Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Жанрайсиг бурхны авшиг 2018 он 7 дугаар сар 23

Түгээх

Энэтхэг, ЖК, Занскар, Падум – Tэнгэр үүлэрхэг бөгөөд сэвэлзүүр салхи үлээсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинэ ордны үүдээр алхан гарч ирлээ. Урьдын адил олон хүн түүнийг олж харах, боломж олдвол хэсэг зуур ярилцахыг хүсч байсан тул Дээрхийн Гэгээнтэн алгуур морилж тэдэнтэй уулзаж, бас ярилцаж явлаа. Өчигдөр түүнийг урин залахаар Карша хийдийн лам хуврагууд бүрээ, бишгүүр үлээн явсан бол өнөөдөр Бардонд байрлах Дүгба гаржүдийн ёсны лам хуврагууд бүрээ, бишгүүр үлээн түүнийг урин залав.

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд байрлах дуганы дуганч хүүхдүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТэрээр замын хоёр талаар жагссан олон хүнтэй уулзан ярилцаж, ялангуяа бага хүүхдүүдтэй онцгойлон уулзаж явсаар номын айлдварын талбайд хүрэлцэн ирж сэнтийндээ залрав.

“Авшиг хүртээхийн өмнө багш өөртөө авшиг хүртэх, хот мандалд орох, бодийн санваар хийгээд нууц тарнийн санваараа сэргээх зэрэг зан үйлүүд байдаг тул эдгээрийг би одоо гүйцэтгэнэ. Харин энэ зуур та нар Жанрайсиг бурханы зургаан үсэгт зүрхэн тарнийг уншиж байгаарай.”

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорБэлтгэл зан үйл дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн айлдвараа эхэллээ.

“Нийтэд түгээмэл дэлгэрсэн он цагийн тооллоор одоогоос 2600-аад жилийн өмнө Бурхан Багш сэрүүн заларч байсан юм. Тэрээр эхнээсээ гэгээрсэн нэгэн бус, бидэнтэй л адил энгийн нэгэн байсан билээ. Гэвч зөв нөхцөл бүрдүүлж, мөн олон төрөл дамжин буян хийж, билиг билгүүнийг хураасны үр дүнд бурхан болж гэгээрэлд хүрсэн байна.”

“Орчлонгийн юмс үзэгдэл бүхэн өөрийн мөн чанараар бүтээгүй бөгөөд бидний оюун ухаан ч мөн адил өөрийн мөн чанараар бүтээгүй. Гэтэл бид юмс үзэгдлийг үнэхээр өөрийн мөн чанараасаа ийм, тийм хэмээн тодорхойлж, үүний улмаас уур хилэн, хүсэл шуналд автдаг ба энэ нь эргээд биднийг доройтуулдаг. Энэ мэт сөрөг сэтгэл хөдлөл нь мунхаг буюу үл мэдэхээс үүдэлтэй. Үүнээс гэтлэх гол арга нь юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг таних явдал юм.”

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй Занскар нутгийн сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Хутагт Майдарын номонд бурханы лагшинг мөн чанарын лагшин, билиг билгүүний лагшин, төгс жаргалангийн лагшин, хувилгаан лагшин гэж дөрөв хуваадаг тухай айлдсан буй. Хоосон чанарыг бясалгасны үр дүнд бурханы билиг билгүүний лагшинг олдог. Төгс жаргалангийн лагшин нь зөвхөн бодьсадва нарт үзэгдэж, харин хувилгаан лагшин нь хүн бүхэнд үзэгддэг. Бурхан Багш хувилгаан лагшингаар заларсан билээ.”

“Би урьд өмнө өгүүлж байсанчлан Бурхан Багшийн айлдварыг нийт шавь нарт зориулан айлдсан, онцгой шавь нарт зориулж айлдсан хэмээн хоёр хуваадаг. Жанрайсиг бурханы энэхүү авшиг нь онцгой шавь нарт зориулсан увидас юм. Бурхан Багш Жанрайсиг бурханыг Төвөдөд онцгой барилдлагатай бурхан болж шүтэгдэнэ хэмээн зөгнөн айлдсан байдаг. Мөн миний сургаал умраас умарт дэлгэрнэ гэж айлдсан юм. Өөр нэгэн зүйл нь Төвөдийн номт хаадыг Жанрайсиг бурханы хувилгаан дүр гэж үзэн хүндэтгэдэг. Жишээлбэл Төвөдөд анх бурханы шашныг дэлгэрүүлсэн Соронзон Гамбу хаан, мөн Наланда уламжлалыг дэлгэрүүлсэн Тисрон Дэзэн хаадыг нэрлэж болно. Бид Жанрайсиг бурхантай амархан холбогдох боломжтой. Мөн үе үеийн Далай Лам нарыг Жанрайсиг бурхантай нарийн холбоотой гэдэг.”

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Би Амду мужийн Гүмбүм хийдийн ойролцоо төрсөн бөгөөд Радэн ринбочэ намайг XIV Далай Лам хэмээн тодруулсан юм. Тэрээр XIV Далай Ламыг тодруулахын тулд Балдан Лхам сахиусын Лхам Лацо нуурийн дэргэд орших Чойхоржал буюу II Далай Лам Гэндүнжамцын байгуулсан хийдэд очсон байна. Балдан Лхам сахиус нь Далай Лам нартай нарийн холбоотой байдаг. Анхдугаар Далай Лам Гэндэндүв гэгээн Дашлхүнбо хийдийг байгуулах үед Лхам сахиус Лхүнбо гэдэг нэрийг хайрласан гэдэг.”

“Гачэн Зопа лам нэгэн удаа надад Дашлхүнбо хийд нь Далай Лам нарынх байх ёстой гэсэнд би наргиан болгож “II Далай Ламыг Дашлхүнбо хийдэд суухад хэн саад болсон юм бэ?” гэж билээ. Гэндэндүв гэгээн Дашлхүнбо хийдийг байгуулсан ч Төвөдийн төв нутагт морилсноор түүний алдар нэр Үйзан нутгаас халин гарсан юм. Тэрээр Брайбун хийгээд Сера хийдийн хамба ламаар саатсан бөгөөд улмаар Төвөд орон даяар түгэх хойч үеийн Далай Лам нарын их үйлсийн үндсийг тавьсан байна.”

“III Далай Лам Монголд морилсон ба түүний хойд дүр IV Далай Лам Ёндонжамц Монголд төрсөн юм. Дараа нь V Далай Лам Төвөдийн шашин, төрийн тэргүүн болсноор энэ уламжлал тогтсон боловч миний үед зогсож байна.”

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй Занскар нутгийн сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Радэн ринбочэ Лхам Лацо нууранд А, Г, М гэх гурван үсэг тодрохыг үзжээ. Тэрээр энэ үзэгдлийг тайлахдаа А гэдэг нь Төвөдийн Амду муж, Г гэдэг нь Гүмбүм хийдийн эхний үсэг, М гэдэг нь Гүмбүм хийдийн ойролцоо орших Гарма Ролбийдорж байгуулсан хийдийг, эвсээс охины нэртэй (Төвөдөд охидод ихэвчилэн Ма, эсвээс Мо орсон нэр өгдөг) хүү байж болно гэж үзсэн байна. Түүний сүүлийн тайлал дагуу намайг багад Лхамо Дондүв гэж дууддаг байсан юм.”

“Америк болон гадаадын бусад улс оронд явахдаа би урьдын Далай Лам нарт, ялангуяа миний өмнөх XIII Далай Ламд ер бусын онцгой эрдэм чадал байсан. Харин надад байхгүй боловч хамгийн алдартай нь би байлаа гэж хошигнодог. Бид хэдий эх орноо алдсан ч дэлхий дахинтай холбоо тогтоож чадсан билээ.”

“Надад онцгой эрдэм чадал байхгүй ч би Дээдийн номыг машид анхаарч дадлага болгодог. Би хутагт Нагаржуна болон Шантидева гэгээний айлдвар сургаалыг түлхүү үзэж судладаг, миний итгэл үнэмшил учир шалтгаан дээр суурилдаг юм. Эгэл жирийн хүний хувьд аль чадлаараа шашин, амьтны тусад үйлчилж байна.”

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Хималай бүс нутгийн ард иргэд ч Жанрайсиг бурхантай нарийн холбоотой. Би энд ахин ирэх эсэхээ хэлж чадахгүй тул энэ удаа Жанрайсиг бурханы авшиг хүртээе гэж бодсон юм. Би үүнийгээ Жанрайсиг бурханы үүднээс мэргэ тавьж шийдсэн ба энэ үйл хэрэг маань ч ажилттай болж байна.”

“Би урьдын Далай Лам нартай шууд холбоотой нь тодорхой ч онцгой эрдэм чадал үгүй л байна. Гэвч би өөртөө билиг оюун, бодийн сайхан сэтгэлийг аль чадлаар хөгжүүлсэн гэж боддог. Түүнийгээ бусдын төлөө зориулан явж буй билээ.”

Авшиг хүртээх явцдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олон түмэнд бодийн санваар хүртээж, энэрэнгүй сэтгэл хийгээд хоосон чанарын онолыг багтаасан увидас дагуу бясалгал үйлдэв. Тэрээр номын айлдварыг сайн сонсож, мөн дараа нь ахин дахин уншиж өөрийн сэтгэл оюундаа дадлага болгох хэрэгтэйг чухилчилсан юм. Үүнийг биелүүлэхэд сүсэг бишрэл гэхээсээ илүү учир шалтгаан, логик сэтгэлгээ шаардлагатай гэсэн ба нэмж тэрээр энэ нь сайхан сэтгэлийг хөгжүүлэх үндэс суурь ч болно гэлээ.

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй Занскар нутгийн сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорЖанрайсиг бурханы авшиг хүртээж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн энэхүү номын айлдварт цуглан ирсэн сургуулийн сурагч хүүхдүүдэд зориулан Манзушри бурханы зүрхэн тарнийн лүн өгөв. Тэрээр хүүхдүүдэд хандан багадаа энэхүү тарнийг уншдаг байсан нь хурц ухаантай болоход чухал нөлөө үзүүлсэн гэлээ.

Олон нийтэд хандан хэлэхдээ номын айлдвар явагдаж, мөн авшиг хүртээж дууссанаа мэдэгдээд олон найз нөхөдтэй, бусадтай эв найртай байхын тулд сайхан сэтгэлтэй болох хэрэгтэй гэж зөвлөв. Хэрэв сайхан сэтгэл үгүй бол ямар ч нөхөрлөл үгүй болно гэлээ.

Дараа нь Энэтхэгийн 17 бандидагийн мөргөлийн номоор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бат оршил өргөх ёслол эхлэв. Олон хүмүүс энэхүү зан үйлд маш идэвхтэй оролцлоо. Дараа нь Занскар нутгийн үндэсний хувцас, чимэглэлээр гоёсон эмэгтэйчүүд дуу дуулж, бүжиг бүжлээ.

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Бат оршил өргөх ёслолд оролцож буй сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорБат оршил өргөж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам товч үг хэлэв.

“Та бүхэн чин сүсэг бишрэлээр надад урт наслахыг бэлэгдсэн бат оршил өргөлөө. Энэхүү чин сүсэг бишрэл үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Нэгэнт бусдын тус дэм, нөхөрлөл бидэнд зайлшгүй хэрэгтэй тул үргэлж бид бүгд олон талаараа адилхан юм шүү гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. “Бид”, “тэд” гэж бүү хуваагдан талц. Адил бус олон шашин шүтдэг хүмүүс өөр өөрсдийн шашин шүтлэгтээ үнэнч байж чадвал эв найрамдал, энх тунх байдал аяндаа бий болно.”

“Энэтхэг оронд олон шашин эв найртай, харилцан хүндэтгэлтэйгээр олон жил зэрэгцэн оршиж ирсэн нь бусад улс оронд үлгэр жишээ болж байна гэж би байнга хэлдэг. Олон мянган жил ийнхүү явж ирсэн түүхэн уламжлал дэлхийн бусад улс оронд ч бий болох боломжтой билээ.”

“Занскарт буддын хийгээд муслимын сүсэгтнүүдийн дунд урд өмнө зөрчил гарч байсан ч саяхан хоёр талын төлөөлөл уулзан ярилцаж өөрсдийн онцлог ялгааг нэг нэгэндээ ойлгуулсан байна. Та бүхэн ийнхүү хичээл зүтгэл гаргаж байгаад би туйлын баяртай байна. Өчүүхэн ашиг сонирхолоос өөрсдийн ая тух, амар тайван байдлаа бүү үгүй хий.”

Муслим болон буддын шашинтнууд хамтдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт зургаа татуулав.

Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол


Занскар дахь буддын хийгээд муслимын шашны төлөөлөл Дээрхийн Гэгээнтэн Далай Ламт зургаа татуулав. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Лехт ч уламжлалт бөмбөр, бүрээ тоглодог хүмүүс гадуурхагдаж, дорд үзэгдсэн тухай би сонссон юм. Тэр даруй би үүнийг шүүмжилж, тэдгээр хүмүүсийг би өөрсдийн гэрээс цай, гамбир бэлдэж ирэхийг уриад хамтдаа цай уусан билээ. Бурханы шашинд каст, удам угсаа чухал биш ээ. Бурхан Багш айлдахдаа түүний сургаалыг сайтар судалж, дагаж мөрдөн сайхан сэтгэлтэй болох нь хамгийн чухал зүйл гэсэн юм. Та бүхэнд баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа өндөрлөөд цугласан олон түмний зүг гар даллаж, алгуур явсаар өргөөндөө оров.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт