Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Жанрайсигийн авшиг ба “Бясалгалын зэргэмж” номын тайлбар 2015 он 4 дүгээр сар 13

Түгээх

Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 13 – Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөө өглөө Шёва Жёши их сургуульд өглөө эртлэн ирэхэд хурлын танхим бараг хүнгүй байлаа. 1000 мутарт Жанрайсиг бурханы танка хөрөг болон их мандлын өмнө тэрээр авшиг өгөх ёслолын бэлтгэл ажлыг хангахаар суудлаа эзлэв. Цагийн дотор танхим аажмаар хүнээр дүүрлээ.

Жанрайсигийн авшиг ба “Бясалгалын зэргэмж” номын тайлбар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг өгөх
ёслолын бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа нь. Япон, Токио,
2015.4.13. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО“Билгүүний зүрхэн” судрыг япон хэл дээр уншсанаар өнөөдрийн арга хэмжээ эхлэв.

“Өнөөдөр би та бүхэнд авшиг өгөх болно. Хэрвээ та нууц тарнийн номд суралцах гэж буй бол авшиг авах шаардлагатай. Зарим нэг шашны нууц тарнийн ёсонд адилхан арга техник хэрэглэдэг боловч хоосон чанарыг ойлгож, бодь сэтгэл үүсгэсний үндсэн дээр нууц тарнийн авшиг авдагаараа буддын нууц тарнийн ёс ялгагддаг. Энэ нь машид нарийн сэтгэлийг ашиглах, тэр дундаас хамгийн нарийн нь болох гэгээн гэрлийн оюун ухааныг дайчлах боломж юм. Энэхүү энгийн бус оюун ухаан гэгээрлийн үед Бурхан болон хувирдаг юм” хэмээн айлдав.

“Важраяна буюу тарнийн хүрдийг мантра гэдэг бөгөөд энэ нь оюун сэтгэлийг хамгаалдаг гэсэн утгатай. Тиймээс нууц тарнийн ёс нь биднийг эгэл үзэгдэлд шунахаас хамгаалдаг ба энэ үед бясалгагч бээр өөрийгөө бурханы дүрд хувилган бясалгадаг.”

Дээрхийн Гэгээнтэн гартаа барьж байгаа хонх болон очирын ач холбогдлын талаар “Очир нь иогийн бурханыг төлөөлдөг бол хонх нь хоосон чанарын ойлголтыг илэрхийлдэг” хэмээн айлдлаа.

“Өөрийгөө бурханы төрхтэйгээр төсөөлөх нь үр дүнтэй арга бөгөөд үүнийг дотоод оршихуйн хоосон чанарын ойлголттой хослуулах нь зүйтэй. Хонх, очирыг хамтад нь хэрэглэж байгаа нь иогийн бурхан ба билиг билгүүн хоёр салшгүй гэдгийг харуулж байгаа юм.”

Жанрайсигийн авшиг ба “Бясалгалын зэргэмж” номын тайлбар


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Шёва Жёши их сургууль дээр
хийсэн ярианы үеэр. Япон, Токио, 2015.4.13.
Гэрэл зургийг Тэнзин ЖигмэйТарнийн ёсыг сахих бхикшу, бхикшуни болон сахил авсан энгийн хүмүүсийн ёс суртахууны тухай тарнийн ёсонд тодорхойлсон байдаг. Тиймээс тэр ёс жаягийн дагуу хүмүүст сахил өгөх болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Сахил авсан хүний сахих ёстой таван зүйл буюу хүний амь егүүтгэхгүй, хулгай хийхгүй, худал ярихгүй, бэлгийн зүй бус харьцаанд орохгүй, ухаан самууруулах зүйл хэрэглэхгүй байх ёстойг тэрээр тайлбарлалаа. Мөн тэрээр хувь хүн дээрх сахилаас хэдийг сахихаа шийдэх эрхтэй хэмээн зөвлөв.
Түүнчлэн бодьсадвын тангараг өргүүлэхдээ дараах номыг уншихыг хүслээ.

