Энэтхэг, Дели. 2009 оны 4 дүгээр сарын 1. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн нийслэл дэх шашны хэд хэдэн газарт зочлох үеэр авсан гэрэл зургуудыг хүргэж байна. Тэрбээр өчигдөр энэтхэгийн янз бүрийн шашны төлөөлөгчидтэй болон энэтхэгийн нэр хүндтэй хүмүүсийн хамт залбирал үйлджээ. Энэ өдөр Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэг улсын нутагт анх хөл тавьсны 50 жилийн ой тохиосон бөгөөд Төвөдийн дүрвэгчдийн Засгийн газар уг өдрийг “Энэтхэгт талархах өдөр” хэмээн тэмдэглэжээ.
Зураг. Төвөдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Шинэ Дели хотноо Махатма Гандигийн дурсгалд зориулсан Ганди Смритид хүрэлцэн ирж буй нь... Энэтхэгт ирснийхээ 50 жилийн ойгоор Дээрхийн гэгээн Далай лам энэтхэгийн энх тайван, ард түмний аз жаргалын төлөө янз бүрийн шашны мөргөлийн газруудад залбирал үйлджээ.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын Дифенс колонид байрлах жайны шашны сүмд залбирал үйлдэж буй нь...
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын Низамуддин Чиллан хэмээх суфийн шашны ариун газар залбирал үйлдэж байна.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын Иуда Хайамын синагогт зочлох үеэрээ еврей шашинт нэгэн хүнтэй мэндчилж буй нь...
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын Ракабганжийн сикх шашны мөргөлийн газар залбирал үйлдсэнийхээ дараа гарч ирж буй нь...
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын нэгэн сүмд болсон залбирлын уулзалтад оролцож буй нь...
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын Их Бодь нийгэмлэгт болсон залбирлын уулзалтад оролцож буй нь...
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын Лакшми Нараян сүмд залбирал үйлдсэнийхээ дараа явахаар бэлтгэж буй нь...
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шинэ Дели хотын Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбоонд (FICCI) болсон “Энэтхэгт талархах өдөр”-ийн арга хэмжээний үеэр цугласан олонд айлдвар айлдаж буй нь...
Зургийг Данзанчойжор (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).










