Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Занскар дахь номын айлдварын эхний өдөр 2018 он 7 дугаар сар 22

Түгээх

Энэтхэг, ЖК, Занскар, Падум – Наран шарсан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө өөрийн байрлаж буй Шинэ ордноос явган морилж номын айлдварын талбайд хүрэлцэн ирлээ. Тэрээр замдаа олон удаа зогсож хүмүүстэй уулзан, ярилцаж явав. Төдөлгүй тэрээр дуганд морилон орж шүтээний өмнө мөргөл үйлдсэн ба дараа нь энэ удаагийн номын айлдварт суухаар хүрэлцэн ирсэн эрэгтэй эмэгтэй хуврагууд, хөгшин залуу, хүүхэд багачуул нийлсэн 16,000 гаруй хүмүүсийн өмнө алгаа хавсран залбирч мэндэллээ. Олон хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг олж харсандаа ихэд баяртай байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийндээ залрах зуур дунд сургуулийн сурагч хүүхдүүд номын мэтгэлцээн өрнүүлэв. Дараа нь уншлага уншсан ба энэ зуур олон нийтэд цай, брээс түгээлээ.

Занскар дахь номын айлдварын эхний өдөр


Дунд сургуулийн сурагч хүүхдүүд номын мэтгэлцээн өрнүүлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Би Занскарт ахин ирсэндээ машид баяртай байна. Лам хуврагууд болон энгийн сүсэгтнүүд чин сүсэг бишрэлтэй болохоо ахин харуулж, мөн бидэнд Дээдийн номын талаар ярилцах боломж ахин тохиож байна. Миний зүгээс та бүхэнд ном номлох боломж олдсонд туйлын баяртай байгаад зогсохгүй энэхүү боломжийг бидэнд олгосон зохион байгуулагч хүн бүхэнд талархал илэрхийлье!”

“Ноён Намгяал болон Занскарын хаан энд хүрэлцэн ирсэн байна. Тэдэнтэй эргэн уулзаж байгаадаа баяртай байна.”

“Би дэлхийн хаана ч очсон хүн төрөлхтөн бид өөр хоорондоо адилхан гэж хэлдэг. Бид бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсч, харин зовлон зүдгүүрийг хүсдэггүй. Бидэнд зөв, бурууг ялгах саруул оюун ухаан бий. Бурханы шашинтны хувьд бид энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэж, сансар огторгуйд түгсэн хамаг амьтдын төлөө гэж залбирдаг. Гэсэн хэдий ч тэдгээр амьтадтай бид шууд холбоо тогтоож чадахгүй. Тэр бүү хэл манай энэ гариг дээрх араатан амьтан, жигүүртэн шувуу, хорхой шавьж, загас жараахай гэх мэт үй түмэн амьтад байдаг ч бидний зүгээс тэдэнд өчүүхэн л нөлөө үзүүлж чадна. Харин хүмүүс бид хамтарч, нэгдэн амьдарч байна. Бидний саруул ухаан нь аз жаргалыг хэрхэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг. Тэрхүү аз жаргал нь бие махбодийн түвшнээс илүүтэй оюун санааны түвшинд байх нь илүү чухал билээ.”

“Тийм учраас бид сэтгэл санааны амар амгаланг олж авах хэрэгтэй. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд ч үүнд анхаарал хандуулж байна. Сайхан амьдрахын тулд сайхан сэтгэл хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанар нь энэрэнгүй болохыг баталсан байна. Тиймээс бид тэрхүү чанараа хөгжүүлж, уур хилэн, атаа жөтөө зэргийг дарах хэрэгтэй. Үүний тулд дан ганц залбирал үйлдэх нь хангалттай бус, сэтгэл оюунаа дадлагжуулах хэрэгтэй байдаг. Өөртөө хүлээсэн миний эхний үүрэг маань хүн төрөлхтөнд энэрэнгүй сайхан сэтгэлийг дэлгэрүүлэх явдал билээ.”

Занскар дахь номын айлдварын эхний өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Занскарт ном айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.22. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТүүний хоёр дахь үүрэг нь дэлхийн томоохон бүх шашнууд сүсэгтнүүддээ үр дүн өгч буй тул тэдгээр шашин хоорондын эв найрамдлыг хөгжүүлэх явдал юм. Тэрээр хинди, жейн, христ, муслимын шашин шүтдэг олон найз нөхөдтэй гэдгээ дурдав. Мөн Энэтхэг оронд дэлхийн томоохон шашнууд өөр хоорондоо эв найртайгаар цэцэглэн хөгжсөн болохыг онцоллоо. Хэдий тийм боловч дэлхийн зарим газарт өөрсдийн шашин шүтлэг, сүсэг бишрэлээр бамбай хийн нэг нэгнээ егүүтгэж, дайн тулаан хийж байгаа нь харамсалтай байна гэлээ. Нэгэнт бүх шашин энэрэл хайр, тэвчээр, уучлалыг номлож буй тул бүгд эв найртай байж, нэг нэгнээ хүндэтгэн үзэх ёстой. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үүнд хүрэх боломжтой гэж үзэн өөртөө үүрэг хүлээн ажиллаж буй билээ.

Тэрээр Ладак болон Занскар нутгийн ихэнх хүмүүс бурханы шашинтан боловч муслимчууд, мөн цөөн хэсэг христийн шашинтнууд байдгийг дурдаад шашин шүтдэггүй хүмүүс ч аз жаргалыг хүсдэг тул нэг нэгэнтэйгээ зайлшгүй эв найртай байх нь чухал болохыг тэмдэглэн хэлэв. Бид бусад хүмүүсийг ахан дүүс шигээ харах хэрэгтэй гэлээ.

Эртний Энэтхэгийн Наланда хийдэд буддын гүн ухааны дөрвөн түвшиний бүх эрдэмтэд шавилан сууж байсан тухай дурдлаа. Их эрдэмтэн Бхававивека энэ тухай бичсэн байх бөгөөд бусад гүн ухааны үзэл онолын эрдэмтэд ч байсан тухай тэмдэглэн үлдээжээ. Гэсэн хэдий ч тэдний дунд ямар нэгэн зөрчил үүсээгүй байна. Төвөдөд нинма урсгал Их Төгсгөлийг, гаржүд урсгал Махамутра, сажын урсгал нь сансар, нирвааны гүнзгий номлолыг дэлгэрүүлсэн нь нэгэн зорилго дээр хүрэх олон арга зам болсон гэдгийг тайлбарлав. Харамсалтай нь зарим үед зөрчил гарч байсан гэлээ. Тэрээр хэрэв Ладакт шашин шүтлэгийн зөрчил буй бол одоо даруй зогсоох цаг үе нь ирсэн хэмээв.

Занскар дахь номын айлдварын эхний өдөр


Энэ удаагийн номын айлдварт 16,000 гаруй хүн цуглав. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.22. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТүүний гурав дахь үүрэг нь Төвөд хүний хувьд, Төвөдийн Далай Лам гэх нэрийг авсны хувьд Төвөд орон хийгээд түүнд итгэл сүсгээ даатгасан 6 сая төвөд иргэдийн төлөөд оршдог.

“Би V Далай Ламын үеэс эхэлсэн үе үеийн Далай Лам нар Төвөдийн төрийн эрх барьдаг уламжлалыг халж, улс төрийн бүрэн эрх мэдлийг энэ цаг үед ард иргэдийн сонголтоор гарч ирсэн шинэ удирдлагад хүлээлгэн өгсөндөө баяртай байдаг. Шашны удирдагч хүн улс төрийн үйл хэрэгт хэт оролцох нь төдийлөн үр дүнтэй, сайн хэрэг биш ээ. Би “улс төрч лам”-ын эсрэг байр суурьтай байдаг. Учир нь улс төрд “бид”, “тэд” гэж хуваагддаг.”

“Би төвөд хүнийхээ хувьд Төвөдийн соёлыг хадгалан хөгжүүлэх үүрэгтэй. Энэ нь дан ганц Төвөдийн соёл гэхээсээ илүүтэй буддын уламжлалыг хадгалан хөгжүүлэх зорилготой юм. Олон хятад хүмүүс ч үүнийг хүсч буй.”

“Дараа нь Төвөдийн хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах асуудал гарч ирдэг. Хятадын нэгэн эколигич хэлэхдээ Төвөдийн өндөрлөг нь дэлхийн цаг уурт Өмнөд хийгээд Хойд туйлын адил чухал нөлөөтэй гэж тодорхойлсон юм. Тэрээр Төвөдийг Гурав дахь туйл гэж нэрлэсэн билээ. Цаст уулсын цас багасч, мөсөн давхарлага хайлж үгүй болж байгаа нь цэвэр усны дутагдал үүсэхийн шалтгаан болж байна. Энэ байдлаар удаан үргэлжилбэл Энэтхэгээс Европын зүг нисэхэд дайрдаг Афганистаны адил хуурай цөл болох аюултай. Иймд Төвөдийн байгаль экологийг хамгаалах нь чухал явдал болоод байна.”

“Төвөд, Хятадын харилцаа нь шинэ зүйл биш ээ. VII-IX зуунд Төвөд, Хятад, Монголын эзэнт гүрнүүд зэрэгцэн оршиж байсан. Энэ гурван улсад ураг төрлийн холбоо ч нэлээдгүй байсан байна. Өдгөө Хятадын хатуу дэглэмийн улмаас олон хятад хүмүүс Төвөдийн тухай чин үнэнийг мэдэж чадахгүй байна. Гэвч хятад судлалын, мөн гадаадад аялаж буй хятад хүмүүс олон талын мэдээлэл авах бүрэн боломжтой юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэхээр олон нийтэд тараасан номыг дэлгэж “17 бандидагийн магтаал”-ыг олж нээхийг хүсэв. Дараа нь тэрээр шүлэг тус бүрээр нь тайлбарласан юм. Уг магтаал нь Бурхан Багш хийгээд хутагт Нагажунагийн мөргөлөөр эхэлж байна. Хутагт Нагаржуна эртний хүн боловч түүний зохиож үлдээсэн зургаан зохиол номноос ямар агуу хүн байсныг мэдэх боломжтой гэлээ. Бурхан Багшийн Ганжуурт билиг барамидын 16 боть ном байдаг бөгөөд тэдгээрийн ил утга болох хоосон чанарын ойлголтыг хутагт Нагаржуна тайлбарлаж дэлгэрүүлсэн бол хутагт Майдар тэдгээрийн далд ойлголтыг тайлбарласан ажээ.

Занскар дахь номын айлдварын эхний өдөр


Номын айлдвар явагдаж буй байдал. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.22. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДараа нь хутагт Нагаржунаг дагагч Арьяадэва, Буддхапалита, Бхававивека, Чандракирти нарын магтаалыг уншлаа. Эдгээр эрдэмтэд бидний билиг оюуныг хөгжүүлэх их бүтээл туурвисан байна.

Дараа нь Шантидева гэгээний магтаал байлаа. Тэрээр хоёр бүтээл туурвисан нь уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах, бодь сэтгэлийг хэрхэн үүсгэх тухай нарийн увидас агуулдаг гэв. Шантаракшита болон Гамалашила гэгээнүүд учир шалтгаан хийгээд гүн ухааны агуу эрдэмтэд байсан бөгөөд Төвөдөд Наландагийн уламжлалыг дэлгэрүүлсэн билээ.

Асанга нь буддын гүн ухааны сэтгэл төдийтний үзлийг дэлгэрүүлсэн бөгөөд түүний дүү ловон Васубандху бээр Абхидармын үзлийг дэлгэрүүлж арвин их ном туурвисан байна. Ловон Дигнага болон Дармакирти нар дээрх эрдэмтдийн логик, учир шалтгааны ухааны уламжлалыг улам хөгжүүлсэн бөгөөд энэ хоёр эрдэмтний ном зохиол дээр үндэслэн Төвөдөд цанид чойрын буюу мэтгэлцээний уламжлал дэлгэрчээ.

Ловон Васубандхугийн шавь Вимуктисена багшаас “сэтгэл төдийтөн”-ий онолын айлдвар сургаалыг заалгасан ч “төв үзэл”-ийн онолыг эзэмшиж чадсан гэдэг.

Дараагийн магтаал нь хутагт Майдарын “Илт онохуйн чимэг”-т “Утгыг тодруулахуй” хэмээх алдарт тайлбар бичсэн ловон Харибадраг магтсан буй. Дараа нь винайн ёсны их багш нар болох Гүнапрабха, Шагжапрабха нарыг магтжээ. Эцэст нь эдгээр эрдэмтдийн бүхий л увидсыг эзэмшсэн XI зууны үеийн их эрдэмтэн Дибамгара Адишаг магтсан байна.

Занскар дахь номын айлдварын эхний өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг даган уншиж буй сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.22. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь өгүүлэхдээ өнөө цагт шинжлэх ухаан, технологийн өндөр дэвшил гарсан, нөгөөтэйгүүр бид өдөр тутмын дуусашгүй их асуудлын улмаас завгүй өнгөрч буй энэ цаг үед Бурхан Багшийн сургаалын ойлголт дээр суурилсан сүсэг бишрэлийг олж авах нь нэн чухал болохыг онцлон мэдэгдлээ.

“Саяхан Хималайн бүс нутгийн буддын шашинтнуудын уулзалт Гүргаон хотод зохион байгуулагдсан юм. Тухайн үед тэд Хималайн бүс нутаг дахь сүм хийдүүдийг сургалтын төв болгон өргөжүүлэх ажлыг надад товч танилцуулж билээ. Би машид баярлаж Лехт болох миний төрсөн өдрийн баярт хүрэлцэн ирж энэ талаар улам дэлгэрэнгүй тайлбарлахыг хүссэн юм.”

Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа өндөрлөөд маргааш Жанрайсиг бурханы авшиг хүртээж, дараа нь бат оршил өргөх ёслол болно гэдгийг зарлалаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт