Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Жайпурын Утга Зохиолын их наадамд оролцлоо 2013 он 1 дүгээр сар 25

Түгээх

Энэтхэг, Ражастан, Жайпур -2006 оноос гараагаа эхэлж, дэлхийн хэмжээний үйл явдал болон өргөжсөн Жайпурын Утга Зохиолын их наадмын өнөөдрийн зочноор Дээрхийн Гэгээнтэн Далай лам уригдсан байна. Энэ жилийн их наадам “Утга зохиол дахь Будда” сэдвийн дор зохион байгуулагдаж буй ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Жайпурын Утга Зохиолын их наадамд оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Рамбаг ордонд хүрэлцэн ирэхэд
уламжлалт заншлаар угтан авч байгаа нь. Энэтхэг, Жайпур.
2013.1.24. Фото/Tэнзин Чойнжор/ДЛОДээрхийн Гэгээнтнийг Жайпурт хүрэлцэн ирэхэд Рамбаг ордонд Ражастан мужийн Засгийн газрын Аялал жуулчлал хариуцсан сайд Бина Как угтан авав. Дээрхийн Гэгээнтнийг үдээс хойш их наадам болох Дигги Ордонд морилон ирэхэд түүнтэй хамт олон нийтэд яриа хийх Пико Айер болон их наадмын продюсер Санжой Рой нар тосон угтлаа.

Хэдэн үг солилцсоны дараа Дээрхийн Гэгээнтэн болон Пико Айер нар тайзыг чиглэн алхахдаа, Дээрхийн Гэгээнтний анхааралд өртөх, эсвэл гарыг нь барих гэсэн олны дундуур өнгөрөв. Тэдгээр болон гадаа зам дагуу эгнэн зогссон олны дунд өвлийн хугацаанд Жайпурт бизнес хийхээр ирсэн төвдүүд нилээн хэд байсан бөгөөд тэд өөрийн шашны удирдагчаа зэрвэс ч гэсэн харахыг эрмэлзэж байв.

Дигги ордны өмнөх талбайд цугларсан 4000 хүний өмнөх тайзан дээр суудлаа эзэлсний дараа Пико Айэр Дээрхийн Гэгээнтнээс хүүхэд ахуй цагтаа анх удаа Бурхан багшийн түүхийг сонсоод төрсөн сэтгэгдлээ санаж буй эсэх талаар асууж ярилцлагыг эхэллээ. Дээрхийн Гэгээнтэн Бурхан багшийн түүхэн амьдралаас илүү, Бурхан болохоос нь өмнөх амьдралын тухай түүхийг өгүүлдэг Жатака үлгэрийн тухай санаж буйгаа хэлэв. Бодьсадва нар бусдын төлөө хэрхэн өөрийн амьдрал болон эд хөрөнгөө золиосолж байгаа тухай түүх маш сэтгэл хөдөлгөм байсан хэмээн тэр өгүүлэв.

Тэрээр Бурхан багшийн сургааль номлолын эх болсон Энэтхэг орныг он удаан жилийн турш хүндэлсээр ирснээ дурьдлаа. Буддизм Төвдийн ард түмэнд зохимжтой хэмээн шийдвэр гаргаж байсан Төвдийн эзэн хаан Хятадын буддист гүнжтэй гэрлэсэн бөгөөд эзэн хаан болон түүнийг залгамжлагчид буддын мэдлэгийг эзэмшихээр Энэтхэг явахыг илүүд үзэж байсан гэдгийг тэр мөн тайлбарлав. Дараа нь МЭ VIII зуунд эзэн хаан Трисон Дэцэн Наландагийн нэрт эрдэмтэн Шантаракшитагаар ном заалгахаар Төвдөд залсан байна. Түүний ном зохиолын дотроос логик болон Мадхяамака (төв үзэл) гүн ухааны тухай зохиолууд нь алдартай бөгөөд энэ нь түүний эрдэм төгс байсныг, мөн гүн ухаан ба учир шалтгааны ухаан нь анхнаасаа Төвдийн буддизмын салшгүй хэсэг байсныг гэрчилж байгаа юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Жайпурын Утга Зохиолын их наадамд оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Утга Зохиолын их наадам дээр
олон нийттэй мэндчилж байгаа нь. Энэтхэг, Жайпур. 2013.1.24.
Фото /Тэнзин Чойнжор/ДЛОБуддизмын Энэтхэг зохиолыг эхлээд төвд хэл дээр цээжлээд, дараа нь тэдгээрийн тайлбарыг судалдаг өөрийн сурах аргаа Дээрхийн Гэгээнтэн товч сонирхуулав. Тэрээр жаахан хүүхэд байхдаа янз бүрийн механик тоглоомыг маш их сонирхож, тэдгээрийг задлах, буцааж эвлүүлэхийг оролддог байснаас, сурлагадаа тийм ч урам зоригтой байгаагүй хэмээн үнэнээ хэлэв. Харин мэтгэлцээн хийж эхэлсэн үе буюу 11 наснаасаа эхлэн тэр хичээнгүйлэн сурах шаардлагатайг ойлгож эхэлсэн байна. Хожим нь 18 орчим насандаа өөрийн уншсан, задлан шинжилсэн, мэтгэлцсэн асуудлуудынхаа талаар бясалгал хийхийг илүү сонирхох болсон ажээ.

“Намайг гагцхүү хүндэтгэсэндээ миний номыг бүү ав, харин алт мөнгөний дархан алтыг зүлгэж, хувааж, хайлуулж шинждэг шиг шалга” хэмээн Будда хэлсэн тухай Пико асуулт тавилаа. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, энэхүү зөвөлгөөг пали, санскрит аль аль хэл дээр унших боломжтой хэмээн бодож байгаа гээд, Наланда их сургуулийн их багш Нагаржуна, түүний шавь Арьяадева нар энэхүү зөвөлгөөг сэтгэл зүрхээрээ дагаж, Бурхан багшийн юу айлдсаныг анхааралтай судлах замаар дүн шинжилгээ хийсэн гэлээ. Үүний зэрэгцээ тэрээр “Шинжлэх ухаан бол шашин шүтлэгийг хөнөөгч” учраас болгоомжтой байхыг зөвлөсөн найзынхаа зөвөлгөөг үл даган, 40 орчим жил шинжлэх ухааныг танин мэдэх ажилд шамдан орсон тухайгаа ярьсан байна. Шинжлэх ухаан нь буддизмын нэгэн адил эрэл хайгуул болон дүн шинжилгээний үндсэн дээр бодит үнэнийг хайдаг, тэдгээрийн асуудалд хандах хандлага ч төстэй хэмээн тэрээр боддог ажээ. Мэдээж ялгаа байгаа нь, шинжлэх ухаан материаллаг зүйлтэй илүү харьцдаг бол Буддизм оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн асуудалд илүү анхаарал хандуулдаг байна. Харилцан уялдуулах үүднээс үр өгөөжтэй яриа өрнөж байгаа ажээ.

“Буддын гүн ухаанд бүх зүйл өөрчлөгддөг, бидний тогтмол бус хэмээн нэрлээд байгаа тодорхой, эсвэл ил өөрчлөлтийг агшин зуурын өөрчлөлт гэж тайлбарладаг. Өнөөдөр бид эрдэмтдийн багаж хэрэгслийн тусламжтайгаар үүний бодит нотолгоог харж чадаж байна.”

Энэтхэгийн цөмийн физикч эрдэмтэн Ража Раманна Нагаржунагийн 2000 жилийн настай зохиолоос квантын механикийн далд тайлбарыг олж харсан тухайгаа ярьж байсныг Дээрхийн Гэгээнтэн мөн эш татлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Жайпурын Утга Зохиолын их наадамд оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Пико Айэр нар Жайпурын
Утга Зохиолын их наадам дээр. Энэтхэг, Жайпур. 2013.1.24.
Фотo/Tэнзин Чойнжор/ДЛОДээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн соёлын салшгүй хэсэг болсон ахимса, шашны эв зохицол болон эртний Энэтхэгийн үнэ цэнэт зүйлийг гайхан биширдэгээ илэрхийлээд, материаллаг хөгжлийг эрэлхийлж байгаа ч, дээрх үнэт зүйлсээ хөгжүүлэхийг орчин үеийн Энэтхэгчүүдэд уриалав. Үүний зэрэгцээ авилга, хээл хахууль газар авч, шашны сэтгэлгээ бүхий ийм оронд, айл болгон гүн сүсэг бишрэлээр залбирал үйлдэж, өргөл барин өглөөг угтдаг энэ оронд шашны амьдрал өдөр тутмын амьрал хоёр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй мэт болж байгааг дурьдав. Тэрээр,

“Төвдүүд бид Энэтхэг орныг өөрсдийн гүрү (багш) гэж боддог бөгөөд бид тэдний хувьд бид чела (шавь) нь болно. Бидний эзэмшиж байгаа бүх эрдэм мэдлэг Энэтхэгээс эхтэй бөгөөд бид тэдгээрийг хадгалан үлдээж, амьдралд хэрэгжүүлж, өнөөдөр эх оронд нь авчирч байгаа учраас бид ердийн шавь бус, харин найдвартай шавь нь билээ” хэмээв.

Пико Дээрхийн Гэгээнтний дэлхий дахинд эзэлдэг байр суурийг өндрөөр үнэлээд, түүний сүүлд гаргасан “Шашнаас ангид дэлхий дахины ёс зүй” номыг бичихдээ, шашнаас илүү зам мөрийг олсон гэсэн утгатай эсэхийг түүнээс лавлан асуулаа.

“Номын нэр бол миний санаа биш, харин хэвлэлийн газрын санаа байсан. Энэ ном шашнаас илүү чухал ямар нэг зүйл байгаа мэтээр ойлгогдохоос би эмээж байсан бөгөөд ингэж ойлгуулах нь миний зорилго биш юм. Миний хэлэхийг хүссэн зүйл бол бүх шашин ёс суртахуун болон ёс зүйн талаар сургадаг, угтаа эдгээр ёс зүйн асуудлыг шашны уламжлалаас ангид, иргэний ёс зүй гэдэг утгаар нь авч үзэж бас болно гэсэн санаа юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тодруулан тайлбарлав.

“Бид долоон тэрбумуулаа сэтгэл санааны хувьд ч, бие бялдрын хувьд ч, оюун ухааны хувьд ч адилхан. Бид бүгд сайхан амьдрахыг хүсдэг бөгөөд энэхүү зорилгоо гүйцэлдүүлэх адил эрхтэй. Мөнгө болон материаллаг хөгжил дангаараа аз жаргалыг авчирдаггүйг хүмүүст хэлэхийн төлөө би санаа тавьдаг. Бидэнд хэрэгтэй зүйл бол дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэл болон бусдын сайн сайхны төлөө санаа тавих явдал юм. Хэрвээ та шударга, зөв, ил тод бол хүмүүс танд итгэнэ. Хэрвээ хүмүүс танд итгэдэг бол, танд айх, сэжиглэх, эсвэл хардах, үндэслэл байхгүй. Та өөртөө итгэлтэй болж, сэтгэл оюунаараа амар амгаланг мэдэрнэ” хэмээн үргэлжлүүлэн айлдлаа.

Бясалгалд хандах Гоенкагийн хандлагын талаар танхимаас асуулаа. Дээрхийн Гэгээнтэн Гоенкаг сайн таньдаг бөгөөд түүний бясалгалыг дагасан ч, оюун ухааны үйл ажиллагааны талаар буддын ном зохиолд юу бичсэнийг нэмж судлах нь тустай хэмээн тэр хариуллаа. Өөр нэг хүн айдсаа хэрхэн дарах талаар асуув.

“Газар хөдлөлтийн үед мэдээж бодож суух цаг их байхгүй боловч, өөр тохиолдолд VIII зуунд амьдарч байсан Энэтхэгийн буддын их багш Шатидевагийн зөвөлгөө тустай болов уу. Тэр хэлэхдээ “Хэрвээ асуудлыг шийдэх боломжтой бол санаа зовох, эсвэл айх ямар ч утга байхгүй; хэрвээ асуудал шийдвэрлэгдэх боломжгүй бол тэр талаар санаа зовоод ч, айгаад ч тусыг эс олно” гэсэн байдаг. Энэ бол амьдралд тустай зөвөлгөө” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Жайпурын Утга Зохиолын их наадамд оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай лам хэвлэл мэдээлийнхэнтэй уулзаж
байгаа нь. Энэтхэг, Жайпур. 2013.1.24. Фото/Тэнзин Чойнжор/ДЛОХэвлэлд хандан ярихдаа, Дээрхийн Гэгээнтэн төрөл бүрийн шашны эв зохицол болон бидний бие биетэйгээ харилцах харилцаан дахь өгөөмөр зөөлөн сэтгэлийн талаар хөндөв. Аллахабад дахь Кумбх Мелагийн тухай асуултад тэрээр, ирэх сард тийшээ очихоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь түүний тийшээ зүглэсэн дөрөв дэхь удаагийн аялал болох ажээ.

“Анх удаа тийшээ мөргөлөөр очиход, тэнд ирсэн сүсэг бишрэлтэй, амгалан тайван сая сая хүн бүгд цагаан хоолтон байсан тул тэрхүү үйл явдлын хугацаанд нэг ч амьтны амийг аваагүйг би анзаарч байсан” хэмээн тэр хэлэв.

Хүчин үйлдсэн хүмүүст цаазаар авах ял оноодгийг хэрхэн үздэг эсэхийг нь асуухад, Эмнисти Интернэшнл дэлхий дахинд 30 гаруй жилийн турш цаазаар авах ялыг өөрчлөх кампанит ажил өрнүүлж байгаа бөгөөд тэрээр үүнийг дэмжиж гарын үсэг зурсан хүний нэг хэмээн хариулав. Ямар шийдвэр гаргах нь тухайн улс орны асуудал хэдий ч, энэ бол түүний байр суурь юм.

Эцэст нь, хүч үл хэрэглэх явдлыг хатуу дэмжигчийнх нь хувьд тэвчээргүй, хүлээцгүй байдал өнөөдөр өсөн нэмэгдэж байгаагийн эсрэг юу хийх боломжтойг түүнээс асуухад,

“XX зуун хүчирхийлэл, цус урсгалтын эрин байсныг би байнга тэмдэглэн хэлдэг. Хэрвээ тэр нь эерэг өөрчлөлтийг дагуулж байгаа бол тэрхүү үйлдлийг зөвтгөж болох ч, тийм биш тохиолдолд хүчирхийлэл нь шаналал, айдас, олныг хамарсан эвдрэл сүйтгэлийг дагуулдаг. Өнөөдөр XXI зуунд эдгээр алдаагаа бид давтахгүйн тулд энэ зуунд асуудлыг яриа хэлцлийн замаар шийдэх аргыг сонгох шаардлагатай. Ингээд дуусгая, баяртай” гэснээр тэрээр айлтгалаа өндөрлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт