үзсэн өрнөдийн хүмүүстэй тааралдах боллоо. Лам нар шавь нартаа ийм байдлыг бус, харин бидний уламжлал хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх явдлыг дэмжих ёстой.”

Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйл


33 дахь удаагийн Дүйнхорын вангийн бэлтгэл зан үйлийн
гүш өвс түгээж байгаа сайн дурын ажилтан. Энтэхэг, Ладак,
Лех, 2014.7.10. Гэрэл зургийг Мануэль БауэрДүнхорын уламжлалын тухайд, энэ нь 7 дугаар Далай Лам Галсан Жамцын гол шүтээн байсан бөгөөд тэрээр олон ном, зааварчилгаа бичиж, Намжал хийдийн лам нарыг сургах үүргийг өөртөө хүлээж байсан тухай Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Нууц Тарнийн Очир Хөлгөн гэсэн нэр томьёо нь олон нийтэд бус, харин нууцаар шүтэх гэсэн утга, тарни нь сэтгэлийг хамгаалах, энэ удаагийн тохиолдолд энгийн үзэгдлээс хамгаалах гэсэн утгатай хэмээн тайлбарлалаа.

Бэлтгэл зан үйлийн хүрээнд Дээрхийн Гэгээнтэн эхлээд энгийн хүмүүсээр тангараг өргүүлж, дараа нь хамаг амьтанг зовлонгоос гэтэлгэхийг хүсэн, аврал одуулан, сэтгэл үүсгэх талаар олон нийтийг удирдан хөтлөв. Эцэст нь тэр мөн бодьсадвын санваар хүртээв. Лам Гурван Эрдэнэд аврал одуулснаараа бид буддын бус шашнаас ялгагддаг, бодийн сэтгэл үүсгэн их хөлгөнтөн гэдгээрээ ялгагддаг гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ. Дотоод мөн чанартаа авшиг хүртсэнээр өөрсдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг шавь нартаа зөвлөөд, Дээрхийн Гэгээнтэн зан үйл дууссаныг зарлалаа. Түүнийг өргөө рүүгээ машинаар буцахад Шивацэлийн ногоон дэнжээс хуран цугласан олон аажмаар тарж эхэллээ.

Маргааш Дүйнхорын ван үргэлжилнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт