Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Зуны Их чойрт зориулсан номын айлдвар 2018 он 7 дугаар сар 16

Түгээх

Энэтхэг, ЖК, Ладак, Нүбра, Сумур – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг номын айлдварын талбайд хүрэлцэн ирэхэд лам хуврагууд номын мэтгэлцээн өрнүүлж байв. Тэрээр олон нийтийн зүг мэндэлсэн ба дараа нь тэргүүн лам нар, хүндэт зочидтой мөн мэндлээд суудалдаа суулаа.

Зуны их чойрт зориулсан номын айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Самстанлин хийдийн номын айлдварын талбайд хүрэлцэн ирж олон нийтийн зүг мэндэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нубра, Сумур. 2018.07.16 Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Өнөөдөр би Бурхан Багшийн айлдварыг тайлбарлана. Тиймээс юуны түрүүнд Бурхан Багшийн магтаал, мөн “Билгүүний зүрхэн” судрыг уншия. Бидний унших гэж буй Бурхан Багшийн магтаал нь пали, санскрит хоёр уламжлалд адилхан дэлгэрсэн бол “Билгүүний зүрхэн” судар нь зөвхөн санскрит уламжлалд л дэлгэрсэн юм. Үүн дээр нэмээд хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, хутагт Майдарын “Илт онохуйн чимэг” номуудын мөргөлийн шүлгийг уншина.”

“Саяхан зохион байгуулагдсан Төвөд-Теравада уламжлалын эрдэмтдийн уулзалтанд би асуулт асуусан юм. Бурхан Багш өдгөөгөөс 2500 жилийн өмнө сургаалаа айлдсан. Тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгджээ. Хүмүүсийн хувцас, гэр орон, байшин барилга, харилцаа холбоо зэрэг олон зүйлүүд учир утгатайгаар өөрчлөгдсөн байна. Тиймээс бид асуух хэрэгтэй, энэ цаг үед Бурхан Багшийн сургаал үнэхээр хэрэгтэй юу, үгүй юу? Бид бурханы шашинд зүгээр нэг заншил төдийд хандаж болохгүй.”

“Надад христ, муслим, хиндү шашин шүтдэг олон найз нөхөд бий. Тэдний сүсэг бишрэл нь тэдэнд үнэхээр ач тустай байдаг. Тэдгээр бүх шашин энэрэл хайрыг чухалчилдаг, бусдад анхаарал хандуулахыг номлодог. Тэдэнд ямар нэгэн бэрхшээл тохиолдоход Эзэн тэнгэрт итгэсэн сүсэг бишрэл нь тэднийг итгэл найдвараа алдахгүй байхад нь тусладаг юм.”

Зуны их чойрт зориулсан номын айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа эхлэв. Энэтхэг, ЖК, Ладак, Нубра, Сумур. 2018.07.16 Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Бурхан Багшийн анхны сургаал буюу бидний хэлж заншсанаар анхдугаар номын хүрдийн үед тэрээр Хутагтын дөрвөн үнэний сургаалыг номлосон нь өнөөг хүртэл пали уламжлалд хадгалагдсан байна. Харин санскрит хэлээр өвлөгдсөн хоёрдугаар номын хүрдийн үед тэрээр хоосон чанарыг номложээ. Пали уламжлал эх бичиг, судар номыг баримталдаг бол санскрит уламжлал, ялангуяа хутагт Нагаржуна хийгээд түүний шавь нар учир шалтгааныг илүү анхаардаг байв. Ловон Дигнага, Дармакирти нарын учир шалтгааны ухааны номлол биднийг мэдлэгийн өндөр түвшинд гарахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Бурхан Багшийн айлдсан сэтгэл судлалын ухаан нь өнөөгийн XXI зуунд зайлшгүй хэрэгтэй болж байна.”

“Бид уурыг нарийн судлах тусам түүний мөн чанар нь тодорхой болж, сэтгэлийн амар амгалан, биеийн эрүүл мэнд, харилцаа холбоо, нөхөрлөлийг үгүй хийдэг нь улам ойлгомжтой болно. Тиймээс ямар нэгэн аргаар үүнийг заавал үгүй хийх хэрэгтэй. Уур хилэн нь бодит үнэнийг үл таних мунхагийн улмаас бий болдог. Бурханы шашны “би үгүй”-н онол хийгээд хоосон чанарын онол нь үүнийг арилгах зорилготой. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд биднийг уурлах, эсвэл энэрэн хайрлах үест уураг тархины аль аль хэсэг нь илүү ажилдаг тухай судалгаа хийж буй.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа арав гаруй жилийн өмнөөс Төвөдийн дацан хийдүүдэд шинжлэх ухааны хичээлийн хөтөлбөр оруулах хэрэгтэй гэж санал гаргасан тухай дурдлаа. Тэд Дээрхийн Гэгээнтний саналыг дагасан бөгөөд үр дүнд зарим дацан хийдүүд өөрсдийн шинжлэх ухааны лабораторитой болсон байна. Мөн урьд өмнө зөвхөн шашны зан үйл хийдэг дацан хийдүүд эдүгээ сургалтын хөтөлбөртэй болж, үүнийг дагаад энгийн сүсэгтнүүд ч буддын гүн ухаан, шинжлэх ухаанд суралцах сонирхолтой болж ирсэн байна.

Зуны их чойрт зориулсан номын айлдвар


Сургуулийн сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Нубра, Сумур. 2018.07.16 Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам эртний Энэтхэгийн их эрдэмтэн Харибадрагийн “Утгыг тодруулагч” номыг дурдаж, түүнд бурханы шашинтныг учир шалтгааныг эрхэмлэдэг хурц ухаант шавь нар, сүсэг бишрэлийг голлодог шавь нар гэж хоёр хуваасан болохыг дурдлаа.
“Илт онохуйн чимэг” номонд Бурхан Багшийн айлдвар нь хоёр үнэн буюу харьцангуй хийгээд үнэмлэхүй үнэний үндэс дээр суурилсан гэдгийг айлдсан байна. Хутагтын дөрвөн үнэний сургаалыг энэхүү хоёр үнэнтэй холбон тайлбарлавал юуг арилгах ба хөгжүүлэхийг ялган ухаарч, илүү ойлгомжтой болдог. Улмаар бурханы хутагт хүрч болох юм байна гэсэн эрмэлзэл бий болдог юм.”

Тэрээр Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарлаж эхлэхийн өмнө ерөөл тавьж залбирав. Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө дээдийн номыг өдөр, шөнө бүгдэд анхааран авлага болгож, тууштай хэрэгжүүлдэг хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн “Илтэд онохуйн чимэг” номонд тайлбар бичихдээ Энэтхэгийн эрдэмтдийн 21 тайлбарыг судлаж, харьцуулан үзжээ. Мөн “Илт онохуйн чимэг” номын тайлбар болох Богд Зонховын “Алтан эрхи” номыг Бүдон гэгээний тайлбартай харьцуулан үзсэн байна. Богд Зонхов ойлгоход бэрх аль хүнд хэцүү хэсгүүдийг тодорхой тайлбарласан гэдгийг тэрээр онцолсон юм.

Зуны их чойрт зориулсан номын айлдвар


Дэлхийн олон орны жуулчид ч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсов. Энэтхэг, ЖК, Ладак, Нубра, Сумур. 2018.07.16 Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТүүний бодлоор Богд Зонхов “Бодь мөрийн зэрэг”-ийг бичихдээ Хутагтын дөрвөн үнэний сэдвээр эхлэх байсан гэлээ. Ямартаа ч Богд Зонхов гаадамбын ёс дагуу номоо бичсэн гэдгийг тэмдэглэн хэлэв. Богд Зонховын хоёр шадар шавийн нэг Хайдүв Жэ гэгээний шүүмж зохиолууд үнэхээр гайхалтай байдгийг дурдлаа.

Богд Зонхов өөрийн өөр нэгэн шавь Цахо Агваан Дагбаг Төвөдийн зүүн зүгт илгээж олон түмэнд дээдийн ном айлдуулжээ. Энэ үед Цахо Агваан Дагба бээр Богд Зонховоос асуулт асууж захидал илгээсний хариуд энэхүү “Мөрийн гурван эрхэм” номыг зохион явуулсан байна.

Гэгээрлийн мөрийн эхний эрхэм зүйлийг ойлгохын тулд юуны түрүүнд зовлонгийн мөн чанарыг, ялангуяа үйлийн эрхээр авсан бие цогцос нь зовлонгийн чанартай болохыг таних явдал гэлээ. Хэдий тийм боловч гэгээрэлд хүрэх бүхий л чөлөө учрал бүрдсэн энэ бие тийм амар олдодгүй, үнэ цэнэтэй болохыг таних хэрэгтэй ажээ. Бидэнд хоёр том зорилго бий. Нэгдүгээрт өндөр язгуурт ахин төрөх, хоёрдугаарт гэгээрэлд хүрэх явдал юм.
Дээрхийн Гэгээнтэн үхэл мөнх бусын тухай тайлбарлахдаа хичнээн нэр хүндтэй, баян, олон найз нөхөдтэй байсан ч ямар ч аргагүй үхэлтэй тулгардаг болохыг онцоллоо. Тэрээр бясалгалын өндөр чадвар эзэмшсэн хүмүүс клиник үхлийн дараа бясалгалын хэлбэрт шилжиж, бие цогцос нь муудалгүй олон хонодог тухай ярьж, орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд үүнийг машид сонирхон судалж байгаа талаар дурдсан юм.

Зуны их чойрт зориулсан номын айлдвар


Номын айлдвар явагдах үеэр тэнгэр цэлмэж Нүбра Валлигийн өндөр уулсууд тодров. Энэтхэг, ЖК, Ладак, Нубра, Сумур. 2018.07.16 Гэрэл зургийг Тэнзин ЧойжорГэгээрлийн мөрийн хоёр дахь эрхэм зүйл нь бодь сэтгэлийг хөгжүүлэх явдал бөгөөд Дээрхийн Гэгээнтэн энэ тухай айлдахдаа бодь сэтгэлийг хөгжүүлснээр гэгээрэлд хүрэх хүчтэй урам зориг төрдгийг тайлбарлав.

Сүүлийн хоёр мөрийг тайлбарлахдаа тэрээр I Далай Лам Гэндэндүв бусдын тусын тулд аглагт суухыг илүүд үзсэн гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр өөрийн бие, хэл, сэтгэл гурваа бусдын сайн сайхны төлөө бүрэн зориулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн хүн бүхэн аз жаргалыг хүсч, зовлонг хүсдэггүй нь адилхан болохыг тэмдэглэн хэллээ. Өнгөрсөн цаг үед бусад амьтад надад хичнээн ач тустай байсан түүн шиг өнөө цаг үед ч бусад хүн, амьтад надад тустай хэвээр байгааг нэмж хэллээ. Тэр бүү хэл гэгээрэлд хүрэх нь ч бусдыг хэрхэн хайрласнаас шалтгаална гэдгийг тайлбарласан юм.

Зуны их чойрт зориулсан номын айлдвар


Номын айлдвар явагдаж буй байдал. Энэтхэг, ЖК, Ладак, Нубра, Сумур. 2018.07.16 Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТөгсгөлд нь тэрээр Гандан Ширээт асан Ризон ринбочэтэй уулзах үедээ II Далай Лам Гэндүнжамц “Манзушрийн алдрыг өгүүлэхүй” номонд тайлбар бичсэн талаар ярилцаж байснаа дурдав. Уг тайлбар нь гэлүгбийн уламжлалд төдийлөн дэлгэрээгүй боловч Дээрхийн Гэгээнтэн энэхүү тайлбарын аман эшийг Дилго Чэнзэ ринбочэгээс хүртсэн байна. Дилго Чэнзэ ринбочэ уг дамжлагыг Жамьяан Чэнзэ Ванбугаас хүртсэн ажээ. Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бүх лам нар цээжээр уншдаг “Манзушрийн алдрыг өгүүлэхүй” номын аман эшийг хүртээлээ.

Номын айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн маргааш насны авшиг хүртээж, дараа нь түүнд зориулан урт наслахуйн бат оршил өргөх ёслол болно гэдгийг мэдэгдлээ.
Үзсэн: 2 572

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт