Тэгчин Чойлин, Дарамсала, Химачел Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн, захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Энэтхэгчүүд эртнээс Ахимса (хүч үл хэрэглэх зарчим) болон Каруна (энэрэл нигүүлсэл) гэсэн ухагдахууныг баримталж ирсэн уламжлалаараа дэлхий дахинд үлгэр жишээ үзүүлсээр ирсэн. Дэлхийн улс орнууд улам бүр харилцан хамааралтай болж буй өнөө үед энхтайван тогтоох яриа хэлэлцээнд олон улсын хэмжээнд нөлөө нь өсөн нэмэгдэж буй хүчирхэг, ардчилсан Энэтхэг улс чухал хувь нэмэртэй оролцох болж. Энэ завшааныг ашиглаад 65 жилийн турш надад, мөн Төвдийн цагаачдад харамгүй тусалж, найрсаг зочломтгой хандсан Энэтхэгийн Засгийн газар болон ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд “Энэхүү эртний уламжлалт, аугаа орны ард иргэдийн итгэл найдварыг биелүүлж, дэлхий ертөнцөд энхтайваныг цогцлооход хувь нэмрээ оруулах үйл хэрэгт тань сайн сайхан бүхнийг, бас эрүүл энхийг хүсэн ерөөе” гэсэн байна.
Орчуулсан Р.Манлай