Чухаг дээд гуравт би бээр итгэмүй
Хилэнц бүхнээ тус бүрчилэн наминчлая
Амьтдын буянд даган баясая
Бурхан, номыг сэтгэлдээ барьмуй

Энэ номыг өдөр бүр уншиж, насан эцэслэхийн үед үүнийг санах нь тустай хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Авшиг өгсний дараа тэрээр тарнийг байнга унших нь ач тустай ч, аль болох боломжоороо бусдад туслах, тусалж чадахгүй бол хор хөнөөл хийхгүй байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэв.

Жанрайсигийн авшиг ба “Бясалгалын зэргэмж” номын тайлбар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятадын буддистуудтай уулзаж
байгаа нь. Япон, Токио, 2015.4.13. Гэрэл зургийг Тэнзин ЖигмэйҮдийн зоогийн үеэр Дээрхийн Гэгээнтэн Хятадын буддистуудтай уулзлаа. Хятадад нэгэнт 400 сая буддист байгаа тул энэ орон гарцаагүй бурханы шашинт орон хэмээн хэлэв. 1954-55 онуудад Хятадад очихдоо олон сүм хийд харснаа Дээрхийн Гэгээнтэн дурслаа. Коммунист засаг шашныг устгахыг хичээсэн боловч амжилт олоогүй талаар дурсав. “Шашин бол тайтгарал, гэхдээ ихэнх шашин сүсэг бишрэл дээр суурилдаг бол буддизм учир шалтгааныг дээдэлдгээрээ ялгаатай.”

30 гаруй жилийн турш эрдэмтэдтэй харилцан мэтгэлцээн өрнүүлж ирсэн нь аль аль талдаа үр өгөөжтэй байсан гэв. Жишээ нь, Абидхармын ёсонд гардаг сансар судлал нь тодорхой бус гэдгийг мэдэж авсан бөгөөд тэрээр бидний оршин суугаа ертөнцийн тухай шинжлэх ухааны үзлийг илүүд тооцдог ажээ. Түүний нэгэн адил шинжлэх ухааны эрдэмтэд буддын ном зохиолд бичигдэн үлдсэн сэтгэлийн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгийг ихээхэн сонирхож байгаа аж.

Мэдлэг боловсролыг чухалчилдаг Наланда их сургуулийн хатуу чанд хандлагыг Дээрхийн Гэгээнтэн магтан сайшаалаа. Номын тайлбарыг уншиж, сонсох, дараа нь итгэл үнэмшил олохын тулд уншсан, сонссоноо тунгаан бодох, эцэст нь ойлгосон зүйлээ бясалган бодож өөрийн болгохыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Аюуш бурханы нэрийг зүгээр л уншаад байх нь хангалттай бус гэдгийг тэрээр анхааруулаад, сурч нягталж, дүн шинжилгээ хийх нь чухал хэмээн тэмдэглэн хэлэв.

Үдээс хойших арга хэмжээний эхэнд Дээрхийн Гэгээнтэн нэг нүүр, хоёр мутарт Жанрайсиг Хасарбаань бурханы авшгийг өгөв. Дараа нь ‘Бясалгалын зэргэмж’ бүтээлийн дундах ботийг товчлон уншихдаа, сэтгэл гэж юу болох, хэрхэн дадуулах зэрэг гол асуудал дээр тогтон тайлбарлаж ярилаа. Бодь сэтгэл үүсгэх үйл явцыг идэвхжүүлдэг нигүүлсэхүй сэтгэл нь хамаг амьтан зовохыг үл хүсдэг ч, зовлонгийн шалтгааныг тасралтгүй бий болгож байна гэсэн ойлголт дээр тулгуурлана.

Жанрайсигийн авшиг ба “Бясалгалын зэргэмж” номын тайлбар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс хойших хуралдааны үеэр.
Япон, Токио, 2015.4.13. Гэрэл зургийг Тэнзин ЖигмейЭхлэл үгүй цаг хугацааны үеэс хамаг амьтан ертөнцийн хүлээсэнд баригдсаар ирсэн хэмээх өгүүлбэрийн “эхлэл үгүй” гэсэн үгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Ухамсрын гол шалтгаан бол түүний өмнөх өөр ухамсар бөгөөд ухамсар тасралтгүй үргэлжилдэг учраас “эхлэл үгүй”. Тэрээр зовлонгийн мөн чанарын тухай ярихдаа, өвчин шаналлаас үүссэн зовлонг бид зовлон хэмээн таньдаг хэрнээ өөрчлөгдөн үгүй болдог таатай мэдрэмж буюу хувирахуйн зовлонг бид ихэнхдээ жаргал мэтээр хүлээн авдаг гэв.

Дээд эрдмийг хэрхэн олох тухай зохиолд тодорхойлон бичихдээ, амар амгалан сэтгэлээр төвлөрөх дадлыг хөгжүүлэх шаардлагатай хэмээн тайлбарласан байдаг. Жишээ нь Бурхан Багшийн дүрийг бясалган төвлөрөх бөгөөд үүнийг хийх үедээ нозоорох, сэтгэл халшрах зэргээс болгоомжлох тухай номонд тайлбарласан байдаг ажээ. Юмсын мөн чанарт чинадаас халин нэвтрэхийн тулд бодит оршихуйн хоосон чанарт анхаарлаа хандуулна. Дүн шинжилгээ хийх бясалгалаар олж авсан ойлголт дээр нэг чигт сэтгэлийг төвлөрүүлэх замаар үүнийг хийнэ. Энэ нь бясалгагчийг чуулганы болон үзэхүйн мөр хэмээх эрдэмд хөтөлнө. Үзэхүйн мөрд орсноор бодьсадвын арван газрын эхний эрдмийг олох бөгөөд улам хөгжсөнөөр бусад эрдмүүдийг олж авдаг.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн 2 дугаар Далай Лам Гэндүнжамцын ‘Гурван мөр’ зохиолыг товч тайлбарлав. Уг зохиолд амьд ба үхэх үе, зуурдын үед хийх зан үйлийн талаар тодорхойлон бичсэн байдаг. Амьддаа хийх ёстой зүйл нь Жанрайсиг бурханы дүрийг бясалгаж, сэтгэлийн мөн чанарыг бясалгах явдал юм.

Жанрайсигийн авшиг ба “Бясалгалын зэргэмж” номын тайлбар


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдах үеийн дүр зураг.
Япон, Токио, 2015.4.13. Гэрэл зургийг Тэнзин ЖигмейҮхэхдээ орой дээрээ Жанрайсиг бурханыг заларч байгаагаар ухамсраа удирдах ёстой. ‘Хиг’ гэх үед сүнсээ орой дээрээ авчрах ба ‘гаа’ гэх үед доош буулгадаг бясалгалын талаар тайлбарлан ярив. Өөр нэгэн чухал хүчин зүйл бол ирж байгаа үхлийн дохиог таних явдал юм. Урт, богино дохионоос гадна эгэл ба нарийн дохио гэж байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Туршлагатай иогч бол жишээ нь, хамрын нүхээр гарч байгаа амьсгалын өөрчлөлтийг ажиглах замаар үхлийг таньдаг.

Зуурдын үед гол анхаарах зүйл нь зуурдад байгаагаа өөрөө таних явдал хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Гэхдээ тухайн хүн амьд сэрүүн байхдаа хэр их дадал хэвшүүлснээс энэ нь хамаарна хэмээн нэмж хэллээ.

“Японд цагийг нягт баримталдаг байтал бид нилээн хэтрүүлчихлээ. Үүгээр яриагаа өндөрлөе” хэмээн Далай Лам инээмсэглэн хэлэв. “Зохиолын үг үсэг бүрийг тайлбарлах боломж гараагүй ч, та бүхэн дахин судалж, сурч мэдсэн зүйлийнхээ талаар найз нөхөдтэйгээ ярилцах хэрэгтэй. Номонд хүрэлцэн ирж суусан та бүхэнд баярлалаа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг рүү буцна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт